“GoGo-ийн асуултууд”-ын энэ удаагийн дугаарт загвар өмсөгч Э.Энхболд оролцлоо. Бид түүнтэй амьдралаа босгосон эхлэл цэгээс өдийг хүртэл туулсан зам, дурсамжийнх нь талаар ярилцав.
Зорилготой, тууштай, хэлсэндээ хүрэх гэж хичээдэг хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрбээр арван жилийн сурагч байхдаа найзуудтайгаа шатсан ой цэвэрлэх ажил хийж анхны цалингаа авч байжээ.
Багадаа булцгар цагаан царайтай хүүхэд байсан болохоор “мантуу” гэх хочтой байснаа дурсав. Тэрбээр 18 настай үерүүгээ буцаад очвол өөртөө “Битгий шантраарай. Өшөө илүү хичээгээрэй. Амьдрал чамд бүх зүйлийг бэлдсэн байгаа болохоор тууштай байгаарай” хэмээн захина гэсэн юм.
Э.Энхболд арван жил бодож төлөвлөсөн байшингаа барьж, сэтгэл дүүрэн байгаагаа бидэнтэй хуваалцав.

Тэрбээр “Би хөл дээрээ явах боломжгүй гэх оноштой төрж байсан. Мундаг эмч болон ээжийнхээ сэтгэл, хичээл зүтгэлийн хүчээр би хөл дээрээ зогсож, алхдаг болсон. Тэдний тусаар би өдий зэрэгтэй эрүүл саруул сайхан амьдарч байна. Өвчин гэдэг хэлж ирдэггүй учраас хүн бүрийг ялгалгүй ижил тэнцүү харьцах хэрэгтэй” гэж боддогоо онцлон ярилаа.
Э.Энхболд эхнэртэйгээ амьдралаа холбож байсан үеэ дурсав. Анхны хүүхдээ өлгийдөн аваад хамтдаа хүүхдээ салхилуулах үеэрээ халаасан дахь бүх мөнгөө шавхан 300 төгрөгөөр зайрмаг аван хувааж идэж байсан нь амьдралынх нь хамгийн амттай мөчүүдийн нэг хэмээн тэр тодотгов. Хоёр талаас амьдралаа босгохоор зориг шулуудаж хувцастай чемоданаас өөр зүйлгүй шахам нийлж байсан тэд амьдралын олон сорилтыг хамтдаа давжээ.
Оюутан байхдаа аав болж байсан тэрбээр гэр бүлээ юугаар ч дутаахгүй юм сан гэх хариуцлагыг тэр үед хамгийн тодоор анх мэдэрсэн талаараа хуваалцав.
Сонирхуулахад, тэрбээр бүтэн жилийн турш сонссон ч уйдахгүй хэмээн сонгосон дуугаа бичлэгийн төгсгөлд уншигч, үзэгч Та бүхэнд зориулж дуулсныг хүлээн авч сонсоорой.
БИЧЛЭГ:
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү./

Зураглаач: Г.Өнөболд, А.Эрхэмбаяр
Эвлүүлэгч: Б.Даваа
Зураглаач: Г.Өнөболд, А.Эрхэмбаяр
Эвлүүлэгч: Б.Даваа