Зургадугаар сарын 30-нд Америкийн телевизийн Си-эн-эн сувгийн алдарт хөтлөгч Ларри Кинг 25 жил хөтөлсөн “Larry King Live” ярилцлагын цагийн хөтөлбөрөө ирэх намраас эхлэн хөтлөхгүй болсноо мэдэгдсэн билээ.
Нэвтрүүлгийг хаах шийдвэр гаргах болсон нь хөтөлбөрийн үзүүлэлт буурсан болон Кингийн гэр бүлийн хэрүүл маргаантай холбоотой гэж Си-эн-эн суваг тэмдэглэжээ.
Америкийн алдартай хөтлөгч Ларри Кинг буюу Лоуренс Харви Зейгель 1933 оны арваннэгдүгээр сарын 19-нд Нью-Йорк хотын хамгийн олон хүн амтай Бруклин дүүргийн Беларусь цагаачийн гэр бүлд төржээ.
Дунд сургуулиа төгссөний дараа хэд хэдэн газар ажил хийсэн байна. 22 настайдаа орон нутгийн багахан “WIOD” радиод хөтлөгч хийхээр Майамид иржээ. Түүний анхны нэвтрүүлэг 1957 оны тавдугаар сарын 1-нд цацагдсан байна. Тэгэхэд радиогийн удирдлагууд еврей овгоо өөрчлөхийг түүнд зөвлөснөөр тэр Ларри Кинг болсон ажээ. Ларри радиогийн мэдээний болон спортын нэвтрүүлгийг хөтөлдөг байв.
1960 онд Кинг телевизийн “WTVJ” сувагт өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болжээ. Түүний энэ ажил нь тийм ч бүтэлтэй байсангүй. Үүнээс гадна “Майами Геральд”, “Майами Ньюс” сонинуудад нийтлэлээ гаргадаг байв.
1970-аад оны үед Кинг санхүүгийн асуудалд орооцолдож, баривчлагдаж байжээ. Үүний улмаас тэр телевизийн ажлаасаа халагдаж, хэдэн жил янз бүрийн ажил, тухайлбал Луизанад спортын нэвтрүүлэг хөтөлж, мөн “Эсквайр” сэтгүүлд нийтлэл бичиж байв.
Ларри Маймид эргэн ирж , “WIOD” радиодоо дахин ажиллах болжээ. 1978 онд “Mutual Broadkasting Network” радиод шууд нэвтрүүлгээ нээсэн байна. Ларригийн шууд нэвтрүүлэг долоо хоног бүрийн даваа гарагаас баасан гараг хүртэл өдөр бүр явдаг байв. Тэр нэвтрүүлгийн зочноос ярилцлага авсныхаа дараа түүний нэвтрүүлгийг сонссон янз бүрийн хотын сонсогчдын асуултыг утсаар авдаг байжээ. Нэвтрүүлэг олны анхаарлыг ихэд татах болж, хэдэн зуун радио станц орон даяар дамжуулдаг болсон байна.
1985 онд Си-эн-эн сувгаас ажлын санал авсны дараа түүний шууд нэвтрүүлэг “Larry King Live” гэдэг нэртэй болжээ. 25 жилийн дотор тэр Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх ерөнхийлөгч, өөр бусад нэртэй улс төрчид, спортын болон шоу-бизнесийн одод, зохиолчид, бусад алдартнууд зэрэг 50 гаруй хүнтэй ярилцсан байна. Хөтлөгчийн хэлснээр, Нельсон Мандела нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой зочин байжээ. Оросын Ерөнхий сайд Владимир Путин 2000 онд түүний нэвтрүүлэгт орж байсан юм.
Үнэндээ бол Ларри Кинг айхтар хурц асуултууд тавьдаггүй болохоор түүний хөтөлбөрт тийм олон мундаг хүмүүс оролцож байсан тухай дам яриа гарч байв. Тухайлбал энэ тухай түүнээс ярилцлага авсан Германы “Шпигель” сонины сурвалжлагч ярьсан байна. Түүний хэлснээр, алдартай хүмүүс яагаад түүний нэвтрүүлэгт оролцохыг дуртайяа зөвшөөрдөг тухай Ларри Кинг тайлбарлахдаа: “Шударга яриа өрнөнө гэдгийг тэд мэддэг. Энэ нэвтрүүлэг бол тэдний тухай болохоос миний тухай биш юм. Нэвтрүүлгийнхээ үеэр би хэзээ ч “би” гэдэг төлөөний үг хэрэглэдэггүй, учир нь гол баатар бол зочин юм. Тиймээс би түүний тухай ихийг мэдэхийг хүсдэг” гэжээ.
Кингийн нэвтрүүлгийг бусад оронд дамжуулснаар түүнийг дэлхий нийтээр таних болсон билээ. Харин эх орондоо бол телевизийн хамгийн алдартай хөтлөгчдийн нэг болсон юм.
Түүний ярилцлагын цаг хамгийн олон жил нэг хүн нэг төрлөөр хөтөлж, нэг цагт гарснаараа дээд амжилтын Гиннесийн номонд оржээ .
Телевизийн нэвтрүүлэг хөтлөхөөс гадна Ларри 1982-2001 он хүртэл “Ю-Эс-Эй-Тудей” сонинд байнгын булан хөтөлдөг байв.
“Дэлхийн хоёрдугаар дайны хайрын түүх”, “Эрдэмтэд, улстөрчид болон Ерөнхийлөгчдөөс би юу мэдэж авав”, “Хаана ч, хэдийд ч хамаагүй хэнтэй яаж ярилцах вэ” зэрэг бестселлер болсон хэд хэдэн номын зохиолч юм.
Америкийн ярилцлагын цагийн гол хөтлөгчийн хувийн амьдрал тийм ч бүтэлтэй байсангүй. Ларри найман удаа долоон эхнэртэй гэрлэлтээ батлуулжээ. Тэр гурав дахь эхнэртэйгээ хоёр удаа гэрлэсэн байна. Одоогийн эхнэр Шон Саутвикаасаа салах гэж байсан боловч удалгүй хосууд бодлоо өөрчилсөн юм. Тэд 10, 11 настай хоёр хүүтэй бөгөөд Ларри өмнөх гэрлэлтүүдээсээ гурван хүүхэдтэй.
Д.Жаргал