“Цэцэгт Мэндчилгээ” компани нь 10 жилийн ойн баяртаа зориулан Монголдоо анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэн Аравдугаар сарын 19-нд “Norphei Аrt” галерейд зохион байгууллаа . Тус компани 2009 онд байгуулагджээ. Тэд цэцгээр дамжуулж хэн нэгэнд хайр түгээж, цэцгээр дамжуулж хэн нэгний сэтгэлийг илгээж, цэцгийн соёлыг түгээж байна. Үзэсгэлэнгээрээ Солонгос, Хятад, Экводар улсаас импортлож авчирсан 70 гаруй төрлийн сонин содон цэцгүүд, мөн компаний дизайнеруудын урласан бүтээлүүдээр үзэсгэлэнгээ чимсэн байлаа.
Үзэсгэлэнд гурван төрлийн цэцэгс “ургаж” байна. Мэдээж, эхнийх нь амьд цэцгийн зохиомж. Хоёр дахь гандахгүй, хатахгүй цэцэгс. Амьд цэцгээс ялгарах аргагүй өнгө, өнгөөр ургах хиймэл цэцэгс. Мөн үргэлжид хананд чинь шив шинээрээ ургах цэцгийг ч санал болгож байна.
Хэзээ нэгэн цагт хэн нэгнээс цэцэг авч үзээгүй бүсгүй хүн ховорхон биз ээ. Цэцэг бол энэ дэлхийн хамгийн тансаг бэлэг. Хүндэтгэл, хайрын бэлгэдэл. Цэцэг бүхэн үг хэлдэг, өөр өөрийн илэрхийлэмжтэй. Цэцэгт мэндчилгээг зөвхөн баяр ёслолоор бэлэглэх нь учир дутагдалтай. Жирийн үед ч хэн нэгнийг гэнэт баярлуулах нь гоё.