Нэгдүгээр сарын 1-3-ны өдөр Хонгконг руу зорчоод ирсэн иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тухай мэдээлж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдвар өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс дахин вируслогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.
Энэ талаар Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Гандиймаагаас тодруулахад, “Манай аймагт коронавирусийн халдвар илрээгүй. Уушгины хатгаа туссан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэж хариуллаа.