Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ автобусны буудал бүрд бий. Хэр удаан хадгалсан нь үл мэдэгдэх өнгө нь гандсан бараа өрөөтэй харагдах нь элбэг. ТҮЦ-үүд автобусны буудлыг түшиглэн орших нь хэрэгтэй бас хэрэггүйн зааг дээр зогсох шиг.
Үйлчилгээний байгууллагын соёл “үнэртэх” ТҮЦ ховор. “Сайн байна уу, Баярлалаа” гэх үг худалдагчдынх нь амнаас унах нь цөөн. Хоёр хүн ороод л дүүрэх жижиг талбай нь өдөржин олны хөлд дарагддаг учраас ч тэр үү бохир. Зарим ТҮЦ-үүд эзэнгүй юу гэмээр элэгдэж, хуучирсан ч автобусны буудал дээр хадаатай байх нь гайхмаар.
Өргөө кино театрын автобусны буудал заримдаа зах шиг санагдана. Хэд хэдэн ТҮЦ ажиллахаас гадна хүмүүс задгай эд зүйлс зарна. Хархорингийн автобусны буудлыг ярих юм биш. Амьжиргаагаа залгуулах гэсэн хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ гадуур худалдаалдаг эд зүйл, хүнсний бүтээгдэхүүнд ямар шаардлага тавьж “хазаарладаг” юм бол.
Нийслэлд 2020 оны гуравдугаар сарын байдлаар нийт 1100 орчим ТҮЦ байдаг гэх тоо гарчээ. Эдгээрийн 200 гаруй нь тос, тослогооны материал, бэлэг дурсгал борлуулдаг. Харин 900 ТҮЦ стандарт, журамгүй орон зайг ашиглан эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсаар л байна.
НИЙСЛЭЛД ДУГУЙН ЗАМ БАРИХТАЙ ХОЛБООТОЙГООР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАЙРЛАСАН 280 ТҮЦ-ИЙГ ХОЛДУУЛАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧЭЭ
Нийслэлд дугуйн зам барихтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн талбайд байрласан 280 ТҮЦ-ийг холдуулах шаардлага тулгарсан гэж мэргэжилтнүүд ярилаа. “Шаардлага биелүүлээгүй ТҮЦ-ийг нүүлгэхээр нөгөөх нь өөр дүүрэгт очоод бууриа солиод ажиллаж эхэлдэг” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
ТҮЦ-үүд эрээн мяраанаар алаглана. Гадна талд нь элдэв наалт, сурталчилгаа наасан харагдана. Хотын өнгө үзэмжид нэрмээс болох ТҮЦ-үүдэд нэгдсэн стандарт, журам бий юу гэх асуултыг бид Нийслэлийн захирагчийн албанаас тодруулахад дараах хариултыг өгөв.
НИТХТ-ийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор эрх зүйн чадамжгүй болсон. Улмаар тус журмыг уг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлуулан бүртгүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн боловч “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгээгүй.
Иймд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөлд нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад тавигдах шаардлага, хүлээх эрх, үүргийн харилцааг тусган НИТХ-ын 2019 оны 25/20 дугаар тогтоолоор батлуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Гэсэн хэдий ч НИТХ-аас уг журмыг батлах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр мөн бүртгээгүй.
Уг журмын төсөлд:
- ТҮЦ эрхлэгчид дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулж,
- тухайн дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гэж заасан.
- Нийслэлийн газрын харилцааны асуудал хариуцсан нэгж, хот байгуулалтын асуудал хариуцсан нэгж, нийтийн тээврийн асуудал хариуцсан нэгж, дүүргүүдийн Засаг даргын саналыг үндэслэн байршлыг батлах, худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх,
- инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед газрыг чөлөөлөх,
- хадгалалтын онцгой нөхцөл, горим шаардагддаг, түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад хаяг, шошгын стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүн худалдах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
ТҮЦ бол зарим хүмүүсийн амьдралаа залгуулдаг амин өмч нь. Түүнчлэн нийтийн тээвэр хүлээж буй иргэдийн бороо, цаснаар дулаацан хоргодох нөмөр нь.
Энэ журмыг “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар санал боловсруулж Ажлын хэсэгт хүргүүлээд байна гэлээ.
ТҮЦ бол зарим хүмүүсийн амьдралаа залгуулдаг амин өмч нь. Түүнчлэн нийтийн тээвэр хүлээж буй иргэдийн бороо, цаснаар дулаацан хоргодох нөмөр нь. Гэхдээ Улсын нийслэл Улаанбаатарт үйлчилгээ эрхэлж буйн хувьд нэгдсэн журам, стандарт ус, агаар шиг үгүйлэгдэж буй нь үнэн. Автобусны буудал дээр ТҮЦ-нд орж дулаацах бус гаднын орнуудын жишгээр автобус хүлээж байхдаа аятай, тухтай дулаан байх нөхцөлийг бүрдүүлбэл өдөрт нийтийн тээврээр зорчдог 500 мянган иргэний магнай тэнийх нь лавтай.
ГАР УГААХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭЭГҮЙ ГАЗРААС ЭРҮҮЛ АХУЙД НИЙЦСЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээтэй хэсэг хором ярилцлаа.
Тэрээр “ТҮЦ бол ямар ч стандартгүй ажлын байр” хэмээн онцлоод ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалт болон, зөрчлүүдийн талаар мэдээлсэн юм.
-ТҮЦ-үүдийн үйл ажиллагааны стандартын талаар яриагаа эхэлье?
-Өнгөрөгч оны аравдугаар сарын 1-нээс “Жижиглэн худалдааны газар түүнд тавигдах ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандарт хэрэгжиж эхэлсэн.
Түргэн үйлчилгээний цэг бол стандартгүй ажил, үйлчилгээ. Учир нь ТҮЦ-үүд ажлын байрны шаардлага хангадаггүй. Өмнө нь буюу 2007 онд “Худалдааны газар түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021:2007” гэсэн стандарт хэрэгжиж байсан. Үүнд хүнсний мухлаг нь 20 метр2 дээш талбайтай байна хэмээн заасан байсан. Гэтэл энэ шаардлагад нийцэх ТҮЦ одоо ч байхгүй. 2014 гарсан ТҮЦ-ийн тухай журам нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгосон. Одоогийн байдлаар бид Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
2019 оны долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчин үйлдвэрлэлийн бус аргаар гэрийн нөхцөлд бэлтгэсэн хиам өндөгтэй хавчуургатай талхыг түргэн үйлчилгээний цэгүүдэд нийлүүлэн, худалдаалснаас үүдэн хүн амын дунд хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарч, иргэд эрүүл мэндээрээ хохирсон.
-Ямар тохиолдолд ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг зогсоодог вэ? Энэ нь хэр оновчтой шийдэл бол?
-2012 онд Улсын байцаагчийн дүгнэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг зогсоож байв. Улаанбаатар хотын төвд ТҮЦ-гүй болж байсан удаатай.
Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг.Мөн Газрын тухай хуулийн 27.4 дэх заалтыг зөрчиж байдаг.
-ТҮЦ-үүд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг. Улмаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагдаж иргэд хоолны хордлого болох эрсдэл нэмэгддэг шүү дээ. Энэ тал дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй орчинд стандартгүй ажил үйлчилгээ эрхэлж, хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хадгалалтын горим зөрчин худалдаалж байгаа нь хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлийг үүсгэдэг.
Тухайлбал, 2019 оны долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд холбогдох хууль тогтоомж, стандартыг зөрчин үйлдвэрлэлийн бус аргаар гэрийн нөхцөлд бэлтгэсэн хиам өндөгтэй хавчуургатай талхыг түргэн үйлчилгээний цэгүүдэд нийлүүлэн, худалдаалснаас үүдэн хүн амын дунд хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарч, иргэд эрүүл мэндээрээ хохирсон.
ТҮЦ-ийн талбайн хэмжээ 10-15 мкв байгаагаас тухайн ТҮЦ-т хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах зориулалтын лангуу тавиур, худалдааны багаж хэрэгсэл, хөргүүр хөлдөөгчийг хүрэлцэх хэмжээгээр байрлуулах боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор хүнсийг ил задгай лангуун дээр тасалгааны хэмд хадгалж худалдаалснаас хэрэглэх хугацаа дуусаагүй боловч механик бохирдуулагчдаар бохирдох, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд өөрчлөлт орох, шинэлэг байдал шим тэжээлээ алдах зэрэг сөрөг нөлөө үзүүлж, олон эрсдэл үүсгэдэг.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ЕБС-ийн орчимд 143 ТҮЦ нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй нь судалгаагаар илэрсэн.
Стандартад, ТҮЦ-ийг түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүний температур хэмжигчтэй төрөлжсөн хөргөгчтэй лангуутай байх гэж заасан байдаг. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ил задгай лангуун дээрээс кремтэй түргэн гэмтэх, хаяг шошгын шаардлага хангаагүй /ороомог, напелион торт, чанасан өндөг, кембаб, хотдог, шарсан зайдас, хоол, салат, хуушуур, пирожки г.м/ бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалж, богино долгионы зууханд халааж худалдаалж байна.
МХГ-аас ТҮЦ-нь стандартын шаардлага хангаагүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах худалдах боломжгүй гэсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг удаа дараа гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
-Энэ тохиолдолд иргэдийн хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авах хэрэглэгчийн боловсролын асуудал хөндөгдөх байх.
-Тийм ээ. Иргэд стандарт , эрүүл ахуйн шаардлага хангасан худалдааны газраас худалдан авалт хийх шаардлагатай.
Бид тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийсээр байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ЕБС-ийн орчимд 143 ТҮЦ нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй нь судалгаагаар илэрсэн. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүнсний зүйл худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо болон, чанар хангахуйц газар хадгалсан эсэхийг нь шалгахыг заах учиртай.
Зарим ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчид ТҮЦ дотроо амьдардаг. Хог нь үүдэндээ овоорчихсон, бараа нь шороонд дарагдчихсан байдалтай угтах нь бий.
Гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй газраас эрүүл ахуйд нийцсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эсэх нь эргэлзээтэй. Хэрэглэгчид хаанаас, ямар бүтээгдэхүүн авахаа анхаарах нь чухал. Хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт байдаг. Хэрэглэгч бүр авах гэж буй бүтээгдэхүүнийхээ шошгыг уншиж, танилцаж сурвал олон эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.
Зарим ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчид ТҮЦ дотроо амьдардаг. Хог нь үүдэндээ овоорчихсон, бараа нь шороонд дарагдчихсан байдалтай угтах нь бий. Иймд иргэдийн хэрэглэгчийн боловсрол чухал юм.
Түүнчлэн ТҮЦ-үүд тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдах зөрчил олон гардаг. Үүнд: