“Эрдэнэс Монгол” компанийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгчээ. Дүнг олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр танилцуулсан билээ. Тус сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан 434 иргэнийг нэгдүгээр сарын 30-наас эхлэн дөрвөн өдрийн хугацаанд ярилцлагын шалгалтад хамруулж дууслаа.
Ярилцлагыг олон улсын стандартад нийцсэн аргачлалаар боловсруулж, үйл явцыг хөндлөнгийн шинжээчдийн багийн хяналт дор явуулсан байна.
"Эрдэнэс Монгол" компанийн нээлттэй, нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг өнөөдөр /2023.02.03/ тестийн шалгалт, ярилцлагын нэгдсэн дүнг ажлын байр тус бүр эрэмбэлэн нэгтгэж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн шалгаруулалтын ажлын хэсэг, явцын талаар мэдээлж, ажлын хэсэг энэ үйл ажиллагааг хамтын хүчээр зохион байгуулсныг онцлов.
Шалгалтын төгсгөлийн шат буюу ярилцлагын шалгалтыг улс төрөөс ямар нэг хамааралгүйгээр олон нийтэд ил тод, шалгуулагчийн өөрийнх нь ур чадварт тулгуурлан сонгон шалгаруулсныг онцоллоо. Мөн ажлын хэсэг өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол улсын эрдэнэсийн сан болсон "Эрдэнэс Монгол"-ын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг оруулж, үүгээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шалгалтын бүх үйл явцыг ил тод, хөндлөнгийн хяналт дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Ажлын хэсгээс эрэмбэлсэн жагсаалтаас хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тухайн зарлагдсан албан тушаалд томилно.