Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Блокчейн технологид үндэслэсэн платформыг ашиглаж Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа.
Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг арилжааны банкуудад түлхүү санал болгодог байсан бол одоо Засгийн газар үнэт цаас гаргавал блокчейн технологи дээр үндэслэн платформыг ашиглаж бүх хүн, ААН-д үнэт цаасаа санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр “Энэ бол зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл болсон. Энэ журмыг ашиглах хэрэгцээ шаардлага өнөөдөртөө бага байна. 2018 онд төсөв ашигтай гарсан. Энэ оны нэгдүгээр сарын татварын орлого давж биелсэн. 130-аад тэрбум төгрөгийн ашигтай төсөв гарсан. Ашиглах эсэх нь тодорхой биш байгаа ч хууль эрх зүйн орчинг бий болгож, хүү бууруулах боломжийг бий болгох, санхүүгийн зах зээлийг иргэд, ААН-ийн хувьд нээлттэй болгох журмыг батлуулсан. Хүн бүр санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нээж өгсөн ийм журам баталлаа” гэсэн юм.