Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж буй “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарын сэтгэгдлийг хуваалцлаа.
Тэрбээр, энэ жилийн наадмын агуулга гэвэл “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорилоо. Мөн мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон.
Энэ жилийн наадамд хүүхэд багачуудаас эхлэн залуучууд, ахмад уран бүтээлчид гээд бүх үеийн төлөөллийг оролцуулсан. Ингэснээр наадмын нээлтийг гэр бүлээрээ тухлан сууж үзэх боломжтой. Жил жилийн наадам бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн бэлэгдлийг агуулсан, тухайн найруулагчийн юу хэлэхийг хүссэн гэхчлэн өөр. Сайн, муу наадам гэж байхгүй. Тэгэхээр энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлэгдэлтэй, утга зохиолдоо таарсан тийм л наадам боллоо гэв.