Төв аймгийн Заамар сумын уугуул Чилхаагийн Уламбаярын “Аймгийн алдарт уяач” цолны мялаалга наадам боллоо. Уг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Бадамсүрэн, Б.Ганхуяг, Г.Ганжад нарын тэргүүтэй улс, аймаг сумын алдар цолтой болон залуу 64 бөх хүч сорив.
Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, улсын начин Г.Ганжад даваа бүрд шийдэмгий, шуурхай барилдсаар түрүүлсэн бол Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, уг барилдааны зүүний магнай бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүр булаав. Их шөвөгт улсын начин Б.Ганхуяг, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Уг барилдаан бай шагнал тун өндөртэй байсан бөгөөд түрүү бөх таван сая, үзүүр бөх 2.5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардсан юм.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- Ч.БАТЧУЛУУН у.ө.и.н – Х.Мөнхжаргал а.з
- Б.Бадамсүрэн у.н – Н.ЭНХЖАРГАЛ а.з
- Б.ГАНХУЯГ у.н – Л.Даваажамц а.х
- Г.ГАНЖАД у.н – П.Эрхэмжаргал а.а
- О.Гантулга а.х.а – И.МАНДАХ а.х
- Э.Ууганбаяр а.х.а – Б.ХАШБАТ а.а
- Б.Баянмөнх а.х.а – Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ а.а
- Д.Тогтохжаргал а.а – Э.СУМЬЯАБАТ а.а
Дөрвийн даваа
- Ч.БАТЧУЛУУН – И.Мандах
- Б.ГАНХУЯГ – Н.Энхжаргал
- Г.ГАНЖАД – Э.Сумьяабат
- Б.Хашбат – Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Тавын даваа
- Ч.БАТЧУЛУУН – Б.Ганхуяг
- Г.ГАНЖАД – Б.Түмэндэмбэрэл
Зургаагийн даваа
- Ч.Батчулуун – Г.ГАНЖАД
Т.Түмэндэмбэрэл