Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр. Иймд МЗХ олон үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулж байна.
Жил бүрийн зун цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөц хомсддог. Энэ жил гуравдугаар бүлгийн цусны хомсдол нүүрлэсэн юм. Иймд МЗХ нийт залууст цусаа хандивлахыг уриалж, өөрийн байранд цус хандивлах тусгай өрөө нээн ажиллуулж байна.
Мөн тус холбооны гадна талбайд өнөөдөр 17 цаг хүртэл “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна.
Харин 12.00 цагт МЗХ-оос Улаанбаатар хотын Залуучуудын холбоод болон аж хуйн нэгж байгууллагуудын Залуучуудын зөвлөлүүдэд тус холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат тамга, тэмдэг гэрчилгээ гардуулан, ажлын амжилт хүссэн юм.
МЗХ энэ онд нийт 1000 Залуучуудын зөвлөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Мөн “Эрүүл уушги” сан байгуулж, агаарын бохирдолттой тэмцэхийн сацуу Монгол хүний ухамсрыг дээшлүүлэх олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.