Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум 2023” Улаанбаатар хотноо эхэлж байна. Тус чуулган 10 дахь удаа болж байна. Жил бүр онцлог уриатайгаар зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форум энэ жил “Welcome To Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн улс орнууд дангаараа биш, хамтдаа хөгжихөд тэмүүлж байна. Монгол Улсын хувьд ч хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийн онцлогт тулгуурласан эдийн засгийн хөгжүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэг зүгт харах ёстой болоод буй. Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа гэдэг тогтвортой, харилцан ашигтай байх ёстой. Үүнийг бид ойлгож, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож буй. Тодруулбал, тэдний 700 орчим нь хувийн хэвшлийн ивээн тэтгэгч компани, ААН, байгууллагуудын төлөөлөл, мөн эрдэмтэн судлаач нар байгаа бол 500-600 нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч нар байгаа юм.
Тэр дундаа “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын удирдлагууд, “Рио Тинто” зэрэг томоохон компаниудын ТУЗ-ийн дарга, захирал нар оролцож буйгаараа онцлог.