Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн арвин түүх, амжилтаар тод мөрийг үлдээсэн баг бол “Харцага” баг билээ. Энэ багаар дамжин сагсан бөмбөгийн олон шилдэг тамирчид төрөн гарсан.
Сүүлийн жилүүдэд лигийн шилдэг багийн гол ноён нуруу болоод байсан ОУХМ Б.Одбаяр Австрали улсыг зорьсон, зарим тоглогчдын гэрээ дуусч өөр багт шилжсэнээр олон асуудал үүссэн. Бүр лигт орж чадахгүй ч байж болзошгүй тохиолдол үүсээд байсан билээ.
“Харцага” багийн бол хожил, хожигдолд нь үргэлж хамт байж чаддаг хамгийн үнэнч фэнүүдэд дуулгах таатай мэдээ бидэнд ирлээ.
Дундговь “Азарганууд” багийн эзэн М.Мөнхболор болон “Альянс Тэх Харцага” багийн эзэн Баясгалан нар хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсанаар М.Мөнхболор, Баясгалан эзэнтэй Дундговь “Альянс Тэх Харцага” баг Үндэсний супер лигт эргэн ирлээ.