Ирак болон Сирийн нутаг дэвсгэрийг дамнан исламын улс байгуулах мөрөөдөлтэй суннит шашны зэвсэгт босогчид болон Иракийн армийн хооронд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөн хэдэн сар үргэлжилж байна.
“Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд Иракийн Засгийн газарт АНУ-аас ихээхэн тусламж үзүүлж байгаа билээ.
Тэгвэл Барак Обама АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэхэд ямар ч эргэлзээгүйгээр цэргийн хүч ашиглана хэмээн өчигдөр буюу есдүгээр сарын 10-нд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурджээ.
АНУ-ын Ирак руу дахин 475 цэргийн зөвлөх илгээнэ хэмээн Цагаан ордноос мэдээллээ.
Эдгээр 475 цэрэг орон нутгийн зэвсэгт хүчинд зөвлөгөө өгөх л үүрэгтэй гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар Ирак улсад АНУ-ын 1043 цэрэг байгаа бөгөөд эдгээрээс 754 нь Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ болон түүний ажилчдыг хамгаалах үүрэгтэй аж. Үлдсэн 289 нь Курдистаны нийслэл Эрбил хот дахь АНУ-Иракийн хамтарсан төвд орон нутгийн цэргүүдэд зөвлөгөө өгдөг байна.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирак болон Курдистаны Засгийн газарт цэрэг-техникийн тусламж болгож 25 сая ам.доллар хандивлажээ. Иракийн эрх баригчдын мэдээлж буйгаар энэ мөнгө цэргийн хүчин бэлтгэхэд зарцуулна гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 9-нд Конгрессын тэргүүлэгчдэд Ирак, Сирийн нутгуудад хяналтаа тогтоогоод байгаа Исламын улстай тэмцэх кампанит ажлын төлөвлөгөөг танилцуулсан. Цагаан ордонд хийсэн уулзалтад хоёр гол намын төлөөлөл болох Ардчилсан намын олонхийн бүлгийн удирдагч Харри Рейд, цөөнхийн бүлгийн удирдагч Нанси Пелоси, Бүгд найрамдах намын Жон Бейнер, Төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгч Митч Макконнел нар оролцжээ.
Энэ үеэр Обама АНУ Ирак дахь “Лалын улс” бүлгийн босогчдын байрлалд агаараас цохилт өгөхийн тулд Конгрессын шийдвэр хэрэггүй хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын зөвшөөрөлгүйгээр 60 хоногийн турш дайн явуулах эрхтэй байдаг аж.