Энэ сарын 24-нд Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд Монголоос гадна 11 улсын цэрэг оролцоно. Тодруулбал Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, БНХАУ, Монгол Улс, Серби, Тажикистан, Узбекистан, Туркменистан улсын цэргийн бие бүрэлдэхүүн сүрт жагсаалд оролцохоор Москва хотод аль хэдийн очсон байна.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн параданд гадаадын орны цэргийн алба хаагчид энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийнэ.
Энэ жилийн цэргийн жагсаалд 13 мянган цэргийн албан хаагч оролцож, онгоц, танк, хуягт текник гээд 234 текник, цэргийн хэрэгслийг олон нийтэд үзүүлэх юм.
Тухайлбал байлдааны дэмжлэг үзүүлэх танк дэмжигч Терминатор, өөрөө явагч "Коалиция-СВ" и "Мста-СМ", Т-90М болон Армата танкууд, пуужингийн Бук-М3, Тор-М2, С-400 комплексууд мөн түүнчлэн 75 онгоц, нисдэг тэрэг зэрэг хамгийн сүүлийн үеийн цэргийн тоног төхөөрөмжөө цэргийн жагсаалд оролцуулна.
Түүнчлэн 1945 оны зургадугаар сарын 24-ний ялалтын цэргийн жагсаалын хэсгээс үзүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн II дайны өндөрлөсний дараа буюу 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр ялалт байгуулсан цэргүүдийн жагсаал болж, Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид Улаан талбайгаар явж байсан түүхтэй аж.
Эх сурвалж: РИА Новости