Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд дүүргийн төсвөөр хог тээврийн машинаа шинэчилжээ.
БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт бага, 3.5 тонны даацтай, хог шахдаг Хьюндай /HD72/ маркийн зургаан авто машин авсан байна.
Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин бий. Эдгээрээс 11 нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй аж. Засвар үйлчилгээ их хийдэг тул хогоо хугацаанд нь ачиж чаддаггүй байна.
Мөн тус дүүргийн хур хог үүсдэг, нийтийн эзэмшлийн газруудад хог ангилан ялгах 30, хог төвлөрүүлэх том оврын 13 хогийн савыг байрлуулжээ.
Дүүргийн хэмжээнд 900 гаруй хогийн сав бий. Хүн ам нэмэгдэх хэрээр хогийн сав нэмж, өнгө үзэмж, чанарыг сайжруулахаар ажилладаг байна.