Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх ажлын хэсэг театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газрын асуудлыг үзэж судалжээ.
Барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь
- Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан
- Барилга хот байгуулалтын яам,
- Сангийн яам,
- Эрчим хүчний яам,
- Байгаль орчны яам,
- Гадаад харилцааны яам,
- Соёл урлагийн газар,
- Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.
Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ.
Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.
Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.