Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор хүргэлээ.
Хакүхо М.Даваажаргал нь гаргасан амжилт зодоглосон барилдаанаараа Хэйсэй, Рэйвагийн Япон тооллын үеийг төлөөлж ИХ Аварга гэж олон нийтэд нэрлэгдэн дуудагддаг.
Хакүхо М.Даваажаргал нь өнгөрсөн 7 сарын Нагояа башёд өвдөг шороодолгүй 15 давж 45 дахь удаагийнхаа түрүүгээ авсан билээ.
Энэ сарын 12нд Токиогийн сүмогийн төв өргөөнд эхлэх намрын барилдааны банцүкэд Их аварга Хакүхо зүүн жигүүрийг манлайлж барилдахаар албан ёсоор зарлагдаад байсан хэдий ч нэг дэвжээний сүмоч коронавирусээр халдварлаж их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй миягину дэвжээний бүх сүмочид 9 сарын намрын башёг өнжсөн.
9 сарын ба намрын башёд Исэгэ Хама дэвжээний сүмоч шинэ аварга Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 13н даваа 2 унаатайгаар аварга цолтой болоод анхныхаа түрүүгээ авсан.
Башё өндөрлөсний дараа өдөр ба 9 сарын 27ны өдрийн спортын сонин хэвлэлүүдэд шинэ аваргын талаар онцлох нь тодорхой гэсэн ойлголт хүн бүхэнд эргэлзээгүй байв.
Гэвч Японы өглөөний мэдээ, зарим нэг хэвлэлээр 69 дахь ИХ аварга Хакүхо зодог тайлах бодолтой байгаа гэсэн мэдээлэл мандах нартай зэрэгцэн цацагдаж энэ талаарх таамаг түймэр мэт олны дунд шатаж бүх л мэдээллийн хэрэгслүүд өдөржин нэвтрүүлэв.
Учир нь дүрмээрээ зодог тайлах хүсэлтээ аварга өөрийн багшдаа эхэлж мэдэгдэж сүмогийн холбоонд бичгээр хүсэлтээ гарган, аваргын зөвлөл, сүмогийн холбооны тэргүүлэн удирдах зөвлөл, нэг галын багш оякатагийн зөвлөл гэсэн шат дарааллаар хэлэлцэн тэд зөвшөөрснийг үндэслэн эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлдэг журамтай. Гэвч их аварга зодог тайлах талаар өөрийн байр сууриа илэрхийлэх бэлтгэл ажил хангагдаагүй байхад энэхүү мэдээлэл цацагдсан нь түүнийг хамгийн ихээр гайхшируулсан нь гарцаагүй.
Өвдөг шороодолгүй дээд зиндаанд түрүүлж эзэн хааны цомыг хүртсэн сүмоч дараагийн башёд зодог тайлж буй нь сүмогийн түүхэд урьд өмнө байгаагүй сонин содон тохиолдол боллоо.
Их аварга Хакүхо М.Даваажаргал 2013 оны 9 сарын 7ны өдөр Аргентин улсын Buenos Aires хотод чуулсан ОУОХ тэргүүлэгчдийн хурлын саналын дүнгээр 2020 онд зуны олимпын 32 дахь наадам, паралимпын 16 дахь наадмыг Японы Токио хотод зохион явуулахаар шийдсэн тэр үед тэрээр 2020 он хүртэл аварга цолоо хамгаалан барилдах зорилгыг өөртөө тавьжээ.
1964 оны Токиогийн зуны олимпын 18 дахь наадамд монгол улсын баг тамирчид анх удаа олимпод оролцож манай улсын олимпын хуудас нээгдсэн түүхтэй. Тэдгээр тамирчдын дотор түүний аав Ж.Мөнхбат чөлөөт бөхийн төрөлд эх орноо төлөөлж хүч сорьж байжээ.
Мехикогийн 1968 оны зуны олимпын наадмаас эх орондоо анхны олимпын медалийг авч ирсэн тамирчин Ж.Мөнхбат агсан нь Хакүхо аваргын аав билээ. Үндэсний бөхийн дархан аварга аавтайгаа, сүмогийн их аварга хүү нь эх нутгийнхаа олимпын замнал эхэлсэн Токиод хамтдаа олимпыг угтах хүсэл зорилго байсан хэдий ч, аав Ж.Мөнхбат нь 2018 оны 4сард хорвоогийн мөнх бусыг үзүүлж холын аянд эргэж буцалтгүй мордсон юм. Аавтайгаа тохирсон андгай амлалтдаа хүрэхийн төлөө хүү Хакүхо М.Даваажаргал нь бие сэтгэлийн бэрхийг гатлан Токио 2020 олимпын наадмыг босоо аваргаар угтаж, жилээр хойшилсон олимпын бамбар бадрах 2021 оны 8 сарын өмнөх 7 сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлсэн амжилтаар аав хүүгийн хүсэл болсон олимпоо угтсан юм.
Их аварга Хакүхо М.Даваажаргал 2001оны 5 сарын башёгийн банцүкэ ба эрэмбэ чансааны дугаарт анх сүмо бөх болж нэр нь бичигдсэнээс хойш нийт 122 башё барилдаан зохиогдоход 1424 удаа зодоглож, 1187 давж 247 удаа өвдөг шорооджээ. Дээд зиндааны макүчид 1093 давснаас аварга цолтой зодоглохдоо 899 давсан, дээд зиндаанд 45 удаа түрүүлж, 17 удаа үзүүрлэж мэргэжлийн сүмогийн бүх амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Өөрийн амжилтыг шинэчлэн тогтоохоос гадна, бага дунд насны хүүхдүүдийг хамарсан "Хакүхо цом" хүүхдийн олон улсын сүмогийн тэмцээнийг 10 жил дараалан биечлэн зохион явуулж иржээ.
Энэхүү тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс онцлон нэрлэвэл одоо Мэргэжлийн сүмод барилдаж буй макүчи зиндааны Онүшёо, Кодонувака, их аварга Тайхо агсны ач жүрёо зиндааны Оохоо, Кодошёохоо, Дайшёхо, Хокүсэйхо зэрэг олон сүмочид байна.
Мөн аваргын дохион ёслолд шадарладаг өөрийн дэвжээний макүчи зиндаа Ишүра, Энхо нар түүний шавь юм.
Цар тахал гарснаас хойш жюүрёо, макүчи зиндааны 12 сүмоч зодог тайлсан бөгөөд эдгээр сүмочдын хэвлэлийн хурал бүгд холын зайн аргаар зохиогдсон.
13сая 950 мянган хүн амтай Токио хотод сүүлийн 7 хоногт өдөрт шинээр коронавирусийн халдвар авсан хүний тоо 100-500 гаруй хүн болж халдварын тоо багассаныг үндэслэн бүх талын хөл хорио хоригийг 28 ны өдрөөр эцэслэн зөөллөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Иймд Хакүхо аваргын зодог тайлсан хэвлэлийн хуралд оролцох хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн тоог хязгаарлан нүүр тулан зохион явуулахаар сүмогийн хэвлэл мэдээллийн алба төлөвлөж байна.
В.Даваа