Энэ сарын 24-нөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдийн өргөдлийн дагуу болон сонгон шалгаруулалтаар олгож эхлэхээр болсноо Уул уурхайн яам мэдэгдлээ.
Эхний ээлжинд нийт нутаг дэвсгэрийн 19.88 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.
Үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгох юм байна.
Энэ удаад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо солбилцлын программыг ашиглаж ямар нэгэн дараалал, хүндрэл үүсэхгүйгээр олгоно.
Ингэснээр өмнөх эмх замбараагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй хайгуулын тусгай зөвшөөрлийн давхцал, асуудал маргаан гарахгүй бүрэн хяналттай болно гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцоллоо.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр хамгийн багадаа тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтойг ч сайд хэллээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.4 сая га талбайгаас:
- Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай - 28.48 хувь
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хориглох гэж байгаа талбай - 71.52 хувь байна.