ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр ажлын айлчлал хийж байгаа билээ.
Энэхүү айлчлалын үед хоёр орны Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үр дүнд ОХУ Монгол Улсад буцалтгүй тусламжийн үндсэн дээр цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх, Монголын төмөр замыг шинэчлэх зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэнийг РИА-Новости дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар айлчлалын үеэр хоёр тал нийт 13 баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал,
-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр
-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол
-ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ
-"Оросын төмөр зам" болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ
-"Аэрофлот" болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг
-"Орос улс өнөөдөр" агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ушаковийн мэдээлснээр айлчлалын үеэр талууд эдийн засгийн асуудалд гол анхаарлаа хандуулах юм байна. "Эдийн засгийг чухалчлан үзсэн бизнесийн хэлэлцээрүүд хийгдэнэ. Сүүлийн үед хоёр орон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил удаашралтай байгаа нь нэг талаараа сөрөг хандлагатай гэж хэлж болно. Монгол Улсын гадаад худалдаанд Орос Хятадын дараа хоёрдугаар байрт жагсаж байгаа ч сүүлийн үед хоёр орны худалдааны эргэлт буурсан” гэж Ерөнхийлөгчийн туслах хэлжээ.
2013 онд хоёр талын худалдааны нийт барааны эргэлт 15.8 хувь болон буурсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 13.1 гэсэн үзүүлэлт гарсан гэсэн тоон баримтыг Ушаков иш татав. Ушаковийн хэлснээр хоёр орны Ерөнхийлөгчид Орос, Монголын хөгжлийн зураглал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талд дээрх онцгой анхаарахыг Засгийн газрууддаа үүрэг болгох байх гэсэн юм.
Хоёр орны хоорондын тэргүүлэх салбарууд хэмээн тэрбээр тээвэр, эрчим хүч, цахилгаан, уул уурхайн бизнесийг онцолжээ. "Оросын төмөр зам" нь Монголын төмөр замын дэд бүтцийн шинэчлэлийн хөтөлбөрт оролцож байгаа, Монголын ачааны машин болон автобусны паркуудыг шинэчлэх зорилгоор Оросын "ГАЗ", "УРАЛ", "ПАЗ" нийлүүлэхээр болсон гэж Ушаков хэлсэн юм. Талууд газрын тос, нисэх онгоцны түлш, цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг өсгөх, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дулаан ба эрчим хүчний цахилгаан станц барих ажилд ОХУ-ын компаниудын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.
Түүнчлэн төрийн өмчит “Ростех” нь "Эрдэнэт үйлдвэр" болон "Монголросцветмет" амжилттай хамтран ажиллаж байгааг Ушаков онцолсон юм.
Эх сурвалж: РИА-Новости агентлаг