Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун АстраЗенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт вакцин хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хамрагдана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуумжид хариулж байна. Вакцин хийлгэхийн өмнө, PCR шинжилгээ өгч эерэг гарсан тохиолдол байгаа эсэх, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиалгах зовиур байгаа эсэх асуумжид хариуллаа. Мөн тэрбээр ойрын үед халдвар гарсан бүсээр очсон тохиолдол бийг эмчид хэлсэн юм.
Асуумж бөглөсний дараа дархлаажуулалтад орж байгаа талаарх баталгаажуулах бүртгэлийг хийлгэж байна. Ингэхдээ регистрийн дугаарыг хэлэн, эмч вакцинд хамрагдахад бэлэн гэж үзсэн тул вакцинаа хийлгэлээ. Тэрбээр АстраЗенека вакцины эхний тунг тариулснаар манай улсад вакцинжуулалт эхэлж байна.
ВАКЦИН ХИЙСНЭЭР ХААГДСАН СУРГУУЛЬ, БИЗНЕС, ХААГДСАН ХИЛ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ЭРГҮҮЛЭН ОЛЖ АВНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээ чухал байлаа. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй.
Вакцинжуулалтын дараа 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшил Засгийн газартай хамтран ажиллаарай. Бид вакцин хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж чадна. Хаагдсан сургууль, хаагдсан бизнес, хаагдсан хилээ, хаагдсан аз жаргалтай амьдралын хэв маягийг зогсоож, хэвийн амьдралдаа шилжиж орно" гэлээ.
ЭНЭ ОНДОО ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДУУСГАНА
Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж байна. Тэрбээр "БНЭУ-аас буцалтгүй тусламжаар 150 мянган тун вакциныг өгсөнд талархаж байна. Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу халдвартай тэмцэж байгаа хувийн болон төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад эхний ээлжинд вакцин тарина. Үүний дараа хариу арга хэмжээний багт ажиллаж буй цагдаа, цэрэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхныг хамруулна. Дараагийн ээлжинд зорилтот бүлэгт хийснээр энэ ондоо дархлаажуулалтыг дуусгана" гэлээ.