“УБ-Сонгдо” эмнэлэг хамгийн орчин үеийн өндөр технологийн компьютер томографийн оношилгооны аппарат суурилуулж, гуравдугаар сараас эхлэн иргэдэд үйлчилж эхэллээ. Тус эмнэлгээс зарласан тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тендерт таван компани оролцсоноос “Setunari” компани шалгарч, Германы Siemems брэндийн 128 зүслэгтэй “Somaton go.All” оношилгооны аппаратыг суурилуулж, хүлээлгэн өглөө.
“УБ-Сонгдо” эмнэлгийн Тоног төхөөрөмж шинэчлэх төслийн зохицуулагч С.Мөнхзул, Төсөл 2023 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Бид тоног төхөөрөмжийн шинэчлэл, өрөөний засал, ажилчдын орчин сайжруулах үндсэн гурван чиглэлээр ажилласан. Рентген туяаны хамгаалалт бүхий зориулалтын хаалга, хана, цахилгаанждаггүй зориулалтын шалтай. Мөн агааржуулалтын системийг стандартын дагуу суурилуулсан эмчилгээний өрөөг тохижууллаа. Бидний тусгай захиалгын дагуу нийлүүлэлт хийж, эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулахгүйгээр бүх зүйлийг стандартын дагуу төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгэсэн “Setunari” компани болон хамт олондоо талархал илэрхийлэв.
Шинэ аппарат хүлээлгэн өгөх ёслолын үеэр тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Д Б.Батхишигтэй СТ буюу компьютер томографийн оношилгооны талаар ярилцсан юм.
-Компьютер томографийн оношилгоо гэж юу вэ. Энэ оношилгоог ямар өвчний үед түлхүү хийдэг вэ?
-Компьютер томографийн шинжилгээ гэж рентген туяа ашиглан хүний биед ямар нэг зовуурьгүйгээр өвчин эмгэг илрүүлдэг шинжилгээний орчин үеийн арга юм. Рентген туяаг хүний биед нэвтрүүлснээр гурван хэмжээст зураг авна. Тэр зургийг компьютер нэгтгэн дүгнээд тодорхой зураг болгон харуулдаг. Тэр зургийг мэргэжлийн эмч нар уншиж дүгнэлт хийх юм.
Ямар өвчний үед энэ оношилгоог хийдэг вэ? гэхээс илүү ямар эрхтэнд энэ оношилгоог хийхэд тохиромжтой вэ гэвэл толгойн оройгоос хөлийн ул хүртэл бүх эрхтэнийг энэ аппаратаар оношилж болно. Эмчийн заалтаар бүх төрлийн оношилгоог тодосгогчтой болон тодосгогчгүйгээр хийх дэвшилтэт технологийн оношилгоо юм.
-Тодосгогч бодисыг ямар эрхтэн системийн эмгэгийг оношлох үед хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Эмч ямар өвчин илрүүлэх гэж байгаагаас шалтгаалан тодосгогч бодис хэрэглэх шаардлагатай эсэхийг шийднэ. Тодосгогч бодисыг хүний биед тарьсны дараа рентген туяагаар харахад тодорч харагддаг. Ялангуяа хавдар нь их судсархаг байдаг тул тодосгогч бодис шахсанаар илүү тодорч харагддаг. Бөөрний үйл ажиллагааг үнэлэх, ялангуяа голомтод үүсгүүрт өөрчлөлтийг үнэлэхэд маш чухал. Харин ясны төрөл бүрийн хугарлуудыг үзэхэд тодосгогч бодис хэрэглэх шаардлагагүй.
“УБ-Сонгдо” эмнэлэг 2007 онд Монголд анх удаа компьютер томографийн аппаратыг нэвтрүүлж байв.
-“Somaton go.All” аппарат танай өмнө нь хэрэглэж байсан аппаратаас ямар давуу талтай вэ?
-УБ-Сонгдо эмнэлэг 2007 онд Монголд анх удаа компьютер томографийн оношилгоог нэвтрүүлсэн. Анх Siemens брэндийн 64 зүслэгтэй аппаратыг суурилуулан өнөөг хүртэл тусламж үйлчилгээндээ ашиглаж байв. Харин одоо аппаратаа шинэчилж, мөн Siemens брэндийн “Somaton go.All” загварын компьютер томографийн аппарат суурилууллаа. Энэ аппаратын хурд хүчин чадал, зургийн чанар эрс сайжирч, олон улсын түвшинд шинжилгээ оношилгоо хийх нөхцөл бүрдэж байна. Оношилгооны хурд, чанар сайжирснаар үйлчлүүлэгчид очих цацраг туяаны тун тэр хэмжээгээр багасаж буйгаараа ээлтэй, аюулгүй технологи юм.
Тусдаа цахилгааны үүсгүүртэй учир цахилгаан тасарсан ч үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. 64 зүсэлттэйгээс 128 зүсэлттэй аппарат руу шилжсэнээр өндөр нарийвчлалтай оношилно. Шинэ аппаратын давуу тал нь өмнө нь манай эмнэлэг үйлчлүүлэгчдэд 15 минутын зайтай цаг өгдөг байсан бол одоо 10 минутаар цаг өгөх боломж бүрдсэн. Аппаратын орны даацаас шалтгаалан зарим эмнэлэгт 180 кг жинтэй хүнийг авдаггүй. Орны гол гулзайж, ор эвдэрдэг учир жин ихтэй хүнийг авах сонирхолгүй байдаг. Харин шинэ аппаратын ор нь 227 кг-ын даацтай. Өмнөх аппарат дээр оношилгоо хийхэд жингийн хязгаар хэтэрснээс оношилгоо хийлгэж чаддаггүй байсан бол одоо жин ихтэй хүмүүс ч оношлуулах боломж бүрдэж байна.
-Шинэ аппаратаа ашиглаж эхэлснээр оношилгооны нэр төрөл нэмэгдэх үү?
-Зүрхний эмгэгүүдийн оношилгооны нэр төрөл нэмэгдэнэ. Жишээлбэл, зүрхийг тэжээж буй титэм судас нарийсвал шигдээс болж нас барах эрсдэл өндөр. Тэгэхээр титэм судасны шохойжилтыг үнэлэх, нарийслыг тодорхойлох оношилгоог 128 зүсэлттэй компьютер томографийн аппаратаар зөвхөн манай эмнэлэгт хийлгэх боломж бүрдлээ. Энэ бол цоо шинээр оруулж буй оношилгооны протокол юм. Энэ мэтчилэн оношилгооны нэр төрөл нэмэгдэнэ.
-“УБ-Сонгдо” эмнэлгийн дүрс оношилгооны эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар ямар түвшинд байна вэ?
-"УБ-Сонгдо" эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн компьютер томографийн шинжилгээг тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд олон эмч, техникчийг бэлтгэн гаргасан. Тэр үеэс эхлэн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэгдсэн. Манайд ажиллаж байсан олон эмч, техникчид бусад эмнэлгүүдэд ажиллаж байна. Нэг ёсондоо сургалтын бааз эмнэлэг болсон гэсэн үг.
“УБ-Сонгдо” эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн зарим эмч нар болон техникчид эмнэлэг анх байгуулагдах үеэс өнөөг хүртэл ажилласан туршлага, мэдлэг чадвартай хүмүүс байдаг учир энэ хүмүүсийг зорин ирэх хүн ч цөөнгүй байдаг болов уу. Бас нэг чухал зүйл бол 2007 онд СТ оношилгоо хийж эхэлснээс хойших үйлчлүүлэгчдийн мэдээллийн дата бааз манай эмнэлэгт хадгалагдаж байна. Үйлчлүүлэгчийн хувийн дугаарыг /ID/ оруулаад 2007 онд хийсэн шинжилгээний мэдээллийг гаргаж болно. Энэ нь өвчтөний эрүүл мэндэд дүгнэлт хийхэд маш чухал мэдээлэл болно.
“Somaton go.All” оношилгооны аппаратын хурд, чанар сайжирснаар үйлчлүүлэгчид очих цацраг туяаны тун багасаж буйгаараа ээлтэй, аюулгүй технологи юм.
-Комьютер томографийн шинжилгээ хийлгэхэд ямар нэг эрсдэл байдаг уу?
-Бамбай булчирхайн дутагдалтай, чихрийн шижинтэй, бөөрний дутагдалтай гэх мэт өвчтэй бол шинжилгээнд орохоосоо өмнө нь шаардлагатай шинжилгээг заавал хийж, эмчийн заалтаар орно. Жишээ нь, бөөрний дутагдалтай хүн тодосгогч бодистой оношилгоонд орвол тодосгогч бодис биеэс гарахад хүндрэлтэй учир эрсдэлтэй байдаг. Хүн бүрийн эрүүл мэндийн онцлогт тохирсон үнэлэлт дүгнэлт өгсний дараа компьютер томографийн оношилгоо хэрхэн хийхээ шийднэ.
Жирэмсэн эмэгтэй рентген туяанд орж болохгүй ч шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар орж болдог. Мөн харшилтай, хэт мэдрэг хүмүүст анхаарах зүйл бий. Компьютер томографийн оношилгоо нь онош тодруулах давуу талтай ч зарим үед сул тал байдаг. Дүрс оношилгооны арга бүхэн өөр өөрийн онцлог давуу болон сул талтай. Жишээ нь, цөсний хүүдийн чулуутай хүнд чулууны бүтцээс хамаарч СТ оношилгоогоор оношлогдохгүй байж болдог. Тиймээс цөсний чулууг илрүүлэхэд ЭХО оношилгоо илүү мэдрэг байдаг.
-Энэ шинжилгээг хийлгэхийн өмнө ямар нэг бэлтгэл хэрэгтэй юү?
-Аль ч насны хүн компьютер томографийн оношилгоо хийлгэх боломжтой. Компьютер томографийн оношилгоо хийлгэхэд нарийн бэлтгэл шаардахгүй. Биедээ эвтэйхэн сул хувцас өмсөх хэрэгтэй. Ээмэг, бөгж метал зүйл зүүсэн бол авах ёстой. Хэрэв ходоод оношлуулах бол өлөн байвал зүгээр. Оношилгоонд орохоос дөрвөн цагийн өмнө шингэц сайтай хөнгөн хоол идэж болно. Үйлчлүүлэгч ирэхдээ өмнө нь хийж байсан зураг, гар карт зэргийг аваад ирвэл эмч илүү сайн мэдээлэл авна.
-Ийм аппарат өөр эмнэлэгт байгаа юу. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх үү?
-Siemems брэндийн 128 зүслэгтэй “Somaton go.All” аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг суурилагдсан. “УБ-Сонгдо” эмнэлэгт хоёр дахь аппарат суурилагдлаа. Гэхдээ манай эмнэлэгт зүрхний титэм судасны бүх төрлийн оношилгоог өндөр нарийвчлалтай гаргадгаараа давуу талтай. Компьютер томографийн оношилгоог иргэд эрүүл мэндийн даатгалаараа хийлгэх боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд харъяа дүүргийнхээ эмчид үзүүлэн, эрхээ нээлгэснээр манай эмнэлэгт үзлэгийн цаг авна.