Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.
Эмч нарт ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах орон нутагт хэрэгжүүлж буй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр, яаралтай тусламжийн чанар хүртээмж, эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, арга туршлагаасаа хуваалцсан юм.
Түүнчлэн тус төв Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, сэлгэн ажиллуулж чадавхжуулах, ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Дашрамд дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Дорнговь, Говьсүмбэр аймаг болон сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-д эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага судалсан байна.