Францын татамигаас нэг ч медальгүй ирснээс үүдэн Монголын жүдо бөхийн холбоо үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагч нараа солихоор шийдэж сонгон шалгаруулалтын зар түгээсэн.
Ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өчигдөр дуусгавар болсон. Сонгон шалгаруулалтаас урьтаж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн байгаа.
Тэрээр “Миний энэ шийдвэр холбооны удирдлагад гомдоод юм уу эсвэл ямар нэгэн хар буруу санаа агуулаагүй. Залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг болсон гэж бодсон учир ийм шийдвэрт хүрлээ. Би ингээд ажлаа өглөө гээд холбоогоо орхичихгүй шүү дээ. Надтай сүүлийн хэдэн жил хамтарч ажилласан Х.Болдбаатар багшийнхаа нэрийг дэвшүүлчихээд л гарч ирлээ. Надтай олон жил ажилласан зургаан дасгалжуулагч шавь минь бий. Өргөдөлдөө тэдний байр суурийг хэвэнд нь үлдээж өгөхийг хүссэн. БТСГ итгэлийг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт найдаж байна” хэмээн ярьсан билээ.
Юутай ч Лондонгийн олимп хүртэл жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчдаар хэн тодрох нь маргааш шийдэгдэх юм байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Болдбаатар, П.Нямлхагва, Д.Нармандах, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байгаа билээ.
Б.Ирээдүй