Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute) буюу PMI олон улсын байгууллагын монгол дахь салбар бүлгэмийн үүсгэн байгуулагчдын нэг ноён Колин Морфитэй уулзлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Колин Морфи гэдэг. PMI-ын Монгол дахь салбарын албан ёсны зөвшөөрлийг бид зургаадугаар сарын эхээр, АНУ-аас албан ёсоор авсан. Миний бие ийнхүү салбар байгууллагыг нээхэд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ өөрийн 25 жилийн ажлын туршлага, мэдлэг боловсролоо монголын залуустай хуваалцахын тулд энд ирсэн.
-Яагаад PMI байгууллагын салбарыг монголд нээх хүсэл зорилготой болсон юм бол?
-Би өөрөө PMI байгууллагын гишүүн болоод арваад жил болж байна. Гишүүн болсноор сайн төсөл хэрэгжүүлэх, сайн төслийн менежер байхын тулд олон зүйлийг суралцсан. Ер нь PMI-ийн гишүүн болсноор маш том хоёр давуу талыг олж авдаг. Нэгдүгээрт, боловсорч, сурч мэдэх. Сайн төслийн менежер болохын тулд шаардлагатай бүхий л зүйлсэд суралцана. Хоёрдугаарт, харилцаа холбоо тогтоох. Монголчууд “танилтай хүн талын чинээ” гэж ярьдаг даа. Бусдаас шаардлагатай бүхнийг суралцаж, мэдээллээ солилцохын зэрэгцээ, өөрт байгаа туршлагаа ч бусадтай хуваалцах боломжтой. Миний хувьд энэ хоёр боломжийг ашиглаж, шаардлагатай бүхнийг PMI-ийн гишүүн болсноороо сурч авсан. Олж авсан мэдлэг маань миний ажилд өдөр тутам хэрэг болдог. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий PMI нь менежер хүний хувьд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, танилын хүрээгээ өргөтгөх хамгийн зөв зам болдог гэж хэлж болох юм.
-Монголд ямар төслүүд дээр ажиллаж байсан бол?
-Би монголд голдуу мэдээлэл, технологийн чиглэлийн төслүүд дээр ажиллаж байсан. Энэ төслүүд дээр миний хийж байсан гол үйл ажиллагаа бол төслөө олон хүнд хүргэж, амжилттай болгохын тулд ажилчдаа болон төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байсан. Ер нь зөвхөн монголд төдийгүй сүүлийн 20 жилд ийнхүү төслийн менежерийн ажлыг гүйцэтгэж байна.
-Монголд PMI-ыг хэрэгжүүлэхэд учирч болох саад бэрхшээл юу байна вэ?
-Төслийн менежерийн хийж гүйцэтгэх ёстой гол зүйлийн нэг нь холыг харсан сайн төлөвлөгөө боловсруулах болон төслийг гүйцэтгэх явцад учирч болох эрсдэлийг тооцож, түүнийг зохион байгуулах байдаг. Харин Монголд ийм холыг харсан төлөвлөгөө боловсруулж, эрсдэлээ тооцох ажиллагаа дутмаг байна уу даа гэж харагдаж байна.
-Анхны бага хурлаа зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаараа?
-Бага хурлаа аравдугаар сарын 3-4-нд хоёр өдөр “Хөгжиж буй орнуудад төслийн менежментийг хэрэгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулна. Хурлаараа бид төслийн менежмент Монгол улсын хөгжилд яагаад чухал вэ гэдэг талаар ярилцаж, төслийн менежментийн талаарх ойлголтыг төлөөлөгчиддөө өгөх юм. Мөн бусад улсын сайн туршлагыг хуваалцах, монголд нутагшуулах талаар ярилцана. Хуралд Энэтхэгийн PMI салбарын төлөөлөгч өөрийн орондоо хэрэгжүүлсэн арга туршлагынхаа талаар илтгэл тавина. Мөн олон улсаас төлөөлөгчид оролцоно.
-Хэн энэ хуралд оролцох боломжтой байх вэ?
-Төсөл хэрэгжүүлж буй болон үр дүнг нь хүлээж буй гээд ер нь төсөлтэй холбоотой бүхий л хүн оролцох боломжтой. Эхний өдөр нь дээр хэлсэнчлэн илтгэлүүд тавигдах бол дараагийн өдөр нь олон улсаас ирсэн төлөөлөгчид төслийн менежментийн талаар хичээл орно. Тэгэхээр багагүй үр дүнтэй байх болов уу.
-Монголд төслийн менежментийг хэрэгжүүлэхийн үр ашиг нь юу байх вэ?
-PMI-аас хийсэн судалгаагаар, том төслийн хувьд нийт төсвийнх нь 11-12 хувь нь үргүй зарлагаддаг гэх үзүүлэлт байдаг. Хэрвээ төслийн менежерээ сайн сургаж чадвал үргүй зардлаа багасгах, төслөө хугацаанд нь, үр ашиг өндөртэйгээр зохион байгуулах сайн талтай.
-Манай улсад хамгийн том төслүүдийг төр хэрэгжүүлдэг. Гэтэл төр хамгийн муу менежер гэх үг бий. Та энэ үгтэй санал нийлэх үү?
-Үгүй ээ, би санал нийлэхгүй. Ялангуяа миний эх орон болох Австралид төрөөс олон төслийг амжилттай хэрэгжүүлдэг. Мөн дэлхийн олон улсад төрөөс амжилттай төсөл хэрэгжүүлдэг олон жишээ бий. Гэхдээ муу төслийн жишээ ч бий. Манай улсад засгийн газраас хэрэгжүүлсэн орон сууцны дээврийг засч янзлах төслийн үед дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Энэ бол муу жишээ. Төслийн менежментийн хувьд хамгийн гол нь өмнө гарсан алдаагаа давтахгүй байх, төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдалд анхаарах нь чухал.
-Төслийн менежерийн хувьд ажилдаа анхаарах гол зүйл нь юу вэ?
-Харилцаа. Төслийн менежер хүн удирдлагадаа байгаа хүмүүстэй болон хамтран ажиллагч байгууллага гээд бүхий л хүнтэй харилцаа тогтоох нь хамгаас чухал. Мэйлээр харилцах, нүүр нүүрээ харан уулзах, тайлан төлөвлөгөөгөө ярилцах гэх мэтээр уулзалт хурал зохион байгуулах гээд харилцааны бүхий л хэрэгслийг сайтар ашиглах хэрэгтэй. Ингэж чадвал ажиллаж буй төслийнхөө цагийн зохицуулалтыг сайн хийх, төслийн багтайгаа “нэг хэлээр” ярилцаж ойлголцох олон давуу тал бий болно. Тэгэхээр ганц үгээр хариул гэвэл би харилцаа л гэж хэлэх болно
-Би таныг сайн төлөвлөгөө гэж хэлэх болов уу гэж бодтол шал өөр хариулт хэллээ?
-Чи сайн төлөвлөгөөтэй байсан ч хүмүүстэйгээ харилцаа тогтоож чадахгүй бол тэр амжилтгүй болж болно. Хэдий муу төлөвлөгөөтэй байсан ч хүмүүстэйгээ сайн харилцаатай байж чадсан менежер төслөө амжилттай гүйцэтгэж чадна. Тэгэхээр харилцааны ур чадварыг сайтар эзэмшсэн байх ёстой юм. Судалгаагаар сайн менежерийн ажлын 80 хувь нь харилцаан дээр тулгуурладаг гэж байдаг.