HOMESTAY хөтөлбөрт хамрагдаж буй Солонгос улсын Хаман сумын 10 хүүхэд Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
Хүүхдүүдийг хүлээн авах ажиллагаа Хан-Уул дүүргийн ЗДТГ-т өчигдөр болсон бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүүнжав, Хаман сумын суурин амьжиргааг дэмжих хэлтсийн дарга Чой Сон Сан болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцсон байна.
2011 оноос хойш Хан-Уул дүүрэг Солонгос улсын Хаман сумтай эгч дүүсийн найрсаг харилцаа тогтоосноос хойш гуравдахь удаа HOMESTAY хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Хан-Уул дүүргээс сурлага, урлагаараа тэргүүлэгч 1999-2001 оны 10 сурагч энэ сарын 4-8-ны өдрүүдэд БНСУ-ын Хаман суманд очиж, Солонгос айлд хоносон бол энэ удаад Хаман сумын 10 сурагч Монголын малчин айлд зочилж, аж амьдралтай нь танилцах ажээ.
Солонгос хүүхдүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд Монгол улсад аялахдаа Монголын хүүхдүүдтэй хамт Найрамдал олон улсын хүүхдийн зусланд амрах зэрэг олон хөтөлбөртэй байгаа юм.