Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт үе үе болсоор байгаа ба 20-нд Тонхил суманд 11:00-12:08 цагийн хооронд 3.6, 4.1, 4.5, 5.8 магнитуд хүчтэй ДӨРВӨН УДАА газар хөдөлсөн аж. Энэ үеэр Есөнбулаг, Тонхил суманд долоон байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралт үүссэн байна.