24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Техник, технологийн” улсын 24 дахь олимпиадын нээлт өнөөдөр болов.
Анх зохион бүтээгчдийн дугуйлангийн сурагчдын дунд болдог байсан ч өргөжсөөр мэргэжлийн томоохон тэмцээн болжээ. Уг олимпиад нь сурагчдын дүрслэн урлах авьяас, техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлж бүтээлээ бусдад хуваалцах боломж олгодог байна. Мөн багш, сурагчид техник загвараа өөрсдөө удирдан жолоодож өрсөлддөг аж.
Тэмцээнд уран зураг, зураг зүй, авто загвар, усан загвар, нисэх загвар, робот зэрэг есөн төрлөөр хурд хүч, ур ухаан, мэдрэмжээ сорин уралддагаараа онцлогтой. Түүнчлэн уг тэмцээнд оролцсон ЕБС-ийн 3400 төгсөгч инженер, техникийн мэргэжлийг сонгон олон улсад суралцаж буй үр дүн гарчээ.
Энэ жил 21 аймаг, нийслэлээс 216 багш, сурагч оролцож байна. Тэдний бүтээлийг олон нийтэд дэлгэн үзэсгэлэн гаргасан байлаа.
20-р сургуулийн 8В ангийн сурагч Б.Төртогтох “Би ПГ-117 гэх усан онгоцыг бүтээн оролцож байна. Энэ нь байлдааны эргүүлийн загвар бөгөөд бодит хэмжээнээс нь арав дахин багасгасан. Би техникийн загварт маш дуртай. Манай аав технологийн багш. Энэ жил аавыгаа дагаад орлоо. Бусад загваруудыг харахад автомат тоноглол нэмсэн байна. Харин миний бүтээл бодит загвартайгаа тун дөхсөн.
Ирээдүйд би техникийн инженер болно.
Би дүүрэгт өрсөлдөж нийслэлд шалгарч тэмцээндээ хүч сорих гэж байна. Цаашид аавтайгаа хамт Монголд усан загварыг хөгжүүлэх зорилготой. 12 дугаар ангиа төгстлөө энэ тэмцээнд оролцоно. Энэ жил анх удаа орж байгаа болохоор мэдэхгүй зүйл их гарч ирсэн. Интернетээс маш их судалгаа хийж, мэдлэгтэй болсон. Мөн хүүхдүүдтэй өрсөлдөөд, шагнал авахад маш гоё байв. Одоо нээлтдээ оролцоод усан дээрх тэмцээн явагдана. Маш их хичээсэн, хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр харах болно. Ирээдүйд би техникийн инженер болно” гэлээ.
Дундговь аймгийн Цэгц билэг сургуулийн технологийн багш Б.Адъяадорж “Би гурав дахь удаа нисэх загварын төрөлд 12 дугаар ангийн сурагчаа бэлдэн оролцож байна. Энэ жил СУ-26 нисэх онгоц бүтээсэн. Өглөө агаарын хэм тогтуун үед онгоцоо хөөргөлөө. Уран нислэгийн загвар учир 16 төрлийн үзүүлбэр үзүүлдэг. Жишээ нь сурагчид өөрсдөө жолоодож агаар дээр наймын тоо хийх, дээш, доош харуулан нисгэх гэх мэт үзүүлбэртэй. Бүтээлээ таван сарын турш хийсэн” гэсэн юм.
Баян-Өлгий аймгийн Дүрслэх урлагийн багш Ж.Серикблат “Манай баг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Техник, технологийн бүх төрөлд оролцоно. Манай бүтээлүүд техникийн хөгжүүлэлтээ маш сайн хийсэн. Авто, усан, нисэх онгоцоо удирдамжийн дагуу зохион бүтээсэн юм. Уг тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээл зүтгэл их гаргалаа” гэв.
МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал доктор, профессор С.Батцоож “Энэхүү олимпиад нь 1997 оноос хойш зохиогдож байна. Цар тахлын гурван жилд зогссон. Нийт есөн төрлөөр явагдана. Аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг бүтээлүүд хоорондоо өрсөлдөж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томоохон хэмжээний цөөн тоогоор олимпиад зохион байгуулдаг. Түүний нэг нь энэ тэмцээн юм.
Монгол Улсын инженерүүдийг бэлтгэсэн том тэмцээн гэж ойлгож болно
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад 90 гаруй баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Жил бүр тэмцээний даалгавар өөр байдаг. Өмнөх тэмцээнд авто загварын шилдгээр УАЗ-469 автомашин шалгарсан. Тэмцээний сүүлийн өдөр 50 хувь нь борлуулагдаж байлаа. Усан, нисэх, авто загварын сонирхогчид сурагчдын бүтээлийг худалдан авах сонирхол өндөр байдаг. Олимпиадаас шалгарсан сурагчид төрийн өмчит сургуулиудад урилгаар элсэн суралцдаг. Тиймээс Монгол Улсын инженерүүдийг бэлтгэсэн том тэмцээн гэж ойлгож болно” гэлээ.
Тус тэмцээн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 12, Дархан уул аймагт дөрвөн, Орхон аймагт хоёр, Дундговь аймагт нэг, Улаанбаатар хотод дөрвөн удаа зохиогджээ.