Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчидын дэлхийн эрүүл мэндийн асуудлаар VII чуулганы салбар хуралдаанууд
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”,
- “Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ?
- Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”,
- “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам” зэрэг дөрвөн сэдвийн хүрээнд боллоо.
ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?” сэдэвт хуралдааны чиглүүлэгчээр Шинэ Зеланд Улсын Үндэсний нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлэл хариуцсан захирал Др.Жульетта Рамбал-Смит ажиллаж, үндсэн илтгэлийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ллиус Виналс Торрес тавив.
Бүс нутгийн хэмжээнд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд янз бүрийн ахиц дэвшил гарсан. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон халдварт өвчний тусламж үйлчилгээний хамралт нэмэгдсэн бол халдварт бус өвчин (ХБӨ)-ий хувьд нэмэгдээгүй байна.
Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны чадавхын ялгаатай байдлын улмаас эрүүл мэндийн зардал урьдчилан сэргийлэх бус эмчлэх үйлчилгээнд төвлөрсөн хэвээр байна. Хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, эрүүл мэндийн аюулгүй байдалд тулгарсаар буй бэрхшээл, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилтуудыг бий болгож байгааг хуралдаанд оролцогчид хөндөж, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
БИД ХААНА БАЙНА ВЭ? ШИНЭЧЛЭЛИЙГ ХААНААС ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ?
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VI чуулганаар гишүүн орнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг урагшлуулах шинэ арга зам шаардлагатайг хүлээн зөвшөөрч, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталсан.
Энэ удаагийн чуулганы хоёрдугаар салбар хуралдааны сэдэв Ази, Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ? Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?
Хуралдааны чиглүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Ази, Номхон далайн бүсийн орчин, эрүүл мэндийн төвийн дарга Др.Аким Али ажиллаж, үндсэн илтгэлийг БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Др.Сунман Квон тавьж, хэлэлцүүлсэн юм.
Хуралдааны оролцогчид Ази-Номхон далайн болон бусад бүс нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны гүйцэтгэлийг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн тусламжийн багцыг боловсруулах зэргээр зохицуулалт хийх боломжийн талаар ярилцаж, байр сууриа илэрхийлж байлаа.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг хуралдааны үеэр оролцогчид санал нэгтэй илэрхийлсэн юм. Парламентчид хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж байлаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ИННОВАЦААР ДАМЖУУЛАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь” салбар хуралдааныг чиглүүлэн ажиллав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацийн газрын захирал Др.Кидонг Пак уг хуралдааны үндсэн илтгэлийг тавьсан.
Эрүүл мэндийн инновац нь эрүүл мэнд, тэгш байдлыг сайжруулахад нөлөөлдөг шинэ үйл явц, бүтээгдэхүүн, хөтөлбөр, бодлого, тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд гарсан ахиц дэвшлийн ихэнх нь инновацаас үүдэлтэй байдаг.
Гэвч хурдацтай өөрчлөгдөж буй хүн ам зүйн хэв маяг, өвчний дарамт, эрүүл мэнд, цар тахал зэрэг асуудлууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг хуралдаанд оролцогчид хэлж байлаа.
Иймд Засгийн газрууд эрүүл мэндийн инновацын үнэ цэнийг нэмэгдүүлж, чиглэлийг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийг хангах, олон улсын сайн туршлагаас суралцах зэргээр бодлогын арга хэмжээ авах талаар хуралдааны үеэр хөндөж ярилцлаа.