УИХ-ын хаврын чуулганаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй. Засгийн газраас ЭЗЭН 100 хөтөлбөрийн хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Харин парламентэд суудалгүй намууд энэ хуулийг эсэргүүцэж байна. Тэд энэ хуулийг идсэн мөнгөө албажуулах арга гэж үзэж байгаа аж. Мөн хуулийн төсөлд орсон хамгийн их анхаарал татсан заалт нь “мөнгөн орлого, хадгаламж, офшор дахь дансаа ил болгосон тохиолдолд тухайн иргэнтэй холбоотой архивын материалыг устгана” гэсэн заалт юм.
Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа “ОХУ-д хоёр жилийн өмнө яг ийм хууль баталсан. Гэхдээ төрийн буруу бичилтийн улмаас олон мянган иргэн татварын их хэмжээний өрөнд орсон тул өршөөл үзүүлсэн байдаг. Нэгэнт татвараар цуглуулсан мөнгийг эргүүлэн тараах нь хүндрэлтэй байсан тул ийм хууль гаргасан. Харин манай улсад гаргахаар зэхэж буй хуулийн төсөл эрх баригчид ард иргэддээ хайргүй, сэтгэлгүйг харууллаа” гэж ярьлаа.
Дашрамд хэлэхэд 2008 оны 2 дугаар сард буюу сонгуулийн өмнө Татварын өршөөлийн тухай хуулийг батлан гаргасан байдаг. Энэ хуулийн дагуу манай улсын томоохон татвар төлөгч, топ ААН-үүд хамрагджээ. Харин одоо батлах хуульд эдгээр байгууллагууд ахин хамрагдахгүй гэх баталгаагүй юм байна. Мөн өршөөлийн хуулийн дагуу ямар компани, ААН татварын хэдий хэмжээний хөнгөлөлтөд хамрагдсан талаарх мэдээллийг ихэд нууцалдгийг парламентад суудалгүй намууд шүүмжиллээ. Иймд Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон, гэмтнүүдийн толгойг илсэн хууль гэж нэрлэж байна.
Харин эрх баригчид энэ хууль батлагдсанаар бизнесийн орчны итгэл нэмэгдэнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн идэвхжил сайжрах аж. Энэ хуулийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Өөр байгаа бүх зүйлээ ил гарга” гэж товч томьёолсон юм.
Тэрээр “Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан” гэж ярьж байв.
Удахгүй эхлэх намрын чуулганаар энэ хуулийг хэлэлцэх юм.