Өмнөговь аймгийн Ханбогд сум, "Оюутолгой" компанийн хооронд 2015 онд Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний агуулга нь товчхондоо сум, орон нутгийн хөгжлийг, хүн амын амьжиргаа, эрүүл мэнд, хүүхэд, залуусын боловсролыг дэмжье. Мэдээж эдгээр ажлыг нугалах, уялдуулж, зохицуулах “менежер” хэрэг болно. Иймд Оюутолгой компаниас "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" төрийн бус байгууллагыг нээжээ.
“Оюу толгой” компаниас жил бүр тус санд 5 сая ам.доллар (17 тэрбум)-ын санхүүжилтийг шилжүүлнэ. Сангаас орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Өмнөговь аймгийн хүн, амд тулгарч буй асуудлыг шийдэх нийгмийн төслүүдэд 2015 оноос хойш арван жилийн хугацаанд нийт 58 сая ам.доллар буюу 167 тэрбум төгрөг олгожээ. Энэ мөнгөөр Өмнөговийнхон юу хийв, юунд зарцуулав?
Нийт 167 тэрбум төгрөгөөр:
- 550 төсөл
- 131 бичил зээл санхүүжүүлж
- 3.7 тэрбум төгрөгийн хандив
- 763 тэтгэлэг олгож
- 719 ажлын байр бий болгож, үр шимийг нь 840,000 хүн (давхардсан тоогоор) хүртжээ.
99 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 35 САЯ АМ.ДОЛЛАР

Хамгийн сүүлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтыг нэрлэвэл, Даланзадгадын хойд захад, “Гурван сайхан” гэх шинэ суурьшлын бүсэд 1200 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, хажууд нь 200 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад оруулжээ.
Даланзадгадын ихэнх сургууль аймгийн төвдөө. Захын хорооллын зарим хүүхэд сургуульдаа ирж очихын тулд 6-7 километр зайд алхах ч тохиолдол байдаг аж. Иймд шинэ суурьшлын бүс үүсгэж, тэдгээр холоос алхаж буй хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийг нь ойртуулъя гэдэг санал, санаачилга гарч дээрх бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Сургууль, цэцэрлэг нь ойртсон хүүхдүүд “Ээж, аав хүргэж өгдөг байсан, одоо өөрөө гүйгээд л оччихдог болсон” хэмээж байна.
Энэхүү ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь байгалийн шинжлэх ухаанаар төрөлжиж үйл ажиллагаа явуулах гэнэ. Даланзадгад хотод Монгол Улсын Зөвлөх архитекторын зургаар бүтсэн музей бий.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Бүгийн цаваас Монгол-Зөвлөлтийн хамтарсан палеонтологийн экспедици 1984 онд илрүүлсэн Хожуу цэрд, одоогоос 66-71 орчим сая жилийн өмнө амьдарч байсан аварга махан идшит үлэг гүрвэл, тарбозаврын бүтэн хэлхээ яс дээрх музейд бий.
Энэ мэтчилэн палеонтологи, археологийн олон дурсгал буй Говийн байгаль, түүхийн музей"-г мөн л "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт, нийт 10.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж байгуулсан. Музейн үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сараас эхлүүлсэн юм.
Сургуульдаа байгалийн шинжлэх ухааныг гүн судалж, ирээдүйд байгаль, түүхийн музейдээ ажиллаж палеонтологид дурлах ирээдүйг бэлтгэж ч болох уялдаа, холбоотой бүтээн байгуулалт Даланзадгадад хаяа дэрлэн сүндэрлэжээ.
Энэ мэтчилэн нийгмийн дэд бүтцийн 79 төсөлд нийт 99 тэрбум төгрөг буюу 35 сая ам.доллар зарцуулжээ. Энэ мөнгийг:
- 2 сургууль, 6 цэцэрлэгийн барилга
- 4 давхар музейн барилга
- Хог хаягдлын байгууламж
- Малын эрүүл мэндийн төв
- Уурын зуух
- Газар зохион байгуулалт, шугам хоолойн угсралт
- Барилга угсралт, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөлд зарцуулсан байна.
45.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 15.7 АМ.ДОЛЛАР

Жилийн ₮15 тэрбумаар сургууль, цэцэрлэг зэрэг байшин, барилга барихаас гадна өөр юу хийж, бүтээж байна вэ?. “Боловсрол Өмнөговь”, “Эрүүл Өмнөговь”, “Говийн оюу”, “Говийн Оюу-Бизнес боломж” зэрэг олон хөтөлбөрийн нэр байна. Энэ бүрд санхүүжилт олгож буй.
Жишээ нь 2028 он хүртэл таван жил хэрэгжих “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрт “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас жил бүр тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ хөтөлбөрийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачилжээ.
Зорилго нь, орон нутгийн болон улсын төсвөөр боловсролын салбарт хийж амжилгүй, орхигдож буй асуудлуудыг шийдвэрлэх. Боловсролын чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, үүгээр дамжуулан эрүүл хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэх аж. Мөн багш, ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуулиас гадуурх орчинд хөгжүүлэх зэрэг дөрвөн үндсэн зорилготой. Хөтөлбөр өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд жилийн хугацаанд:
- 40-өөс дээш насны 59 багшийг хоёрдугаар зэрэглэлийн эрүүл мэндийн үзлэгт хамруулсан
- Швейцар улсаас туршлагатай хоёр багшийг Өмнөговьд урьж авчран 2-4 сарын хугацаанд аймгийн англи хэлний хичээлийн багш нарийн ярих болон заах ур чадварыг дээшлүүлсэн,
- Гүйцэтгэлийн үнэлгээгээр дээгүүрт жагссан бага ангийн 22 багшийг Түрк улс руу туршлага судлах аялалд хамруулсан,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуульд байгалийн болон химийн лаборатори ангийг цогцоор тохижуулж өгсөн. Үр дүнд нь сургалт чанаржиж, химийн судлагдахууны багш төрөл мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн,
- Сургуулийн ариун цэврийн өрөөг стандартад нийцүүлэн дахин засварласан. Тусгай хэрэгцээт хүүхдүүд ариун цэврийн өрөөтэй болсон,
- Сурагчдад тулгамддаг асуудал ундны ус. Үүнийг шийдэх хүрээнд боловсролын байгууллага, сургуулиудад 60 ширхэг ус цэвэршүүлэх төхөөрөмж байршуулсан,
- Дотуур байр болон сургуульд камер суурилуулсан,
- Долоон сургуульд шүд угаах орчныг бүрдүүлж өгсөн. Үүгээр дамжуулан хүүхдүүдэд үдийн цайгаа уучхаад шүдээ угаах дадлыг бий болгоно,
- Сурагчид өөрсдөө төсөл бичнэ, түүнийг нь шалгаруулж санхүүжүүлэх уралдаан зарласан. Үе тэнгийнхэндээ ном унших дадлыг түгээх, хог хаягдал дахин боловсруулах зэрэг шийдэл санал болгосон нийт 16 сурагчийн төсөл хэрэгжиж нэг төсөлд ихдээ 3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Энэ мэтчилэн улсын төсвөөс гадуур үлддэг ахуйн хэр нь амьдралд нэн тулгамддаг чимхлүүр ажлуудыг энэ хөтөлбөрөөр санхүүжүүлж хэрэгжүүлдэг юм байна.
Мөн “Эрүүл Өмнөговь” хөтөлбөр гэж бий, мөн таван жилийн хугацаанд хэрэгжих жилийн тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд өчигдөр (2025.10.29) Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд диализын төвийг шинээр нээв. Энэ төвөөр дамжуулан чихрийн шижин өвчнийг урьдчилж оношлох, оношлогдсон хүмүүсийг байнгын хяналтад байлгаж, зөвлөгөө өгөх аж.
ХОЁР ТЭРБУМ БУЮУ 580 МЯНГАН АМ.ДОЛЛАР

Оюутолгой компаниас жил бүр 5 сая ам.долларыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д шилжүүлдэг. Сан үүний тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй, хойч үеийн сан”-г байгуулжээ. Сан доторх энэ сангаас оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг”-ийг 2016 оноос хойш ес дэх жилдээ олгож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 763 оюутан 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авчээ.
Энэ тэтгэлэг нь Өмнөговь аймгийн харьяат, аймагтаа багадаа 12 сар оршин сууж байгаа, их дээд сургуулийн хоёр болон түүнээс дээш дамжаанд суралцдаг, суралцаж буй мэргэжил нь орон нутагт нь нэн хэрэгцээтэй, сурлагын голч дүн нь 3.2-оос дээш байх зэрэг шалгууртай юм байна.
2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэгт тэнцсэн Өмнөговь аймгийн Технологийн дээд сургуулийн Уул уурхай, ашиглалтын технологийн дөрөвдүгээр курсийн оюутан А.Бээжинхүү “Би энэ тэтгэлгийн талаар фэйсбүүк болон найзуудаасаа анх олж мэдсэн. Ингээд материалаа бүрдүүлж өгөөд, энэ сард тэнцсэн хариугаа сонссон бол өнөөдөр батламжаа гардан авлаа, маш их баяртай байна. Би сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллах чин хүсэлтэй байгаа. Уул уурхайн инженерээр ажиллаж, цаашид мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцана” гэж ярилаа.
Мөн тус сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Ж.Энхсувд “Энэ тэтгэлгийн талаар жилийн өмнө мэдсэн. Мэдсэн даруйдаа материалаа өгөх гэсэн ч хоцорчихсон. Энэ жил маш эртнээс бэлдэж байгаад хүсэлтээ илгээсэн. Хамгийн их авахыг хүссэн тэтгэлэг маань гэж хэлж болно. Учир нь энэ тэтгэлэг надад маш хэрэгтэй байсан. Улирал бүрээр сургалтын төлбөр олгох юм билээ. Хэрэв эхний улиралд 3.2 голч дүнтэй сурсан ч дараа улиралд ийм дүнтэй сурч чадахгүй бол тэтгэлэг зогсоно. Тиймээс хичээнгүйлэн суралцсаар байх болно” гэв.

“Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” авсан хүмүүсийн 85 хувь нь өдгөө орон нутагтаа ажиллаж байгаа аж. Тэтгэлэгт тэнцсэн анхдагчдын нэг Д.Гэрэлмаа 2018 онд их сургуулиа төгсөж Өмнөговьдоо ирж бага ангийн багшаар найм дахь жилдээ ажиллаж байна.
Тэр “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг”-т 2015 оноос хойш гурван жил дараалан хамрагджээ. Оюутан байхад нь энэ тэтгэлэг маш том дэмжлэг болсныг, эцэг, эхийнхээ санхүүгийн ачааллыг багасгаж чадсанаа өнөөдөр талархан ярьж байна. Дээр дурдсан 1200 хүүхдийн багтаамжтай, 6 дугаар сургуульд тэр багшилдаг.
Шинэ сургуулиа тэр “Яг л хувийн сургууль” шиг гэж тодотгов. Хувийн сургууль ямар байдаг вэ?. Цэлгэр том зайтай, цэвэрхэн, тохитой. Сурагчид бүгд орж суугаад үдийн цайгаа уучих багтаамжтай гал тогоотой, бүрэн хэмжээний тоглолт хийж болохуйц урлаг заалтай...Даланзадгадын 6 дугаар сургуульд энэ бүхэн байна.
Энэ мэтчилэн сүүлийн арван жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Үүнд бичил зээл авч бизнесээ өргөжүүлсэн иргэд тэтгэлэг хүртсэн оюутнууд, шинэ сургууль цэцэрлэгт суралцаж буй хүүхдүүд, шинээр ажлын байртай болсон иргэд болон малчин өрхүүд ч багтаж байна.
Жишээ нь, Ханбогд сумын иргэн М.Сүглэгмаа "Малын им тамга" төсөл бичиж, тус сангаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Үр дүнд нь Ханбогд сумын таван багийн 671 малчин өрхөөр явж малын им тамганы бүртгэл хийж, мэдээллийн сантай болжээ. Ингэснээр нутгийн малчид бусад айлын малыг им, тамгаар нь таньж эрэл суралд нь туслах, малынхаа таних тэмдгийг давхцуулахгүй ашиглах, өөрийн малаа баталгаажуулах боломж бүрдсэн байна.
Энэ мэтчилэн Өмнөговь аймгийн ард иргэдийн ахуйн асуудлаас эхлээд том төсөл, хөтөлбөрийг ч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлж дэм, тус болсоор байна.
ҮР ДҮНД НЬ ӨМНӨГОВИЙНХНЫ АМЬДРАЛД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ?

Оюу толгой компанийн нээлттэй өдөрлөг, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 10 жилийн ойн арга хэмжээ өчигдөр (2025.10.29) Даланзадгадад боллоо. Энэ үеэр судлаач Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгааны тайланг танилцуулав. Судалгаанаас онцолбол:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хамрагдалтын хувь улсын дунджаас илүү,
- Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд 14 тэрбумаар нэмэгджээ. Үр дүнд нь нэг эмчид ногдох хүн ам 342 байсан бол 293 болж буурсан,
- 2019 оноос 2023 оны хооронд үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн тоо 50 хувиар өсөж, 1000 гаруй аж ахуйн нэгж шинээр бий болжээ. Тээвэр, мэдээлэл холбоо, худалдаа зоогийн газруудын ДНБ-д эзлэх хувь өндөр болсон.
- Хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын дунджаас дээгүүр, тэр дундаа эрэгтэйчүүдийнх. Уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт маш эрчимтэй буюу гурав дахин нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин эрчимтэй буурсан.
- Өрхүүдийн хадгаламжийн хэмжээ өссөн байна.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 10 жилийн ажлын үр дүн нэг зүйлийг харуулж байна. Тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн уул уурхайгаас орлого олох биш, харин тэр орлогоор хүнээ, ирээдүйгээ, боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн дэд бүтцээ дэмжихийг хэлдэг юм байна.
Жил бүрийн 17 тэрбум төгрөгийг зөв зарцуулбал нэг аймгийн өнгө төрх, иргэдийнх нь амьдралын чанарыг хэрхэн өөрчилж болдгийн тод жишээ Өмнөговь болж байна. Үүнтэй санал нийлэхгүй бол танд ч мөн жилд 17 тэрбум төгрөг өгвөл юу хийх байсан вэ?