Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын урилгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч ноён Танака Акихико энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа.
Айлчлалынхаа эхний өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын захын хорооллын сургуулиуд болон тус байгууллагын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан төслүүдийн явц, үр дүнтэй танилцсан тэрбээр өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзлаа.
Уулзалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд түүнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. Улмаар Япон улсын хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын ажлын явцын талаар санал солилцов.
Япон улс Toyota тэргүүтэй машин механизм үйлдвэрлэл болон электроникийн салбартаа зэсийг үлэмж ихээр ашигладгаараа дэлхийн томоохон хэрэглэгч. Энэ чиглэлд хамтрах боломжтой гэдгийг ч ноён Танака хэлсэн.
Бүтээн байгуулалтын эл ажлын хүрээнд Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замыг хөнгөлөлттэй зээлд хамруулж, цогцоор нь шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр илэрхийллээ. Ноён Танака хариуд нь шийдвэрлэж болох боломжийн талаар зөвшилцөх хугацаа олгохыг түүнээс хүслээ. Нөгөөтэйгүүр, нисэх онгоцны буудлыг ашиглалтад өгсний дараах техник, үйл ажиллагааны тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Танака мэдэгдсэн.
Нарны зам, ерөнхий боловсролын сургуулийн жишиг барилга, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн хоёр үе шат бүхий төслүүд гээд ЖАЙКА-ын зүгээс манайд үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн олон бий.
Монгол Улсын Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж буй “Гудамж”, “Сум” төсөлд энэ жишгээр хамтран оролцохыг сайд мөн энэ үеэр хүслээ. Түүнчлэн бэлтгэл шатандаа явж буй төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдэд хамтрах нь хоёр улсын аль алины эрх ашигт нийцсэн хамтын ажиллагаа болно хэмээн илэрхийлсэн.
Япон улс нь Toyota тэргүүтэй машин механизм үйлдвэрлэл болон электроникийн салбартаа зэсийг үлэмж ихээр ашигладгаараа дэлхийн томоохон хэрэглэгч. Энэ чиглэлд хамтрах боломжтой гэдгийг ч ноён Танака хэлсэн.
Япон улс өдгөө манай хамтын ажиллагаа бүхий гурав дахь хөрш бөгөөд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи Монгол Улсын хамгийн том донор орон юм.