Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Засаг даргын үүрэгт ажлаа авсны дараа Шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилт одоогийн байдлаар ямар шатандаа яваа вэ?
-Шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг хоёр жилийн өмнө баталсан. Хөтөлбөрийн гол цөм нь эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэсэн үндсэн таван салбарын хөгжилд чиглэгдэх юм. Шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг Алсын хараа-2050 бодлогын бичиг баримттай уялдуулж, хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод санаачлагатай уялдуулан мод үржүүлгийн парк байгуулах талаар төлөвлөж байна. Үүн дагуу Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлтээ илэрхийлсэн. Нааштай хариу өгөх байхаа гэж найдаж байна. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Үүний хүрээнд Цахим аймаг бодлого хэрэгжүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Төрийн үйлчилгээг цахимжуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг та тодотголоо. Одоогийн байдлаар Булган аймгийн хэмжээнд хэдэн төрийн үйлчилгээг цахимжуулаад байгаа вэ?
-Булган аймгийн хэмжээнд 217 төрийн үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь иргэдэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш үр өгөөжөө өгч байна. Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж, хамгийн тэргүүнд Цахим жишиг аймаг болох зорилт тавин ажиллаж буй. Булган аймгийн энэ жилийн төсөвт E-Mongolia төвийг байгуулахаар 300 гаруй сая төгрөгийн хөрөнгийг тусгасан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Г блокыг E-Mongolia төв болгон засварлаж, тус төвөө ирэх долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.
-Цахим аймагт шилжихийн тулд Булган аймагт дэд бүтцийн ямар ажлуудыг хийсэн бэ?
-Дэд бүтцийн гол салбар бол үүрэн телефоны сүлжээ. Мобиком компани сүүлийн хоёр жилийн хугацаанд Булган аймгийн хэмжээнд 75 багаас 65 багийг үүрэн телефоны сүлжээнд бүрэн холбосон. Энэ нь E-Mongolia системийг Булган аймагт нэвтрүүлэхэд маш их туслалцаа үзүүлнэ. Харин үлдсэн 10 багийн үүрэн телефоны сүлжээг энэ жилдээ багтаан шийднэ. Манай аймгийн хувьд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгохоор зорьж буй. Иймээс энэ жилдээ багтаан бүх багийг үүрэн телефоны сүлжээнд холбоно.
-Төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна орон нутгийн иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд, хэвшүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Орон нутгийн удирдлагууд болон Засаг даргын тамгын газраараа дамжуулан иргэдэд сургалт явуулах, зөвлөгөө өгөх зэргээр ажиллахаар төлөвлөж байна. Мөн сургуулийн багш нар сурагчиддаа зааж, тэдгээр сурагчид маань эргээд эцэг эхдээ зааж зааварлах гэсэн хувилбарыг бодолцож байгаа.
-Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгоно гэлээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд айргийн өргөө барих санал хүргүүлсэн нь шүүмжлэл хүлээсэн. Аялал жуулчлалын салбарт өөр ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахлын нөхцөл байдалтай хөл хорионд байлаа. Гадаадын аялал жуулчлал уналттай байгаа энэ үед дотоодын жуулчдыг Булган аймагт татах зорилгоор аймгийн хөгжил цэцэглэлтээ брэнд болсон айраг гэсэн бүтээгдэхүүнтэй уяж, айргийн өргөөг босгох санал хүргүүлсэн. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байсан хэдий ч айргийн өргөө барих санхүүжилтээ шийдүүлэн саналаа хамгаалан авч үлдсэндээ баяртай байна. Айргийн өргөөг барьснаар Хөвсгөл явж буй жуулчдыг нутагтаа нэг хоног "саатуулах"-д чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Булган аймагт дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна аялал жуулчлалын тухайд манай аймагт Цогт тайжийн цагаан ордон, Уран тогоо уул, Эгийн гол гэх мэт олон үзэсгэлэнт газрууд бий.
-Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь нэгдсэн зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тендерийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэгдсэн.
-Ерөнхий сайдын зүгээс тендер шалгаруулах ажлыг хурдан шуурхай зохион байгуулахыг үүрэгдсэн. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд тендер зарлахтай холбоотой ажил улсын төсвийн 100 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бүтээн байгуулалтын тендерийн сонгон шалгаруулалтуудыг зарласан. Булган аймаг улсын төсөв хамгийн бага хуваарилагдсан аймгуудын нэг. Аймгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хоёр тэрбум төгрөг төсөвлөж үүнийг 16 сум нэг тосгондоо хуваарилсан. Мөн дэд бүтцийн салбарт тодорхой бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.