gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Судалгаа: Спортын салбарт ажлын байрны БЭЛГИЙН ДАРАМТ байна

Д.Азжаргал
Спорт
2019-11-15
22
Twitter logo

Спортын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамт/АББД/ байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” жендэрийн бодлогын дүн шинжилгээний  тайланг Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр Эмэгтэй удирдагч сангаас эмхэтгэн анх удаа хэвлэжээ.

Судалгааны үр дүн спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт нуугдмал байгаа бөгөөд энэ нь эмэгтэй тамирчдын  сэтгэл санаа, бэлтгэл сургуулилт, амжилтад сөргөөр нөлөөлж байгааг харуулжээ. Нуугдмал гэдэг нь бэлгийн дарамт байдаг гэж хариулсан ч ихэнх нь гомдол гаргаагүй, эмэгтэй тамирчдад биеийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамтыг дасгалжуулагчдын зүгээс үзүүлдэг гэж хариулжээ.

Жишээ: Би өөрөө бэлгийн дарамтад өртөхөөсөө өмнө ийм асуудалтай учирсан нэг эмэгтэй тамирчиндаа туслахыг хичээн ажиллаж байсан ч санаснаар ажлаа дуусгаж чадаагүй. Энэ тохиолдол сэтгэл санааны маш хүнд цохилт болдог. Мартагдахгүй мөн ажил дээрээ гадуурхдаг болдог тул ажлаасаа гарч дуртай ажил, зорилгоо бүгдийг нь орхих болсон нь харамсалтай. 

Эх сурвалж: Ганцаарчилсан уулзалтын ярианаас

Эмэгтэй тамирчдын эрх зөрчигдөх, ажлын байрны бэлгийн дарамтын талаар гомдол гаргаж байсан эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан албан тушаалтнуудын 10 нь  буюу 50 хувь нь ирж байсан гэж хариулсан. Харин хэрхэн шийдвэрлэ вэ гэсэн асуултанд дарагдсан, одоо болтол шийдэгдээгүй байгаа гэж 3, мөн зөвлөгөө өгсөн гэж 2, шийдвэр гаргахад нь оролцоогүй гэж 2, харилцан ойлголцуулахыг хичээн ажилласан гэж 1, хөндлөнгийн хүмүүсээр дамжуулан хэлүүлсэн 1 гэж тус тус хариулсан байна.

Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудаас “Танай спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт байдаг уу? гэсэн асуултанд тийм гэж 10, үгүй гэж 9,  мэдэхгүй байна гэж 3 хүн тус тус хариулсан бол тамирчдаас АББД-д өртөх тохиолдол гарч байсан. Гэхдээ хэлбэл өөрт муу зүйл болно, тэмцээнд орохгүй байх, хасагдахаас айдаг гэж 15, өөрт биш хамтрагч нар өртөж байгаа талаар сонссон гэж 20 тамирчин хариулсан байна. Ганцаарчлан уулзсан 9 хүн бүгд АББД байгаа болон гарч байсан тохиолдлуудын талаар жишээтэй ярилцсан.

Судалгаанд хамрагдсан нийт 65 хүн жендэр, хүний эрх, АББД-ын талаар сургалт, сурталчилгаа, хэлэлцүүүлэг хийх хэрэгцээ шаардлага байна гэжээ.

Судалгаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн биеийн тамир спортын газрын удирдлага, албан хаагч 29, тамирчид 27, 1 дасгалжуулагч, 9 хүнтэй ганцаарчилсан уулзалтыг хийж судалгааг нэгтгэжээ.

Тамирчдын амжилтыг /давхардсан тоогоор/ авч үзвэл дийлэнх нь буюу судалгаанд хамрагдсан тамирчдын 17 нь Улсын, 8  тамирчин ОУ болоод Дэлхийн түвшинд, 7 тамирчин бүсийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан байна. Тамирчдын 17 нь 3-5 жил, 12 нь 5-10 жил халз тулаан болон хэмжигдэхүүнтэй буюу хүндийн өргөлтөөр хичээллэж байна.

АББД-ын хохирогчдын 57, үйлдэгчдийн 42 хувийг төрийн байгууллагынхан. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд бэлгийн дарамт хэмээх ойлголтыг дараах байдлаар томъёолсон. “Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.”

Бэлгийн дарамт эмэгтэйчүүдийн аюулгүй орчинд амар тайван хөдөлмөрлөх, шударгаар албан тушаал дэвших, цалин хөлс, урамшуулал авах эрхийг ноцтой зөрчиж, улмаар хүний нөхөн үржихүйн эрхэд ч аюул занал учруулж байдаг.   

Судалгаагаар АББД-ын 98 хувийг эрэгтэйчүүд үйлдсэн байгаа нь АББД бол албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан шахаж дарамталдаг, улмаар цалин урамшуулал нэмэх, дүн тавих, албан тушаал ахих, гэрээ хэлцэл үргэлжлүүлэх эсэх зэрэг өөрийн эрх мэдлээр далайлган шантаажилдаг болохыг нотолж байна. АББД албан тушаал эрх мэдэлтэй шууд холбоотой тул дахин давтагддаг, давтамж өндөр, дарамт үргэлжилсээр байдаг. АББД-ын хохирогчдын 57, үйлдэгчдийн 42 хувийг төрийн байгууллагынхан эзэлж байна гэж дүгнэжээ.

Судалгаанд хамрагдсан тамирчдын 80 хувь нь буюу 24 тамирчин шийдвэр гаргах үйл явц  тэдэнд огт хамааралгүй, мөн оролцох эрхгүй гэсэн ойлголттой байв. Харин бодлогын түвшинд гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж ойлгодог нь  асуулт хариултаас харагджээ.

Тамирчдыг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах нь зүйтэй  юу гэж  асуусан асуултанд удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд 17 хүн зөв гэсэн бол 12 хүн шаардлагагүй, тэд тамирчны ажлаа хийх ёстой гэж хариулсан байна.  

Спортыг хөгжүүлэхэд охид, эмэгтэйчүүд оролцохыг ялгаварлан гадуурхах, спорт бол зөвхөн эрэгтэйчүүдийнх гэсэн уламжлалт тогтсон хандлага, соёл одоог хүртэл  хадгалагдсаар байна.

Жишээ: 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын жүдогийн алдарт эмэгтэй тамирчин Шим Су-Хе мэдэгдэл хийж,  дасгалжуулагчаа бэлгийн дарамт учруулсан талаар гомдол гаргаж, шүүхэд хандсан. Дасгалжуулагч нь гомдлоо татаж авахыг санал болгож, хариуд нь 4500$ өгөхийг оролдсон. Мөн жүдод дахин орох боломжгүй болгоно хэмээн заналхийлсан. Гэвч тамирчин үүний эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж, жүдог орхин, “Me too” бэлгийн хүчирхийллийн  эсрэг хөдөлгөөнд нэгдэн тэмцэж байна. 

Спортын салбарт АББД өртөж, хохирогч болсон эмэгтэй тамирчид шигшээ багаас хасагдах, тэмцээнд оролцох эрхээ алдах, цаашид спортоор хичээллэх боломжгүй болох вий  гэсэн айдас, болгоожлолоос шалтгаалан тэвчээд чимээгүй өнгөрдөг байна. Гэтэл энэ байдал нэр төрөө улам алдах, өөртөө итгэлгүй болох, шантрах, хэрэг дахин үйлдэх боломж олгох, өөгшүүлж, цаашид олон эмэгтэй тамирчин хохирогч болоход нөлөөлдөг.     

Түүнчлэн тамирчдын хууль, эрх зүйн мэдлэг боловсрол хангалтгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ нөхцөл байдал эмэгтэй тамирчдын  сэтгэл санаа, бэлтгэл сургуулилт, амжилтад сөргөөр нөлөөлж байгаа тул цаашид спортын салбарт дахь жендэрийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийлэл ялангуяа ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг, урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэг өгөх, бодлого, дүрэм, журманд нэмэлт зүйл, заалт оруулах, жендэрийн үйл ажиллагааны  төлөвлөгөөг салбарын жендэрийн нэгдсэн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах шаардлагатай.

Жишээ: 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин, 2012,  2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчид бэлгийн дарамтанд өртсөн. Сүүлийн тохиолдол одоо хүртэл шийдэгдээгүй. Тамирчин шүүхэд хандсан. Энэ тохиолдолууд ил гарч мэдэгдсэн.

Эх сурвалж: Удирдах ажилтны ярианаас 2019 он, 6 сар

Монгол Улс спортын  үйл ажиллагааны сайн жишээнээс суралцах, одоогийн орчин нөхцлийг сайжруулах, эрс өөрчлөх шаардлагатай. Эмэгтэй, эрэгтэй тамирчдын онцлог хэрэгцээнээс үүдэн спортын ертөнцөд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хооронд тэгш бус байдал, ялгаа үүсдэг.

Бэлгийн дарамтын талаар ойлголт хөдөлмөрийн харилцаанд орж буй талууд аль аль нь сайн мэдэж, хууль, дүрэм, журмаар зохицуулагдах ёстой.

Ажлын байран дахь бэлгийн дарамт газар авч, гурван эмэгтэй тутмын нэг нь хохирогч болж, төрийн захиргааны алба, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт нуугдмал байдлаар эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөөр байна. 

Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн 9 дүгээр бүлгийн 39 дүгээр зүйлийн  Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлд 39.1.4 албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох гэж оруулсан .

ДҮГНЭЛТ

Спортын салбар онцлогтой бөгөөд дасгалжуулагчид, тамирчид тасралтгүй байнгын дасгал, бэлтгэл сургуулалтыг системтэйгээр хийж байж амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл цагийн нарийн төлөвлөгөөтэй, чөлөөт цаг багатай. Гэсэн ч  тамирчид зөвхөн бэлтгэл сургуулалтаас гадна өөрсдийн оюун ухаан, хүний эрхийн талаарх мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага байна.

АББД нь албан тушаал эрх мэдэлтэй шууд холбоотой тул дахин давтагддаг, давтамж өндөр дарамт үргэлжилсээр байх нөхцлийг бүрдүүлдэг байна. АББД-ын хохирогчдын 57,6%, үйлдэгчдийн 42,8%-ийг төрийн байгууллагынхан эзэлж байна  гэж дүгнэжээ.

Биеийн тамир, спортын салбарын орчинд сүүлийн жилүүдэд эмэгтэй тамирчдын үзүүлж буй амжилт, бэлтгэл сургуулалтаас үл хамааран эмэгтэй тамирчдад бэлгийн шахалт, дарамт үзүүлэх үйлдэл далд үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл, кейсүүд бодитой байна.

Энэ нөхцөл байдал нь эмэгтэй тамирчны сэтгэл санаа, бэлтгэл сургуулалт, амжилтад сөргөөр нөлөөлж байгаа болон  спортын салбарт дахь жендэрийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийлэл ялангуяа АББД-аас урьдчилан сэргийлэх,  салбарын хууль, бодлого, дүрэм, журмыг ЖЭТБХ тухай хууль, Үндэсний хөтөлбөр, БСШУС-ын салбарын жендэрийн нэгдсэн бодлого 2017-2023, бусад гэрээ конвенцийн заалтуудтай уялдуулах, жендэрийн үйл ажиллагааны  дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж дараах зөвлөмжийг санал болгожээ.
Үүнд:

НЭГ. БСШУСЯАМ, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БОДЛОГЫН ГАЗАР

-БСШУСЯ-ны жендэрийн нэгдсэн бодлогыг батласан бол олон нийтэд ил тод болгох , цахим хуудсандаа байршуулж, хүртээмжтэй болгон  мэдээллийг ил тод болгох тухай хуулийг мөрдөх

-Удирдах ажилтан болон эмэгтэй, эрэгтэй тамирчид, дасгалжуулагч нарт жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөж шинэ үнэлэмж бий болгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

-Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтанд өртсөн хохирогчийн гомдлыг шийдвэрлэх, хамгаалах тогтолцоог  дүрэм, журманд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж,  мөрдөх ажлыг эхлүүлэх, түүнчлэн хэрэгжилтэнд байнгын хяналт, мониторинг хийлгэх

ХОЁР. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР   

-Спортын салбар дахь жендэрийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийлэл,  бэлгийн дарамтын талаарх дэд хөтөлбөрийг  ЖЭТБХ тухай хууль, үндэсний хөтөлбөр, салбарын жендэрийн нэгдсэн бодлоготой  уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх

-Тамирчид, дасгалжуулагчидтай хийх гэрээнд АББД-аас урьдчилан сэргийлэх заалтыг тусгах,

-Биеийн тамир, спортын салбар, харъяа холбоо, салбар нэгжүүдэд сургалт, сурталчилгааг системтэй зохион байгуулах 

-Биеийн тамир, спортын чиглэлийн мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийг жендэр, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр сургаж хамтран ажиллах

-Жендэр, АББДын эсрэг ажилладаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах 

ГУРАВ. ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

-НҮБ болон ОУОХ, ЕХ-ноос  батласан гэрээ, конвенцийн дагуу системтэй  үйл ажиллагааг зохион байгуулж, мэдээллийг түгээх 

-МҮОХ-ны дэргэдэх мэргэжлийн спортын холбоодыг жендэрийн талаарх ойлголт, мэдлэгтэй болоход тусгайлан удихдамж боловсруулж, мэргэжлийн шинжээчдийн баг, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах

-Олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд спортын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулахад анхаарлаа хандуулан тууштай ажиллах

Энэ шаардлагыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь биеийн тамир, спортын салбарын бодлого жендэр мэдрэмжтэй болох, тамирчдын эрх, ашгийг хамгаалах ялангуяа эмэгтэй тамирчдын эрхийг хамгаалах, ур чадварыг нэмэгдүүлэх, илүү их спортын амжилт үзүүлэхэд нэмэр болно. Цаашлаад энэ салбарт тогтсон хэвшмэл байдлыг өөрчлөх, шинэ орчин бүрдүүлэх, тамирчид, дасгалжуулагчид харилцан бие биеэдээ хүндэтгэлтэй харилцах соёл бий болгоход нөлөөлнө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан