Алдарт эхийн одонгийн мөнгийг хоёр дахин нэмэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор одонгийн мөнгийг хэзээ өгөх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулсан юм.
-Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмсэн байгаа. Энэ талаар тодруулаач?
-Эхийн алдар I, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор оны аравдугаар сараас эхлэн хоёр дахин нэмэгдүүлсэн байгаа. Өмнө нь I зэргийн одонг долоо, II зэргийн одонг таван хүүхэдтэй эхэд өгдөг байсан. Харин одоо I зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлсэн, II зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн эх авах болсон.
-Эдгээр эхэд ямар хэмжээний тэтгэмж олгох вэ?
-Алдарт эхийн I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгдөг байсныг нэмэгдүүлж 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 50 мянган төгрөг өгдөг байсныг нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон. Одонгоо авсан эхчүүд урьд нь авдаг байсан журмыг дагуу мөнгөө авна.
-Хүүхэд үрчилж авсан эхчүүдэд энэ мөнгийг олгох уу?
-Одонгийн мөнгөө авч болно. Гэхдээ мөнгө өгөхөд хоёр янзын асуудал байгаа. Энэ нь юу гэхээр нэгдүгээрт тухайн эх өөрийн төрүүлсэн хүүхдээ дор хаяж нэг нас хүртэл өсгөсөн байх ёстой. Хэрэв хүүхэд төрөөд нэг нас хүрэлгүй нас барсан тохиолдолд энэ мөнгийг олгохгүй. Харин хүүхэд үрчилж авсан эхчүүдийн хувьд тухайн үрчилж авсан хүүхдээ гурван нас хүртэл нь өсгөөгүй бол энэ мөнгийг өгөхгүй. Үүнээс гадна Алдар гэдэг ээж гурван хүүхэдтэй байж байгаад таван настай хүүхэд үрчилж авах юм бол мөнгийг авахгүй журам гарсан байгаа.
-Энэ мөнгийг авахын тулд тухайн эх хаана хандах вэ. Мөн ямар бичиг баримт бүрүүлэх бол?
-Бүх шатны иргэдийн хуралдаа хандана. Орон нутгийн хүн бол тухайн сум, аймгийн иргэдийн хурал, нийслэлийн иргэн бол дүүргийнхээ иргэдийн хуралд хандана. Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 162 дугаар тогтоолын хавсралтаар алдарт эхийн одонтой эхэд мөнгөн тусламж олгох асуудлыг зохицуулсан байдаг. Эдгээр хууль тогтоомжийн дагуу мөнгөн тусламж авах эх алдарт эхийн одонгийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбараа харьяа сум хорооны нийгмийн ажилтанд аваачиж өгснөөр, тусламж авах эрх үүсэхээр заасан байгаа юм.
-Эхчүүд одонгоо яаж авах вэ?
-Одон олгох нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрхлэх асуудал байдаг. Иймээс шинээр одон авах эхчүүд харьяа орон нутгийнхаа Засаг захиргаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас алдарт эхийн одон олгодог журмын дагуу одонгоо авах юм. Одон авсан эхчүүдэд мөнгөн тусламж олгох асуудлыг журмын дагуу олгоно.
-Одон авах хэчнээн эх байгаа вэ. Хэчнээн хэмжээний төсөв баталсан бэ?
-Өмнө нь эхийн I, II зэргийн одонг 127 мянга гаруй эх авдаг байсан. Тэгэхээр энэ тоо хоёр дахин нэмэгдэх судалгаа байгаа. 2011 оны төсвийн тухай хуулийн тооцоо хийгдэх үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас нарийвчилсан тооцоо, судалгааг хийж, одоо одонтой байгаа болон шинээр одон авах эхчүүдэд энэ онд тусламж олгох арга хэмжээний төсвийг УИХ-аар батлуулсан байгаа. Төсөвт 242 мянга гаруй эхэд 32 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан.
-Энэ мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Энэ сард өгөхгүй. Сангийн яамнаас нэг сард гаргах мөнгөө баталж хуваарь баталдаг. Тиймээс энэ мөнгийг ирэх сарын 20-ноос хойш олгож эхэлнэ. Сар бүрийн 15-наас хойш хуваарьтай банкуудад мөнгө нь байрших юм. ХААН, Хадгаламж, Капитал банкаар дамжуулж олгоно.
Э.Пагмадулам

![](https://mgl.gogo.mn/news/2011/1/7/mongoliin_medee-new.jpg )