Олон улсын парламентийн холбоо /ОУПХ/-ны 131 дүгээр Ассамблейн хүрээнд Цөмийн зэвсгийг хориглож хураах бүх нийтийн үйл явцад шалгарсан туршлагыг таниулан түгээх асуудлыг хэлэлцсэн олон улсын семинар Женев хотноо 10 дугаар сарын 17-нд зохиогдов.
Семинарт ОУПХ-ны парламентийн гишүүд, мэргэжилтэн, судлаачид оролцож, 2013 онд зэвсэг хураах тэргүүний бодлогоор шалгарсан зарим орны туршлагыг хэлэлцсэн юм.
Үүн дотор цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, 2000 оны хуулийн ололт, туршлагыг зарим улсад хэрэглэж болох асуудлыг тусгайлан хэлэлцлээ.
Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус нь тухайн улсын өвөрмөц байдалд тохирсон, асуудалд бүтээлчээр хандаж явуулсан бодлогынх нь үр дүн юм. Энэ бодлого нь Монгол Улсын аюулгүй байдлыг төдийгүй, мөн бүс нутгийн итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дэм болж байна гэж семинарт оролцогчид үзсэн байна. Монголын энэ бодлогыг зарим улс орон сонирхож байгааг семинарыг зохион байгуулагчид тэмдэглэжээ.
Семинарт ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан уригдан оролцож, цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын статус, түүнийг бататгах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтын талаар танилцууллаа.