БНТУ-ын Улаан загалмайн нийгэмлэгт харьяалагдах нэг компаниас иргэний нийгмийн байгууллага майхан, нөөшилсөн хоол, шош худалдан авч, газар хөдлөлтөд өртсөн иргэд рүү илгээсэн аж.
46 сая турк лирагаар үнэлэгдэх худалдаа Туркийн өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсноос гурав хоногийн дараа болжээ. Харин олон нийт энэ талаар саяхан мэдэж, Истанбул хотод үүнийг эсэргүүцсэн иргэд жагссан байна.
Жагсаалыг зохион байгуулсан Туркийн ажилчдын нам “Газар хөдлөлтийн дараа харагдахгүй шахам болсон төр эрхийнхээ төлөө тэмцсэн иргэдийн эсрэг маш шуурхай арга хэмжээ авч, 110 жагсагчийг баривчиллаа” хэмээн мэдэгджээ.
Туркийн нийслэл Анкара хотод мөн жагсаал болоход цагдаа нар олон иргэнийг саатуулсан байна. Жагсагчид 2050 ширхэг майхан худалдсан Улаан загалмайн даргыг ажлаа өгөхийг шаарджээ. Иргэд Улаан загалмайн нийгэмлэг майхан, хоол хүнсийг газар хөдөлсөн бүс рүү илгээх ёстой байсан гэж шүүмжилж байна.
Тус нийгэмлэг эдгээр майхныг өөр улсад худалдахаар төлөвлөсөн байжээ.
Улаан загалмайн удирдлагууд мэдэгдэл хийхдээ “Бид хууль зөрчөөгүй, ёс бус шийдвэр гаргаагүй. Учир нь эдгээр майхныг худалдсан орлогоор дараагийн майхан оёх түүхий эдтэй болно. Бид энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтийн дараа нийт 54 мянган ширхэг майхныг газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст илгээсэн” гэжээ.
Хувийн хэвшлийнхэн, НҮБ болон олон улсын тусламжийн байгууллагууд газар хөдлөлтийн бүс рүү хүмүүнлэгийн тусламж илгээсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC