Цаг үеийн асуудлаар инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаал талбайд 11 дэх өдрөө үргэлжилж байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь тоон мэдээллүүд их зөрүүтэй байна. Үүнд та тооцоо судалгаа хийж үзсэн үү, 41 их наядтай санал нийлж байна уу?
-Бүгд л өөр өөрийн өнцгөөс бодсон тооцоо яваад байна. Алдагдсан боломж, олох ёстой зөрүү гээд бодох юм бол 40 их наяд төгрөг байтугай ч юм байж болох юм. Хилээр гараад явсан нүүрсний хэмжээ гэх юм одоо ч алга байна шүү дээ. Тэгэхээр тоог тодорхой хэлж мэдэхгүй юм, толгой эргэчхээд байна.
-Ер нь нүүрсний хулгай хэрхэн явагдсан бэ?
-Нүүрсний хулгайн хэд хэдэн төрөл байна л даа. Нэгдүгээрт, хилээр нэг хэсэг нь бүртгэлгүй гараад явчихлаа гэж яриад байгаа. Хоёрдугаарт, хил залгаа уурхай хооронд мөргөцгийн зөрүү, 340 гаруй мянган тонн нүүрсний зөрүү яригдаад байна. Гуравдугаарт, богинын тээврийн үнийн хэт хөөсрөлт. Үүнд Монгол Улс их хэмжээний мөнгө алдлаа гээд байна. Дөрөвдүгээрт, оффтэйк гэрээнүүд.
-Нүүрсний хулгайн хэргийн эргэн тойронд өрнөж буй таны дээр дурдсан дөрвөн зүйлийг тодруулбал?
-Монгол Улсын аюулгүй байдлын гол объект чинь улсын хил. Нэвтэрч байгаа бүх зүйлийг шалгаад явж байх ёстой. Хилээр үнэхээр тийм олон сая тонн нүүрс гарч байна гэвэл энэ улсын аюулгүй байдал ямар хүнд байдал орсныг илэрхийлж байна. Техникийн хувьд тэр их олон тонн нүүрсийг хилээр гаргана гэдэг бол миний санаанд буухгүй байгаа, тийм боломж маш бага. Тэнд хэмжилтээс гадна дарга, гаалийн байцаагч гэж хүмүүс бий. Саяар тоологдох хэмжээний нүүрсийг тээвэрлэхэд олон мянган жолооч оролцоно. Тэд бүгд амаа хамхих уу. Энэ бол хүнд асуудал. Гарсан зөрүүг нь шалгаад л байх шиг байна. Магадгүй, сая тонноор тооцогдохгүй л болов уу.
Тээврийн зохицуулалтын алдаанаас болоод Монгол Улс жилд 1-1.5 тэрбум ам.долларыг алдаж байна.
Хоёрдугаарт уурхай мөргөцөг хоорондын асуудал. Хоёр уурхай хооронд нааш, цааш хил давах зөрчил уул уурхайн салбарт ер нь гардаг. Хашаа байхгүй, харин шугам бий. Тэр шугамын хоёр талд олборлолт явуулахаар шууд эгц тогтоц үүсгэж болохгүй нураад уначихдаг. Тийм болохоор дунд нь гурвалжин урт хил үүсдэг. Тэр гурвалжин хил удахаараа өгөршөөд, нураад шатах үзэгдэл байдаг. Энэ бол нүүрс шатах хэвийн үзэгдэл. Гэхдээ шатлаа гэхэд хэдэн тонн, хэдэн мянгаар шатдаггүй. Нүүрс хэдэн зуун мянган тонноор шатсан гэх тохиолдол ер нь сонсогдож байгаагүй. Тэгэхээр бүрэн шатчихлаа гэдэг бол алдаатай л мэдэгдэл. Энэ шинэ зүйл биш, олон жилийн өмнө яригдаж байсан. "Тавантолгой", "Эрдэнэс Тавантолгой" ХК хоёр хоорондоо ярилцаад, инженерүүд нь хэмжилтээ хийгээд, хийх тооцоогоо гаргаад, нэг компани нь нөгөөдөө зөрчил гаргаж талбай руу нь орж авсан нүүрсээ биет байдлаар буцаагаад өгч буй. Энэ нь графикийн дагуу хийгдээд явж байна. Сүйдтэй юм биш, олон жилийн өмнө болсон асуудал. Тэгэхээр нүүрсний маш том хулгай зарлачихсан, яг хэдэн тонн гараад явчхав гэхээр энэ л 340 орчим мянган тонноос өөр хатуу юм харагдахгүй байна. Хилээр гарсан гэдэг нь шалгагдаж байгаа, тоо нь удахгүй гарч ирэх байх.
Гуравдугаарт, тээврийн үнийн хэт хөөсрөлт. Тавантолгой ордоос улсын хилийн наахан овоолго буюу Цагаан хад бий. Энэ овоолго хүртэл 200 гаруй км замд, нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.долларын үнэтэй тээвэрлэдэг. Үүнээс цааш 20 гаруй км газарт нэг тонн нүүрс тээвэрлэх өртөг нь 300 ам.доллар гараад явчихсан шүү дээ.
-Хэзээнээс вэ?
-Өнгөрсөн жил, цар тахлын үеэс. Энэ үед БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ өсөөд 400 гаруй ам.доллар болсон. "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрсдийн вебсайт дээрээ үнээ нээлттэй зарладаг. Хэн сайн санал өгнө, түүнд нүүрсээ зарна гэдэг бодлоготой. Тэгэхээр Хятадаас нэг бизнесмэн нүүрс худалдаж авах гээд вебсайт руу нь ороод саналаа өгөхдөө хил дээрх тээврийн өртөг 300 ам.доллар давчихсан шүү гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас уурхайн ам дээр гүн дээр нь өндөр үнэ өгдөггүй. Тэгээд уурхайн амны үнэ өсдөггүй. Ерөөсөө зах зээлийн үнэ 400 ам.доллар гарчхаад байхад манай уурхайн амных нь 100 гаруй ам.доллар л байгаад байдаг. Зөрүү 300 ам.доллар нь хил дээр, 20 хэдхэн км газрын тээвэрт нэмэгдчихсэн. Тэгэхээр Монгол Улсын уурхай ашиг олдоггүй, бизнес нь ашиг олдоггүй, Засаг нь төсвөө авч чаддаггүй.
-Эндээс хэн алдаж, хэн хожив. Тээврийн үнийн хэт хөөсрөлт бий болгох ашиг сонирхол хэнд байна вэ?
-Үнэндээ бүгд алдсан. Тээвэрчид ч алдсан. Харин хэн тэндээс хожив гэхээр яг тэр хил орчмын будлианд оролцсон хүмүүс. Яагаад тэгж үнийг өндөр өсгөв гэхээр хоёр шалтгаан хэлдэг. Нэгдүгээрт, хурдтай гараад явчих машин сар гаруй дугаарлаж, түлш шатааж хүлээж байж, арай гэж гардаг. Хоёрдугаарт, тэнд зориуд Монголын нүүрсний уурхай дээрх үнийг өсгөхгүйгээр авах сонирхолтой бүлэглэл ажиллаж байна гэсэн. Бодит нөхцөл байдал дээр тухайн нүүрсийг 1000 хүрэхгүй машин л бүгдийг нь тээвэрлэх боломжтой байхгүй юу. Гэтэл нийт 10 мянга гаруй автомашин бүртгэлтэй, тээвэр хийх зөвшөөрөлтэй. Тэгэхээр хэрэгцээнээсээ хамаагүй их машин байгаа учраас бөглөрөл үүснэ. Тэгээд дээр нь богинын тээвэр дээр ч С зөвшөөрөлтэй машинууд ажилладаг. Тэр зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас олгодог.
Тэгэхээр С зөвшөөрөлтэй компани Монголын хилийг нэвтрээд Хятадын нэг компанид нүүрс нийлүүлж таарна. Тэр компани бас тусгай зөвшөөрөлтэй. Ер нь бол цар тахлын үед "улаан бүс"-рүү нэвтэрч үйл ажиллагаа явуулах эрхтэй цөөн хэдэн компани байсан. Тэгэхээр нэг талаас Монголын Засгийн газраас С зөвшөөрөл авсан компани, нөгөө талаас Хятадын "улаан бүс"-т ажиллах эрхтэй Хятад компани. Хэдийгээр тээвэр нь Монголын зөвшөөрөлтэй ч нөгөөх нь ямар компанитай ажиллах вэ гэдгээ өөрөө шийдэж байсан. Энэ хоёрын хооронд л асуудал бий. Ямар асуудал байгааг тодорхойлохын тулд төрийн болон мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж, үнийн судалгааг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд ямар ч байсан хил дээрх тээврийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар Зам тээврийн, хөгжлийн яамаар дамжуулан зохицуулах үүрэгтэй. Энэ үүрэг нь биелээгүй. Үүнээс болоод дунджаар бодоход 10 сая тонн нүүрсийг энгийнээс 100 ам.долларын илүү өртгөөр, тэр хооронд тээвэрлэсэн гэх юм бол 1 тэрбум ам.доллар, 200 ам.доллароор тээвэрлэсэн бол 200 тэрбум ам.доллар болж байна. Тэгэхээр энэ их хэмжээний мөнгийг Монгол Улс алдсан.
Уг нь татварын бодлого бол татвар төлөх суурь баазаа өргөтгөх, Монголын байгалийн баялгийг иж бүрнээр нь ашиглахад чиглэсэн байх ёстой. Үр дагавар нь яг эсрэгээрээ.
Хамгийн сонирхолтой нь хил дээрх зохион байгуулалттай ажлаа төр, засаг хийж чадаагүйгээс болоод тэнд хаашаа ороод байгаа нь мэдэгдэхгүй их хэмжээний мөнгө алдагдчихсан. Гэтэл тэрийг үүрэх хариуцлагыг аж ахуйн нэгжүүд дээрээ ногдуулчхаж байгаа юм. Уурхайн бүтээгдэхүүнээ 100 гаруй ам.доллароор зарж байна, БНХАУ-д 400 ам.доллароор гарсан байна. Тэгэхээр танаас авах татвараа 100 гаруй ам.доллароос биш 400 гаруй ам.доллароор зарсан гэж үзнэ гэж байгаад нөөцийн төлбөр тогтоочихсон. Уг нь тэр хил дээр байгаа 300 гаруй ам.долларыг Засгийн зохицуулалт буруугаас болоод алдчихаж байгаа юм. Тэгэхээр хулгайд хэн хариуцагч вэ гэдэг асуудал сонин. Хулгай юм уу, алдагдал юм уу. Зориуд үнийг нь 3-4 дахин ихээр бодож, татвар тавьсан. Ингэхээр аж ахуйн нэгж төлөх боломжгүй болсон.
Үүний үр дүнд өнгөрсөн жил аравдугаар сард болсон нэг хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс тавантолгой" ХК-аас 3.8 сая тонн эрчим хүчний нүүрсийг борлуулах боломжгүй болж уурхай дээр овоолго хэлбэрээр хаягдсан гэж танилцуулсан. Нөгөөх хоёр аж ахуйн нэгж хоёрын хоорондох 300 хэдэн мянган тонн нүүрсний асуудлыг сүр дуулиан болоод яриад байдаг. Гэтэл АМНАТ-ын бодлогын алдаанаас болоод хэдэн сая тонн нүүрс уурхай дээрээ хаягдах нөхцөл үүсэж байгаа юм. Сайн чанарын нүүрс бол зарчхаж байгаа юм. Доод ангиллын хямд нүүрсийг зарах гэхээр АМНАТ нь түүнээс үнэтэй болчхоод байсан. Тийм болохоор ачилтаа зогсоогоод нүүрсээ овоолоод орхисон. Нүүрс удахаараа өгөршдөг, өөрөө шатдаг, чанараа алддаг. Айлын нүүрс хүртэл гадаа удаахаар түлж болохоо больчихдог шүү дээ. Тэгэхээр энэ төрийн бодлогын зохицуулалтын алдаанаас болоод хил дээр үнийн хөөсрөлт үүссэн. Энэ бол нүүрсний хулгай, алдагдлын дуулианы хамгийн том хэсэг.
Төрийн бодлогын зохицуулалтын алдаанаас болоод уурхайнууд дээр байгалийн баялаг үргүйдэж, хаягдах нөхцөл үүссэн. Уг нь татварын бодлого бол татвар төлөх суурь баазаа өргөтгөх, Монголын байгалийн баялгийг иж бүрнээр нь ашиглахад чиглэсэн байх ёстой. Үр дагавар нь яг эсрэгээрээ. Байгалийн баялгийг зөвхөн үнэтэйг нь зарах юм бол татвараа дийлнэ, хямдхан, дайвраар олборлож байгаагаа зарах гэхээр татвар нь өндөр болохоор зарах боломжгүй болчихно, хаяхаас өөр аргагүй болно. Тэгэхээр байгалийн баялгийг үнэгүйдүүлж байгаа юм. Энэ зохицуулалтын алдаа бол өнгөрсөн жилийн хувьд илэрхий болсон.
Сангийн сайд Б.Жавхлан Блүүмбэрг телевизэд өгсөн ярилцлагадаа, тээврийн зохицуулалтын алдаанаас болоод Монгол Улс жилд 1-1.5 тэрбум ам.долларыг алдаж байна хэмээн хүлээн зөвшөөрсөн.
-Засгийн газраас сүүлд ил болгосон оффтейк гэрээнүүдийг ҮАБЗ нууцын зэрэглэлд оруулсан байсан. ҮАБЗ бизнес, ахуйн чанартай үйл ажиллагаан дээр ямар нэгэн зөвлөмж гаргадаг буруу жишиг тогтлоо.
-Оффтэйк гэрээнүүд бол нүүрснээс бусад салбарт ч байдаг, уг нь. Эхлээд мөнгөө эсхүл бараа, үйлчилгээ өгчихье, дараа нь төлбөрөө нүүрсээр авъя л гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь Монголын нүүрсийг хэдээр аваад, хэдээр зарж байгаа нь тодорхойгүй. Асуухаар төрийн нууц гээд байдаг. Үүнд асуудал байсан. Зүгээр бизнесийн юмыг төрийн нууц руу оруулна гэдэг зохисгүй үзэгдэл. Бүр ҮАБЗ-ийн зөвлөмжтэйгөөр Засгийн газар шийдэж байгаа нь маш зохимжгүй үзэгдэл байлаа. Үүнийг иргэд асуугаад шаардаад эхлэхээр үүнийг нээлттэй болгох нь зүйтэй гэдгийг Төр, засаг ойлгож байх шиг байна. Гэрээнүүдийн нэг хэсгийг нь нээчихлээ. Цаана нь нээгдээгүй хэсгүүд байна.
Нээгдсэнээс хамгийн том нь төмөр замын гэрээ. Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдаад, ямартай ч үндсэн хэсэг нь дууслаа. Үүний нэгж өртөг өндөр, гэрээ нь ашигтай биш гээд л шүүмжлэлүүд сонсогдоод байна. Ингэж нууцаас гаргаж, задалж байж л сонсогдох ёстой юм л даа. Тэгээд усны шугам гэм мэтчилэн дагасан гэрээнүүд байсан. Цаана нь ихэвчлэн БНХАУ-ын компаниудтай байгуулсан нүүрсний оффтэйк гэрээнүүд нууц хэвээр үлдсэн. Тэдгээрийн нийт үнийн дүн энэ зарласнаас илүү том байх ёстой. Хэдэн их наяд төгрөгийн гэрээ лав бий.
-Оффтэйк гэрээнүүдийн талыг нууцаас гаргаад, талыг нь нууц хэвээр үлдээжээ. Нууцад үлдсэн оффтейк гэрээнүүдийг дурдвал?
-Гол гэрээнүүд нь юу байна вэ гэхээр Чалко. Энэ гэрээ нэлээд олон жилээр сунгагдсан гэх мэдээ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард цацагдсан. Нийт үнийн дүн нь ямар хэмжээтэй гэрээ, нүүрсээ хэдээр, ямар хугацаанд зарж байгаа нь нууц. Дараа нь Норинко гээд БНХАУ-ын Төрийн өмчит том компани бий. Энэ компани бол Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр, нефть дамжуулах хоолойг газрын тосны төсөл рүү хүргэх хоёр том төслийг 380 болон 335 сая ам.долларын тус тусдаа гэрээгээр хийж байгаа. Үүнийг зөв талаас нь харах юм бол манай улс олон жил хэрэгжүүлэх гээд чадахгүй байгаа баяжуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж байгаа. Гэхдээ ямар нөхцөлөөр юм, нүүрсээ хэдээр нийлүүлэх гэж байгаа юм, ямар хугацаанд хийх юм, энэ нь Монголд Улсад алдагдалтай юу, үгүй юу гэдэг нь Төрийн нууц. Тэгэхээр үлдсэн энэ гэрээнүүдийн үнийн дүн том учраас нээ гэдэг шаардлагыг хүмүүс тавиад, салбарын биднээс ч асуугаад байна. Тийм учраас үүнд нууцад авсан хариуцагч байгууллага буюу Засгийн газар хариултыг нь өгөх шаардлагатай гэж бодож байна.
Хамгийн том хулгай нь тэр хилийн тээврийн үнийн будлиан дээр гарч ирсэн. Тэр нөхцөлийг бий болгосон байгууллага нь С зөвшөөрөл олгодог Засгийн газар, ЗТХЯ болчхож байгаа юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ОХУ-ын сурвалжлагчийн асуултад "Хэрэв Монголчууд албан хүсэлт тавих юм бол бид туслахад бэлэн" гэсэн утгатай зүйл хэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Үнэхээр тийм яриа гарсан бол манай талаас хоёр асуудлыг БНХАУ-д тавих боломжтой гэж бодож байна. Цар тахлын үед хил орчмын үнэ тэгж "галзуурч" Монгол Улс тэрбум ам.доллароор тоологдох хэмжээний орлого алдсаны уг шалтгаан юу байв. Энэ үнийн бүрдлийг задлах хэрэгтэй. Тэгвэл үнийн бүрдэл Монголоос гадна БНХАУ-д очиж задлагдана. Яагаад гэвэл Монголын тусгай зөвшөөрөлтэй компани тээвэрлэж байгаа, хөөрхий жолооч нарт тэр мөнгө нь очдоггүй. Тэгээд БНХАУ-д бас тэрийг нь "улаан бүс"-ийн тусгай зөвшөөрөлтэй компани хүлээж авч байгаа. Энэ хоорондын юмыг бид хоёр талаас нь хүлээж авч, задлах шаардлагатай. БНХАУ, Монгол Улс хоёр бол найрсаг хөрш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд нүүрсний худалдааны олон хэлэлцээр хийсэн. Энэ нь хил орчмын учир нь үл ойлгогдох "хар нүх" гэж хэлээд байгаа зүйлээс болоод бүрэн хэрэгжихгүй байна. Монгол, Хятадын ажиллагаанд энэ саад болж байгаа.
Мөн Хятадтай байгуулсан оффтэйк гэрээнүүдээ ил болгох хүсэлт гаргах хэрэгтэй. Хятадын компани хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бид нүүрсээ хэдээр зарах зэрэг мэдээллийг ил болгох нөхцөлийг айлын талд тавих хэрэгтэй.
БНХАУ-ын бизнесмэнүүд шударга, зах зээлийн зарчмаар Монголоос нүүрс худалдаж авах гээд ирэх гэхээр хилийн энэ саадыг давж чаддаггүй. Тэр зардал, өртөг хамаг юм нь ашгийг нь сорчхоод байгаа болохоор болдоггүй, хаалттай болчихсон. Тэгэхээр бид угаасаа нэг том зах зээлээс хамааралтай. Дээрээс нь тэр зах зээл дотроо байгаа худалдан авагч нарын зөвхөн хэсэг хүмүүсээс хамаатай болчхоод байна. Энэ бол БНХАУ-ын өөрийнх нь нүүрсний импортын бодлого, түлшний аюулгүй байдлын хангамжид бас сөргөөр нөлөөлж байгаа. Тийм болохоор Хятадууд энэ тал дээр дэмжлэг үзүүлэх болов уу гэж бодож байна.
-Үүнээс харахад нүүрсний хулгайн хэрэг хил дамнасан авлыгын сүлжээ болчихлоо. Хятадууд хэний нэрийг гаргаж, өгөх өгөхгүй гээд бас цаана нь улстөр явах магадлалтай болов уу?
-ӨМӨЗО-нд нүүрсний худалдаатай холбоотой авлига, албан тушаалын хэрэгтэй хүмүүсийг шийтгэсэн тохиолдлууд цөөнгүй гарч, сонсогдоод байна. Тэр хүмүүсээс байцаалт авахаар Монголын талын ямар хүмүүстэй хамтарч ажилласан бэ гэдэг мэдээлэл нь гарч ирэх байх л даа. Тэр нь шууд буруутан гэсэн үг биш л дээ. Ийм хүмүүсийн нэр дурдаж байна гэдэг байдлаар манайд хүсэлт тавих юм бол мэргэжлийн байгууллагууд мэдээллийг нь өгөх хувилбар байж болох байх. Түүнээс биш олон нийтэд тэд зарлахгүй л дээ. Тэр нэрсийг аваад юу хийх вэ гэдэг манайхны л асуудал.
Ер нь логикоор бодоод үзэхэд манайд дэгдсэн "нүүрсний хулгай" гэх энэ том сенсаци бол биет буюу халаасалж авч яваад хилээр гаргасан нүүрс хэд юм гэхээр хэн ч тов тодорхой хариулт өгөхгүй байна. Хил, гаалийнхан шалгаж байгаа л гээд байгаа. Эхлээд зургаан сая тонн гэснээ сүүлдээ хоёр сая тонны тухай яриад байна. Тэрийгээ тодруулж байж энэ тухай ярих ёстой. Бусад нь хулгай мөн үү гэвэл мөн. Гэхдээ биет байдлаар халааслаад аваад явчихсан юм уу гэхээр ул мөр барихад маш хэцүү. Хамгийн том хулгай нь тэр хилийн тээврийн үнийн будлиан дээр гарч ирсэн. Тэр нөхцөлийг бий болгосон байгууллага нь С зөвшөөрөл олгодог Засгийн газар, ЗТХЯ болчхож байгаа юм.
Гэтэл одоог хүртэл хэдий хэмжээний нүүрс алдагдсан гэдгээ тодорхой болгож чадаагүй нөхцөлд хэний нэрийг зарлах вэ. Буруутай этгээдүүдийн нэрсийг зарлах юм бол ҮАБЗ-ийн зургаан гишүүний нэрсийг бас зарлах шаардлагатай.
Хариуцаж байгаа байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хамгийн том алдагдал бий болсон. Тэгэхээр хулгай гэж нэрлэх нь зөв юм уу. Тэр нөхцөл байдлыг тойроод түмэн янзын шимэгч, авлигын бүтэц орж ирж байгаа учраас хулгай гэх нь зөв л юм. Нийт салбарын зохицуулалтын алдаа, гэрээ нууцалдгаас болоод, нууц гэрээнд хэний ашиг сонирхол байна гээд л нэр зарлагдаж л байна. Энэ бол зөв хэрэг. Тэр гэрээнүүдийг хийхэд хүргэсэн нөхцөл байдал, тэр үеийн төр, засгийн удирдлагууд хэн байв гэдэгт тэд өөрсдөө тайлбар өгөх ёстой.
-Оффтэйк гэрээг нууцын зэрэглэлд оруулах зөвлөмжийг ҮАБЗ гаргасан. ҮАБЗ-ийн гишүүд бас хариуцлага хүлээх ёстой юу?
-ҮАБЗ-ийн дарга байсан Х.Баттулга төмөр замын төслүүдэд гол лобби хийсэн гэдэг. Гэрээнүүд дунд илт давуу байдал үүсгэсэн хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой. Гэхдээ өмнө нь байсан нэг хүн рүү бүх юмыг чихээд одоо байгаа хүмүүс нь хариуцлагаас мултарч болохгүй. Ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлагаас мултарч болох ч иргэд үүнийг мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор ҮАБЗ-д байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар их бага хэмжээгээр мэдээлэлтэй тул хариулт өгөх ёстой. Нийгэмд ийм том хэмжээний асуудал үүсчхээд байхад тухайн үед шийдвэр гаргасан субъектүүд хувь хувьдаа хариулт өгөх хэрэгтэй гэж бодож байна.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэх шийдвэрийг ЗГ гаргалаа. Ингэснээр ахин хулгайн асуудал, хууль бус зүйл яригдахгүй гэж яриад байгаа. Энэ нь боломжтой юу?
-Энэ бол маш зөв шийдвэр. Ийм замаар л бид хулгайнаасаа салж чадна. Төрийн өмчит компанид ерөнхий хяналт тавих эрх мэдэл нь ЗГ-т бий. ЗГ УИХ-аас томилогддог. УИХ бол олонх болсон намын шийдвэрийн дагуу ажилладаг. Эцсийн дүндээ төрийн өмчит компанийн хөрөнгө мөнгө, орлого эрх баригч намын дарга зэрэг хэдхэн хүний өмч шиг мэдэлд нь ордог. Ийм тогтолцоо байгаа учир манайд УИХ-ын гишүүн болох гэж улайрдаг, эрх мэдэлд хүрсний дараа төрөөс хулгай хийдэг. Тийм болохоор төрийг аж ахуйн нэгж, бизнесээс холдуулах шаардлагатай. Ийм төр хүчтэй байна. Өмчөөсөө салах шийдвэр маш том эхлэл.
Нээлттэй хувьцаат компани болгосны дараа бүх хувьцаагаа олон улсын бирж дээр худалдаалж болохгүй. Монголчууд өөрсдөө ордоо эзэмшиж чадахгүй үлдээхгүйн тулд хувьцааны тодорхой хувийг Монгол Улсын иргэдэд зарах ёстой.
-АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн 17 хүний нэрийг зарлалаа. Нэр дурдагдсан хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын гишүүд цөөнгүй байна. Энэ нь эргээд УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээрээ эдгээр хэргүүд ЖДҮ-ийн кейс шиг замхран алга болох вий гэсэн айдас олон нийтийн дунд байна.
-Нэрс зарлана гэдэг өөрөө аягүй сонин асуудал. Ил болсон гэрээтэй холбоотой судалж үзээд тийм хүмүүс холбогдсон байна гэж зарлаж болно. Эсвэл нүүрс тээврийн томоохон компаниудын эзэмшилтэй нь холбож, ханган нийлүүлэлт дээр нь хамаарал бүхий хүмүүсийн нэрийг зарлаж болно. Биет байдлаар нүүрс хулгайлаад хилээр гаргасан хүмүүсийг зарлах нэг өөр хэрэг. Гэтэл одоог хүртэл хэдий хэмжээний нүүрс алдагдсан гэдгээ тодорхой болгож чадаагүй нөхцөлд хэний нэрийг зарлах вэ. Буруутай этгээдүүдийн нэрсийг зарлах юм бол ҮАБЗ-ийн зургаан гишүүний нэрсийг бас зарлах шаардлагатай.
ЖДҮ-гийн кейс шиг замхраад алга болох магадлалтай. Үүнд зөвхөн хэдэн хүний асуудал яригдаж байгаа биш хил дээрх тээврийн зохицуулалтаас болоод мөнгө алдаж байгаа бол, татварын бодлого буруугаас болоод нүүрс хаягдаж байгаа бол бүгдээрээ нийлээд энэ улсын чадваргүй байдлыг илэрхийлж байна. Үүнийг тойрсон маш их хулгайчид бий.
-Нүүрсний хулгайн хэргийг дагаад тогтолцооны өөрчлөлт хийх асуудал яригдаж байна. Тогтолцоогоо хэрхэн өөрчлөх вэ. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх үү?
-Иргэдээ бүрэн төлөөлөхийн тулд гишүүдийн тоо олон, олон намын төлөөлөл бүхий холимог парламент байх ёстой. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хуучин социалист байсан Зүүн Европын улсууд холимог эсвэл пропорциональ тогтолцоотой. Зарим улсууд нь сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуулиндаа тодорхой тусгаж өгсөн бол зарим нь Сонгуулийн тухай хуулиараа зохицуулдаг. Зүүн Европын улсууд өнөөдөр ямар түвшинд хүрсэн харин Монгол хаана байна вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид үндсэндээ нэг л намтай болчихлоо. Улс төрийн бусад хүчин яваандаа дагуул нам болох эрсдэлд байна. Энэ бол 1990 онд бидний хүссэн нийгэм биш. Тооны хувьд янз бүрийн онол байдаг. Куб язгуурын онолоор бодохоор 150 орчим гишүүнтэй байж парламентад хүн амаа харьцангүй жигд төлөөлж чадна гэж үздэг.
-Ярилцсанд баярлалаа.