Мазаалайг Монголоос өөр хаана ч байхгүй бие даасан дэд зүйл болохыг баталжээ.
Монгол мазаалай манай орноос өөр хаа ч байхгүй гэдгийг тогтоолоо. Тиймээс бид хамгаалалтын байдлыг өндөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр өнгөрсөн зургаан сарын хугацаанд АНУ-ын Айдахогийн Их сургуультай Мазаалай баавгайн удамшлын судалгааг хамтран хийх гэрээний дагуу ажиллаад ирсэн байна.
Түүний судалгаагаар 1980 онд ОХУ-ын эрдэмтэд Мазаалайг судлаад Түвдийн баавгай гэж тогтоосныг няцаасан хариу гарч, Мазаалай нь баавгайн шинэ дэд төрөл буюу дэлхийд Монголоос өөр хаа ч байхгүй цорын ганц баавгай болох нь тогтоогдсон байна.
Мазаалай ба Гималайн баавгай нь эртний гарал бүхий нэг өвөгтэй бөгөөд тэр нь бусад баавгайнуудын өвгөөс 500-900 мянган жилийн өмнө салжээ. Харин Гималайн баавгай ба Мазаалай нь ойролцоогоор 5000 жилийн өмнө салсан тусдаа дэд зүйлүүд юм байна. Өмнө нь Мазаалайн ангилал зүйн асуудал тодорхойгүй байсан нь ийнхүү нэг мөр шийдэгдэж байгаа юм.
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Энэхүү судалгаагаар Монгол мазаалай манай орноос өөр хаа ч байхгүйг тогтоолоо. Тиймээс бид хамгаалалтын байдлыг өндөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Судалгааны дүнг бид Засгийн газрын хэмжээнд танилцуулж, мэдээллийг дэлхийд сурталчлах ажлыг хийх болно” гэсэн юм.