Даун синдромтой ихрүүд саяд 1-2 удаа төрдөг байна. Саванна Комбс ихэр охидоо төрүүлэхээс өмнө шинэхэн ээж бүрийн адил тэднийг онцгой гэдгийг мэдэж байжээ.
Мянган жирэмслэлт тутмын хоёр нь дауны синдромтой нэг хүүхэд байдаг. Харин дауны синдромтой ихэр хүүхэд төрөх магадлал 1-5 сая төрөлт тутамд нэг байдаг
Ихэр охид болох Маккенли, Кеннади Акерман нар хоёул дауны синдромтой төржээ. Флоридагийн хүүхдийн эмнэлгийн генетикийн төвийн захирал, доктор Памела Трапан хэлэхдээ ийм магадлал маш ховор байдаг гэжээ.
Тэрээр "Мянган жирэмслэлт тутамд хоёр нь дор хаяж дауны синдромтой нэг хүүхэд төрүүлдэг. Харин дауны синдромтой ихэр хүүхэд төрөх магадлал 1-5 сая төрөлт тутамд нэг байдаг" гэжээ.
Комбс жирэмсэн байхдаа охидын нэг нь л дауны синдромтой байж магадгүй гэж бодож байсан ба амаржихаасаа өмнө шинжилгээгээр баталгаажуулаагүй байна. "Тэдний амьд байгаа нь л миний хувьд сайхан байна” гэж ихрүүдийн ээж хэлжээ.
Ихрүүд төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө мэндэлсэн ба Флоридагийн хүүхдийн эмнэлэгт зургаан долоо хоног хэвтжээ. 23 настай ээж Комбсын хэлснээр дауны синдромтой гэсэн оношийг анх мэдээд нөхрийнхөө хамт багагүй цочирдсон ч "Тэднийг бидний хүүхдүүд болж мэндэлсэнд баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: Today