Бэлгийн дарамтын тухай ойлголтыг бэхжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, ажлын байрны бэлгийн дарамтыг (АББД) бууруулах бодлого, зохицуулалтын талаар судалгааны захиалагч болох Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн Гүйцэтгэх захирал, Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Бид та бүхэнд тус байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн, спортын салбар дахь бэлгийн дарамтыг ил болгосон тайланг хүргэсэн билээ.
-Бэлгийн дарамт нийгмийн аль ч салбарт байгаа нь судалгаагаар, жишээгээр ч ил боллоо. Хохирогч үүнийг зарлах нь ямар эрсдэлтэй вэ?
-Бэлгийн дарамт маш эмзэг сэдэв. Монголчууд хүнд зодуулчихлаа гэвэл өрөвдөөд өнгөрнө. Дарга намайг хоргоогоод гэвэл өөр хандана. Өөрөөсөө болоо биз гэсэн хандлага гаргах нь энүүхэнд. Эргээд тэр хүн бусдын анхаарал татахуйц хувцасласан эсэх, ямар ааш аягтай зэргийг хувь хүнд хамаатуулдаг нь хохирогчийг буруутгах хандлагаар илэрдэг.
Илчилж л нийгэмд бусармаг явдал багасна, та илчлээч гэдэг. Чамд тохиолдсон хэргээ яривал ямар вэ гэхэд хадмууд, нөхөр мэдчидвэл яах вэ гэдэг. Тэгвэл бусдад ч гэр бүл, үр хүүхэд бий гэдгийг яагаад бодолцохгүй байна вэ. Би зарлаж болно л доо.
20 гаруй жил ажилласан, ажилдаа тодорхой амжилтад хүрсэн, алдаад байх юмгүй гэж үзээд “Би залуудаа бэлгийн дарамтад өртөж байсан” гэдгээ дэлгэе гэж бодъё. Хамт ажиллагсад миний зориг зүрхийг үнэлж, зөв алхам хийлээ гэж магтах байх. Гэтэл би үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садан, хамт олны хүрээлэлтэй байж таарнаа даа. Хүүхдүүд “Ээжээ та яагаад хувийн нууцаа олон нийтэд дэлгэв ээ” гэж асууна.
Монголчууд хүнд зодуулчихлаа гэвэл өрөвдөөд өнгөрнө. Дарга намайг хоргоогоод гэвэл шал өөр хандана.
Надад тохиолдсон хэргийг зөвхөн өөрт хамааралтай, олон нийтийн төлөө гээд зарлавал нийгэмд миний охиныг ялгаварлах шалтгаан болж мэднэ. Ээж нь асуудалд ороолдож явсан, сонин хүүхэн гээд цуурна. Энэ мэт нийтийн тусын тулд гэх эрх ашгаас дээгүүрт тавигдах ёстой эрсдэл цаана нь бийг тооцох хугацааг өөртөө олгох хэрэгтэй.
Хувь хүний талаар мэдээ, шуугиан тарихаасаа өмнө учрах үр дагаврыг бодолцох нь юу юунаас чухал. Бид АББД нийгмийн аль ч салбарт, тэр дундаа спортын салбар байна гэдгийг судалгаагаар өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Яагаад олон нийтэд зарлах гэж яараагүй гэхээр бодлогын түвшинд шийдүүлэхийг зорьсон. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэгт л ач холбогдол өгч, Биеийн тамир спортын газар, Олимпын хороотой шийдвэр гаргах түвшинд хамтран ажилллаж байна. Нээлттэй, хүний эрхийн мэдрэмжтэй хандаж буйд баярлаж байна.
Хохирогч, бэлгийн дарамтад өртсөн хүнээс бид болсон явдлыг илчлэх, нийтэд дэлгэх зүрх зориг шаардах ямар ч эрхгүй.
Уг нь хэнд тохиолдсон бэ гэдэгт биш, асуудлын шалтгаанд анхаарч, шийдлийг ярьдаг сэтгэлзүй, ёсзүйг нийгэмд төлөвшүүлэх нь хамгийн чухал.
Хохирогч, бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнээс бид хэргийг илчлэх, нийтэд дэлгэх зүрх зориг шаардах ямар ч эрхгүй. Яагаад гэвэл зарласны дараа бид хохирогчийг хамгаалах эрхзүйн орчин, хүлээж авах нийгмийн сэтгэлзүй, иргэдийн ойлголт сул байна. Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг үйлдэгчид шийтгэл оногдуулах, хариуцлага тооцох хууль дүрэм алга. Хамгаалах тогтолцоог бүрдүүлээгүй, хууль эрхзүйн орчин таатай, хууль хэрэгждэг орны иргэд шиг үйлдэл гаргахыг шаардах нь маш харгис гэж би хэлнэ.
ХЭҮК-т өргөлдөө өгснөөр хохирогч болон гэрч, дарамт үйлдэгчээс мэдүүлэг тайлбар авна. Бэлгийн дарамт мөн гэж үзвэл тухайн байгууллагаас албан тушаалтанд шаардлага, зөвлөмж хүргүүлж, 7-30 хоногийн дотор хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавьдаг. ХЭҮК-оос дарамт үзүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагыг тухайн байгууллагын дээд удирдлагад нь хүргүүлдэг. Хэрэв бэлгийн дарамт гэмт хэргийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн байвал хууль хяналтын байгууллага шалгадаг. Эх сурвалж: ХЭҮК-ын ахлах реферэнт З.Өнөржаргалын ярианаас
Монголд #Metoo шиг аян өрнүүлэхэд бодох зүйл их бий шүү. Хамгаалах, хариуцлага тооцох орчин нөхцөл бүрдээгүй гэдгийг дахин хэлье. Ийм учраас хэрэг илрэхгүй байна. Хувь хүмүүс хоорондоо хов живийн шинжтэй ярилцаад л өнгөрдөг. Яагаад гэвэл хөдөлмөрийн насны хүн АББД-д өртсөнөө зарлахад наад зах нь ажилгүй болно. Наадах чинь даргыгаа матчихдаг, хамт ажиллаж байсан хэнийг хэлчихсэн гээд дахиж ажил олдохгүй байх эрсдэлд орно.
Байдаг л зүйл, сүржигнээд байх юмгүй гэсэн хандлага хохирогч амиа алдахад хүргэдэг.
Жишээлбэл, Төрийн албанд ажиллаж байсан эмэгтэйд дарга нь бэлгийн дарамт үзүүлсэн. Эмэгтэй хамгаалалт хайж, зугтаж яваад орцны цонхоор унаж амиа алдсан. Хүүхэд өнчирсөн. Энэ мэт бидний тооцож ч чадахгүй аюул занал, эрсдэл хүлээж байхад хүн яаж “Надад бэлгийн дарамт үзүүллээ” гэж зарлах вэ гэдэгт бодлогын түвшинд анхаарах шаардлагатай.
Ахиад хэлье. Нөхөртөө хэлэхэд "Чи айлгүйтаа биз" гэсэн, зодсон, ажилгүй болсон, гэр бүл салсан жишээ олон. Наанадаж нэр хүндээ алдах, сэтгэл санааны дарамтад орох, хохирогчийг давхар буруутгадаг нийгэм-орчинд бид амьдарч байна.
-Гоё, сайхан эмэгтэйд л тохиолддог гэсэн хэвшмэл ойлголт ч бий.
-Хүн бүрт тохиолдож болно. Миний, таны охинд ч тохиолдож болзошгүй. Заавал гоё сайхан, өндөр гуалиг, богино банзал өмссөн эмэгтэйд л тохиолддоггүй. Аяга таваг угааж байгаа оюутан охинд ч, гудамжинд хог үүрээд явж байгаа эмэгтэйд ч, нийтийн тээвэр, гудамжинд ч бэлгийн халдлага үзэгдэж л байдаг. Монголд үнэхээр ноцтой сэдэв хэр нь хүмүүс тооддоггүй, бузармаг үйлдэл.
-Шалтгаан нь юу вэ?
-Олон шалтгаан бий. Азиуд, тэр дундаа Монголд эцгийн эрхэт ёс үйлчилдэг. Хүүхдүүд ааваараа овоглодог. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ үүний цаана ямар агуулга байгааг хэн ч анзаардаггүй. Монголчууд эрт дээр үеэс хүүдээ гал голомтоо залгамжлуулж ирсэн.
Монголд #Metoo шиг аян өрнүүлэхэд анхаарах зүйл их бий шүү
Эрэгтэй хүйсийг өргөмжилдөг соёлын нөлөө, уламжлал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн хүчтэй хэр нь хүний эрхэд халтай соёл бол эцгийн эрхэт ёсноос үүдэлтэй байж болно. Хүүгүй айлыг удам залгамжлах үргүй гэх мэт. Иймэрхүү үзэл, үг үйлдэл, тогтсон хандлагаар жендэр, хүний эрхийг зөрчсөн хэвшмэл ойлголт бэхжиж байдаг. Соёл, уламжлал бидний дотор нэвт шингэж, дадал зуршил болтлоо хэлбэржсэн. Би 20 гаруй жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй ч хүүгээ охиноос илүү эрхэмлэх үг хэллэг, хандлага цухуйлгаж байдаг. Өөрийн мэдэлгүй хэлчихсэн үг ч бий.
-Хүний эрхэд халтай ойлголтыг бэхжүүлдэг хамгийн түгээмэл үг хэллэг юу вэ?
-Эр муу ч эмийн дээр. Социализмын үед эрийн муу цагдаа, эмийн муу санитар гэх мэт. Санитар гэдгээр эмэгтэй хүнийг үйлчлэгч, асрагч гэж байгаа юм. Монголын түүхэнд хатдын дүр олон. Тэдний үүрэг их гэдэг ч эмэгтэй хүн бол хоёрдогч, дайвар хүйс гэсэн хандлага зонхилж ирсэн. Одоо ч ийм л байна.
-Дуу шүлэг, онигоо, зар сурталчилгаагаар энэ мэт хэвшмэл ойлголт бэхжиж байдаг байх нь?
-Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж дуулдаг. Аавын тухай бол ноён нуруутай, ухаантай, түшигтэй гэж ихэвчлэн дуунд өгүүлдгийг бодоод үзээрэй. "Тунгалаг тамир" киноны цүү хаях хэсэгт хүний биед хүсээгүй байхад халдах нь хэвийн үзэгдэл гэсэн ойлголт төрүүлэхээр дүрс гардаг. Үр нөлөөг нь бид байнга бодолцох ёстой.
-НҮБ-аас хүний эрхэд халтай, амь насанд аюултай соёл уламжлалаа халахыг улс орнуудад уриалсан. Монголчуудын гээх ёстой дадал зуршил юу вэ?
-Бэлгийн дарамтыг дэврээсэн онигоо, хэлц үг. Бусдын биед халдахыг хэвийн зүйл мэтээр үл тоодог олон үзэл, хандлага бий. Бусдын биед хүрэхээ болих хэрэгтэй. Гаднын оронд шатнаас буухдаа бүдрээд өмнө явж байсан эмэгтэйг дарж унасан тохиолдолд баримтаар баталж чадахгүй бол хуулиар хариуцлага тооцдог.
Аливаа муу үйлдэл натуралчлагдах, энгийнчлэгдэх тусмаа аюултай. Байдаг л зүйл, сүржигнээд байх юмгүй гэсэн хандлага ихэнх хохирогчдийг амь насаа алдахад хүргэж байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ салбарт цөөнгүй жил зүтгэж яваа хүний хувьд үүнд маш их эмзэглэдэг.
-Жишээ дурдвал?
-Монголын өнөөгийн нөхцөлд хохирогч бэлгийн халдлагад өртсөн гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гаргадаг. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж хүргүүлдэг. Хувь хүнд анхааруулдаг. Эргээд хохирогч буруутдаг. Хамт олонгүй болдог.
Хохирогч эмэгтэй ямар хүнд хувь тавилан туулж явааг одоо хэн ч ярихгүй
Хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд цөөнгүй ч хуульд тусгаж өгөөгүй тул хэрэг үйлдэгч хариуцлага хүлээхгүй, хохирогч ажил амьдралгүй үлддэг нь үнэхээр харамсалтай. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж буй эмэгтэйд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах явцад бүсгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тус хэргийг тухайн үед шуугиан болгоод л орхисон. Хохирогч эмэгтэй ямар хүнд хувь тавилан туулж явааг одоо хэн ч ярихгүй. Мартсан. Ийм харгис, хүнлэг бус орчинд бид амьдарч байна.
-Энэ асуудал юунаас үүдэж байна вэ?
-Бэлгийн дарамт бол хувь хүний орон зайг хүндэтгээгүйгээс, бусдын биед зөвшөөрөлгүй хүрч болдог гэсэн ойлголтоос үүддэг. Бэлгийн дарамтын хэлбэрүүд хэвийн байдаг л үйлдэл мэтээр явсаар хүчирхийлэл болно. Энэ үе шатыг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлах, хэвийн гэж үздэгт хамаг учир бий.
-Цаашид бид юунд анхаарвал АББД буурах бол?
-Хүүхдийг цэцэрлэгт байхад нь хүний биеийн аль цэгүүдэд хүрч болохгүй вэ гэдгийг заахаас эхэлнэ. Гэр бүл болохоор төлөвлөж буй хосуудад Хуримын ордонд харилцааны хичээл ордог шиг, баг хорооны эмч, ажилтнууд иргэдэд мэдээлэл өгөх, "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдах ээжүүдэд /гэр бүлд/ бэлгийн дарамт, бэлгийн халдлага, зүй зохисгүй зуршил, ойлголтыг халах тухай лекц, хэлэлцүүлэг өрнүүлэх гээд бүхий л арга замаар ойлголт өгөх ёстой. Хувь хүн бэлгийн дарамт гэж юу вэ гэдгийг мэддэг болох нь маш чухал. Цаашлаад ажлын талбарт ажлын байран дахь бэлгийн дарамт/АББД/ гэж юу гэдгийг мэддэг байх ёстой.
-Байгууллагын соёл нөлөөлөх үү?
-Маш чухал. Байгууллага дотоод дүрэмдээ АББД учруулбал ямар арга хэмжээ авахыг тусгасан байх үүрэгтэй шүү дээ. Ажилчдадаа ойлголт өгдөг байх нь чухал.
-Таван секунд тасралтгүй харах нь бэлгийн дарамтын нэг хэлбэр гэдгийг олон хүн ойлгох шиг боллоо.
-Хүн рүү зохисгүй, таагүй мэдрэмж төрүүлэхээр харах нь бэлгийн дарамт шүү гэдгийг түгээж байгаа нь сайн хэрэг. Маазрал, хошин мэдрэмжээ илэрхийлэхэд ч хэмжээ хязгаар бий гэдгийг олон залуус ойлгодог бас шүүмжилдэг болж байгаад баярлаж байна.
Хошин урлагийн төрлөөр зохисгүй, хэвшмэл ойлголтыг дэвэргэсэн үг хэллэг цахим орчин, нийгэмд түгээж буй нь олон. Олны танил, нийгмийн сүлжээнд олон дагагчтай хүмүүс хүний эрхийн мэдрэмж, мэдээлэлтэй байвал хүний эрхийг зөрчилгүй, охид эмэгтэйчүүдэд ээлтэй үзэл санааг түгээж, хүн бүрийн эрхэд ээлтэй нийгэм бүрдүүлэхэд тустай.
-Танд баярлалаа.