Манай тамирчдын жил бүр олноороо очиж оролцдог тэмцээний нэг Буриадын “Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит” тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болно. Тус тэмцээнийг өнөө жилээс “Байгаль Опен” нэртэйгээр зохион байгуулахаар болсон байна.
24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангиллыг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ.
“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алтан медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарын тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.
Энэхүү тэмцээний аваргууд 90 мянга, дэд аваргууд 60 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчид 40 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 40 мянган рубль тус тус хүртэх ажээ.
Т.Түмэндэмбэрэл