“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна. Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45420 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 13 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Монгол улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Үүний дагуу 03 дугаар сарын 24-ны лхагва гараг буюу өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэ жил “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байна.
Монгол улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Ханхад болсон /6.7/газар хөдлөлт маш хүчтэй буюу гамшгийн аюул үүсгэх түвшинд байсныг анхаарах ёстой. Жилд нэг удаа амжиж анзаарах систем хэр ажиллаж байгааг төв суурин газруудад туршиж үзэх нь маш чухал. Газар хөдлөлт нь гэнэтийн үйл явц учраас иргэд энэ үед бэлэн байх, юу хийхээ мэддэг нь байх нь гамшгийг хохирол багатай туулахад тустай.
Газрын чичирхийллийн эх үүсвэрүүд:
Магнитуд ба балл гэж юу вэ?
Дэлхийн дотоод бүтэц гэж юу вэ?