2022 онд барилга угсралтын ажил эрчимтэй явагдах үед дотоодод цемент хомсдож, үнэ өссөнөөр Засгийн газар импортын цементийн татварыг тэглээд байна. Үүнээс хойш 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд 3175 мянган ам.долларын 37083.4 тонн цемент импортолжээ.
2023 оны урьдчилсан тооцоогоор дотоодын цементийн үйлдвэрүүд 2.2 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд шинээр ашиглалтад орж буй “Western Hold” компанийн 250 мянган тонны үйлдвэрлэлийн төлөвлөгөө багтаж байгааг Барилга, Хот байгуулалтын яам мэдээллээ.
2023 оны нийт төлөвлөлтийн 30 орчим хувийг МАК цемент, 22 хувийг “Монцемент билдинг материалс” ХХК үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол “Мөнхийн баянгал”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.
Хэдий тийм боловч цаашид төмөр замын ачилт, тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг шийдэх шаардлагатайг үйлдвэрлэгчид онцолж байна. Энэ чиглэлд дотоодын компаниуд өөрсдийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа боловч хангалтгүй хэвээр байгаа юм. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түгээх агуулахын хүртээмж хангалтгүй байна гэж үзэж байна.
З.Энхболор