Чингис хаан үндэсний музейд Австрийн Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Стефан Камола “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэнд дэх Хэрэйдийн ул мөр" сэдвээр лекц (2026.07.21) уншлаа.
Тэрбээр Монголын эзэнт улсын түүх, Чингис хааны түүхэн дэх Хэрэйд аймгийн түүхэн үүргийг Перс сурвалжуудын тусламжтайгаар тодруулах боломжтой гэсэн санааг дэвшүүлж, перс сурвалжуудаас уншиж судалсан түүхэн баримтуудаас танилцууллаа. Ил хаант улсын үед Рашид ад-Дины туурвисан "Судрын чуулган"-ыг судалгааны ажлынхаа үндсэн эх сурвалж болгосон байна.
Судлаач Стефан Камола нь Монголын эзэнт гүрний түүх, тэр дундаа Ил хаант улс перс хэл дээрх түүхийн эх сурвалжийг дагнан судалдгаараа эзэнт гүрэн судлаачдын дунд танигджээ. Тэрбээр 2019 онд "Мaking Mongol History" хэмээх судалгааны бүтээлээ туурвисан бол “Chinggis khan in his world” нэртэй хоёр дахь номоо 2027 онд хэвлүүлэхээр ажиллаж байна.
Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Хоёр дахь томоохон бүтээлээ хэвлүүлэхээр ажиллаж буй түүний эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсээд, судалгааны ажилд нь туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Судлаач, доктор Стефан Камола, Бид түүх хэрхэн бичигдсэн бэ? гэдгийг судалдаг. Монголын нууц товчоог 1250-иад онд бичигдсэн гэж үздэг. Рашид ад-Дин-ы перс хэл дээрх сурвалжуудаас Чингис хааны түүх хэрэйдүүдтэй /Kereyit/ ямар их холбоотой байсныг олж мэдсэн.

Ван хан Тоорил 1199 онд Тэмүжинтэй уулзсан зураг эртний сударт байна. Энэ хоёр ярилцаж байна. Үүний дараа түүх өөрчлөгдөнө. Тэд хамтарч их үйлийг эхлүүлнэ гэдгийг харуулахын тулд уг зургийг авсан гэв.
ХЭРЭЙДҮҮДИЙН ТҮҮХИЙГ ЭРГЭН ХАРАХУЙ
Рашид ад-Дин бүтээлдээ хэрэйдүүдийн түүхийг өгүүлсэн. Хэрэйдүүд нь хойд зүгийн түрэгдсэн аймгуудаас Монголын нутагт орж ирсэн. XII-XIII зууны үед өөрийн газар нутаг, оршин тогтнолыг олсон овог.
Хэрэйдүүд 1124 оны үед Киданы /Kitan буюу Liao, Ляо/ бүрэлдэхүүний хамт хойд зүг рүү явж байхдаа Зүбү аймгийнхантай таарсан. 20-иод жилийн дараа киданчууд Зүбү аймгийн удирдагчийг хүлээн зөвшөөрсөн буюу нэгнээ танин мэдсэн. Энэ бол хил хязгаарыг давсан стратеги төлөвлөгөө буюу жижиг аймгуудыг удирдахын тулд тэр улсуудаа хүлээн зөвшөөрөх шаардлага гардаг нь түүхэн явц. Гэвч удалгүй зүбүчүүд киданчуудыг эсэргүүцэж, тэдний эсрэг бослого гаргасан. Киданчууд ч тэдний эсрэг томоохон бэхлэлтүүдийг бий болгосон.

Хэрэйдийн анхны хан нь Маркос Буяруг. Маркос Буяруг хан 1100 онд ляочуудын эсрэг тэмцлийн үеэр алагдсан. Хэрэйдүүд Христийн шашинтай байсан гэж эртний сурвалжуудад бичигдсэн ба Маркос гэдэг нь христ нэр.
Зүрчидийн Алтан улс хойд зүгийн тал нутгийн дайчдыг номхотгох бодлого явуулж байв. Хол байсан Хэрэйд рүү шууд хандаж чадахгүй учир ойролцоох овгуудад халдаж эхэлсэн. Тэр нь татарчууд, христийн шашинтай шатуо /shatuo/-чууд байсан.
Алтан улс татарууд, онгудуудтай нэгдсэнээр хэрэйдүүдийн хүч чадал ялимгүй суларсан ба үүнээс үүдэн хэрэйдүүд татаруудтай дайсагнаж эхэлсэн.

Маркосын хүү Сариг хан татаруудтай дайтаж, ялагдсан. Сариг хантай хамсаатан болох боломжтой нь найманууд, хойшоо гэвэл монголчууд байв. Монголчууд хоорондоо тэмцэлдэж байсан учир Сариг ханд монголчууд амархан идэш. Сариг хан монголчуудыг “залуу ах дүүс” гэж нэрлээд, “Эд нар хоорондоо хэдий эв зүйгүй байна, төдийчинээ бидэнд хэрэгтэй” гэсэн бодлого явуулж байв.
Сариг алагдаж, түүний ахын хүү Кириакос мөн алагдсан. Ах дүүсийн хоорондын тэмцэл хурцдаж, дундаас нь Гүр хан гарч ирсэн. Ах дүүсийн тэмцлээс хамгийн их хожсон хүн бол Тоорил хан. Эцэг нэгтэй дүү нараа алж байж Тоорил гарч, төр барьсан. Тоорил ханы үед Хэрэйдийн түүх монголчуудын түүхтэй нягт холбоотой болж эхэлнэ.
Тоорил хан “Бусад улс, овог аймгийн хүчтэй хүмүүсийн дэмжлэгээр гарч ирнэ” гэж тактикаа боловсруулсан. Монголоос нэгдүгээрт хиад боржигон Есүхэйтэй хамсаатан болов. Есүхэйн дэмжлэгээр Тоорил хүчээ авсан ба энэ холбоо харилцаагаараа монголчуудын түүх, Монголын эзэнт гүрний түүхтэй илүү ойртсон билээ.
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭЭС
Есүхэй баатар татааруудад хорлогдов. Түүний дараа Есүхэй баатрын эхнэр, хүүхдүүд нь тайчуудад ад үзэгдэн хаягдана. Энэ үед хаан болох магадлал хамгийн өндөр нь тайчуудын Таргудай Хирилтуг байв.
Алтан улс Тэмүүжин, Тоорил нарыг хагаралдуулахын тулд нэгэнд нь буюу Тоорилд Ван цол олгоно.
Тэмүүжиний өсөх замд хамгийн их дэм болсон хоёр том овгийн нэг нь хиадууд. Хиадууд Тоорил хантай нийлж, Тэмүүжиний өсөх хүчирхэгжих замд нь гишгүүр болсон.
Тэмүүжин залуу идэр насандаа Ван хан Тоорилоос туслалцаа хүссэн нь “Монголын нууц товчоо”-нд ч тэмдэглэгдэн үлдсэн. Тэмүүжин, Тоорил хан хоёрын хамтрал 20-иод жилийн турш амжилттай үргэлжилсэн. Тэр үед Алтан улс татаруудтай нэгдэж, Тэмүүжингийн эсрэг бослоо.
Алтан улс Тэмүүжин, Тоорил нарыг хагаралдуулахын тулд нэгэнд нь буюу Тоорилд Ван цол олгоно. 1186 оноос хил хязгаарын хоорондох тэмцэл гарсан. Алтан улс том хэрэм байгуулсан нь татарууд, хэрэйдүүдтэй байлдахад бэхлэлтийн зорилготой.

1203 онд үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс болж Ван хан Тэмүүжинтэй дайтаж, Хэрэйдийн улс бутран унав. Тэмүүжиний арми 1203 онд 4600 цэрэгтэй байсан гэх сурвалжийн мэдээ байна. 1203 оны тулааны дараа Хэрэйдээс маш олон тооны цэргийг өөрийн армид нэгтгэсэн.
Тэмүүжин Их Монгол Улсын Эзэн хааны сэнтийд залрав. Чингис хаан хэрэйдүүдээс олон зүйлийг сурч авсан ба улсыг хэрхэн удирдах, албатуудаа яаж захирах зэргийг хэрэйдүүдэд ямар байсан тэр чигээр нь нэвтрүүлсэн байна.
Яг энэ үеийн Тэмүүжингийн байдлыг аваад үзэхэд Монголын төрийн тэргүүн гэхээс илүү Хэрэйдийн тэргүүн болж суусан. Хэрэйдүүдийн түүх, уламжлал дээр суусан учир тэдэнтэй холбоотой түүх, аман болон бичгийн эх сурвалжийн эзэн нь болж суусан. Монголын эзэнт гүрэн болохоос өмнөх сурвалж бичиг байхгүй. Тиймээс бидэнд үлдсэн эх сурвалжуудаа бага багаар мөрдөн мөшгих чимхлүүр ажлын дараа түүхийг илүү тодруулна, яг юу болсныг олж мэднэ гэв.
РАШИД АД-ДИН ГЭЖ ХЭН БАЙВ?
Рашид ад-Дин 1247 онд эмч гэр бүлээс төрсөн еврей хүн. Гэхдээ Иранд амьдарч байсан.
Тодруулга: Тоорил хан алагдахад түүний харьяаны хүн амын ихэнх нь Чингис хаанд дагаар орж, Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтсан. Чингис хааны бага хүү Тулуйн хатан Сорхугтан бэхи нь Хэрэйд гаралтай. Түүний хөвгүүд нь Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нар юм.
Хүлэгү хаан Багдад руу байлдан дагуулж ороход Рашид ад-Дин 11 настай байжээ. Тэр 1270 онд Монголд ажиллаж эхэлсэн. Еврей хүн хэдий ч эмч байсан учир анагаахын мэдлэгээрээ монголчуудыг өөртөө татсан.
Газан хан нь Чингис хааны ач хүү Хүлэгү ханы угсааных бөгөөд Рашид ад-Дин 1297 оноос Газан хааны засаг захиргаанд ажиллаж эхэлсэн.
Газан хан /Ghazan Khan/ нь Чингис хааны ач хүү Хүлэгү ханы угсааных бөгөөд Рашид ад-Дин 1297 оноос Газан хааны засаг захиргаанд ажиллаж эхэлсэн.
Газан хаан “Өөрийнх нь түүх алдагдаж магадгүй” хэмээн болгоомжилж Рашид ад-Динд түүхээ бичүүлэх хүсэлт тавьсан. Тэр 1302-1304 онд Газан хааны түүхийг бичсэн гэж тэмдэглэгджээ.
Рашид ад-Дин хоёр жилийн турш архивын материалууд, энд тэнд бичигдсэн түүхтэй танилцсан, өөрийнх нь цаг үед амьдарч байсан монголчууд болон бусад хүнээс ярилцлага авч, тэр бүх материалаа эмхэтгэн боловсруулах чимхлүүр ажлыг хийсэн.
Рашид ад-Дин 1304 онд материалаа эмхэтгэн бичсэн боловч Газан хан нас барсан тул “Ерөөлт Газаны түүх” бүтээлээ түүний хүү Өлзийт ханд танилцуулжээ.
Өлзийт хан түүний бичсэн түүхийг уншаад, “Монголоор зогсохгүй дэлхийн түүхийг бичих” даалгавар өгөв. Дараагийн найман жилд тэр маш их завгүй ажилласан. Их Монгол Улсын түүх, шашны түүхийг перс хэлээр бичиж үлдээсэн нь хүн төрөлхтөний түүх, соёлын үнэт өв, эх сурвалж болсон алдарт “Судрын чуулган” болой.
Рашид ад-Дин мөн биологи, шинжлэх ухааны холбогдолтой олон түүхийг бичжээ. Түүхийн бүтээл туурвих бүрдээ “Ерөөлт Газаны түүх” хэмээх анхны номоо дахин дахин эргэж хардаг байсан гэж доктор Стефан Камола хэлж байна.

Судлаач, доктор Стефан Камола эцэст нь, Түүх бичих арга, технологийг Рашид Ад-дины түүх бичсэн арга барил, гар бичмэлд тулгуурлан илтгэлдээ танилцуулав. Рашид ад-Дин маш их мэдээлэл цуглуулж, тэдгээрт тулгуурлан түүх бичиж байсан нь баримтаас тодорхой харагдаж байна гэж илтгэлийнхээ төгсгөлд онцлов.