1945 онд Хирошимад атомын бөмбөг хаясан Америкийн Б-29 бөмбөгдөгч “Энола Гэй” онгоцны багийн сүүлчийн гишүүн Теодор Ван Кирк энэ сарын 28-нд 93 насандаа АНУ-ын Жоржия мужийн Стоун-Маунтин хотод нас баржээ.
Тэрбээр "Голланд" хэмээх хочтой, туршлагатай нисгэгч байсан бөгөөд Хирошимаг бөмбөгдөх үед 24 настай байжээ.
"Хирошимаг бөмбөгдсөнөөрөө би бахархахгүй байна. Гэхдээ үүнээс өөрөөр бид дайнд ялалт байгуулж чадахгүй байсан. Хэрэв хэн нэгнийг алах гээгүй бол дайн эхлүүлэх хэрэггүй. Дайныг эхлүүлсэн хүмүүсийг үзэн ядаж байна. Гэхдээ дайн нэгэнт эхэлсэн бол дайныг аль болох хурдан олон хүний аминд хүрэхээргүй дуусгах боломж бүрийг ашиглах хэрэгтэй" гэж Ван Кирк хэдэн жилийн өмнө Германы Spiegel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.
"Энола Гэй" бөмбөгдөгч онгоц 1945 оны наймдугаар сарын 6-нд 12 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ. Онгоцны багийн гишүүд бүгд хорвоог орхисон юм. Харин бөмбөгдөгч онгоц Вашингтон хотод байрлах Үндэсний агаарын болон сансрын музейд байдаг гэнэ.
Одоогоос яг 69 жилийн өмнө буюу 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн аймшигт, эмгэнэлт өдрүүдийн нэг. Тухайн үед Хирошимад 250 мянган хүн амьдарч байсан гэдэг.
1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө эрт 4000 кг бүхий “Little Boy” буюу “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг тээвэрлэсэн Америкийн Б-29 бөмбөгдөгч “Энола Гэй” онгоц тус улсын Тиниан арлаас хөдөлжээ.
Харин 8:15 цагт “Бяцхан хүү”-г Хирошима хотын дээрээс хаясан байна. Бөмбөг дэлбэрсний дараа их хэмжээний гал түймэр гарч, Хирошима хотыг газартай нь тэгшилж, амьд бүгдийг утсгасан түүхтэй. Тухайн үед 70 мянган хүн газар дээрээ амь үрэгдэж, 70 мянган хүн хүнд шарх болон цацраг идэвхт туяаны улмаас тун харамсалтайгаар хорвоог орхин одсон гэдэг.