ОХИНОО ТӨРСӨН ЦАГААС ЭХЛЭН ТӨРӨЛ АРИЛЖСАН ААВ

Б.Батчулуун болон түүний гэргий Ж.Алтантүлхүүр хоёр атгасан гар шиг таван сайхан хүүхэдтэй. Өмнө нь математикийн багш мэргэжлээр ажилладаг байсан ч өдгөө өөрийн болон өрөөлийн хүүхдийн төлөө арай өөр салбарт бие сэтгэлээ зориулан ажиллаж байна.
Айлын том ах Б.Батчулуун доороо дөрвөн эмэгтэй дүүтэй. Ах эсвэл эрэгтэй дүү хүсэмжилж өссөн тул ирээдүйд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэдтэй болно хэмээн оюутан наснаасаа үерхсэн эхнэртэйгээ ярьдаг байжээ. Яг хүслээр болж дөрвөн хүүхэдтэй болсон. Бага охин нь олдоход охин ч бай, хүү ч бай, ямар ч хүүхэд байсан бурхны бэлэг хэмээн угтан авсан. Тиймдээ ч бага охиноо бурхнаас өгсөн бэлэг хэмээн бэлгэшээж Ариунбэлэг хэмээн нэрлэсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд эхлээд хүүхдээ хүлээн зөвшөөрөх үе гэж бий. Эмч анх охиныг нь оюуны бэрхшээлтэй гэхэд нь "Үгүй, тийм байх учиргүй" хэмээн эрс үгүйсгэн толгой сэгсэрч бараг чихээ дарж байв. 2004 онд охин нь дутуу төрсөн учир хөгжил нь бага зэрэг удаан гэж анх бодож байсан ч 2007 онд тархины саажилттай болох нь тогтоогджээ. Тархинд нь жижиг харвалт өгсөн байсныг хоёр ой гарантай байхад нь буюу хожуу мэдсэн байна.
Б.Батчулуун бага охиноо төрөх хүртэл багагүй бор дарс хүртчихдэг байв. Гэхдээ тэр эцэст нь хүлээн зөвшөөрсөн цагаасаа эхлэн бор дарс ч амсахаа байж, охиныхоо төлөө төрөл арилжсан юм. Ийн хэлэхийн учир нь хүүтэйгээ хамт оюутан болж, энэ талаар илүү сайн судалж, өдгөө түүний хийж буй бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрэн эдгэрэхгүй ч засан сайжрах үйл явц гэж бий. Сайн дасгал, эмчилгээ хийгээд байвал бие махбодийн болон сэтгэл санааны ч хувьд эергээр өөрчлөгддөг. Хэдий чинээ эрт хүлээн зөвшөөрч чадна төдий чинээ сэргээн засах эмчилгээг эрт эхлэх боломжтой. Эс бөгөөс нэгэнт хоцорсон байх эрсдэлтэй. Жишээ нь тулгуур эрхтний тэнцвэрийн хөгжил хүүхдийн ой гарантай байхад үед хөгжиж эхэлдэг.
Б.Батчулуун 1994 онд Дархан хотын нэгэн дунд сургуульд багш мэргэжлээрээ ажлын гараагаа эхэлж түүнээс хойш долоон жилийн дараа 2004 он хүртэл Улаанбаатарын 92-р дунд сургуульд математикийн багшаар ажиллажээ. Мөн тэрбээр Young life олон улсын байгууллагад өсвөр насны хүүхдүүдэд итгэл найдвар өгөх, зөв хүн болж төлөвшихөд нь туслахаар ажиллаж байна.
Гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал эхнэр, нөхрийн аль нэг нь заавал байнга асарч, халамжлах шаардлага гардаг. Гэрийн эзэн Б.Батчулуун ажлаа үргэлжлүүлэн хийж, эхнэр нь охиныхоо эмчилгээ болон сургуульд нь зөөдөг байв.
Тэд эхэндээ яах учраа нэг л сайн олохгүй байлаа. Нэгэн өдөр телевизийн суваг сольж суутал "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо" гэх нэршил сонирхлыг нь татан тэдэнтэй холбогджээ. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд зөвлөгөө, мэдээлэл, туршлага солилцож, зарим баярын өдөр хамт байдаг аж. Эхэндээ Б.Батчулуун гуай холбооны үйл ажиллагаанд тийм ч идэвхтэй биш хүүхдээ хүргэж өгөөд л авдаг байв.

Харин нэг удаа хүүхдийн баярын үйл ажиллагаанд оролцсоны дараа тэдний төлөө хийх зүйлс их байгааг тэр анзаарчээ. Амьдралдаа анх удаа голдуу хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхдийг нэг дор харах нь тэдний төлөө хийх зүйлс их байна гэх бодлыг төрүүлсэн байна. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ганц нэгээрээ байхад нь тийм ч их зүйл бодогддоггүй юм байна лээ. Харин тэр олон хүүхдийг аяллаар авч явж, нэг дор байхыг харах их сонин мэдрэмж төрүүлж байсан. Өрөвдөх гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдсон" гэсэн юм.
Энэ чиглэлд ажиллахад хөгжлийн бэрхшээлийн онцлог, тэдэнд хэрхэн боловсрол олгох талаар мэдэхгүй зүйлс олон гарах нь мэдээж. Тиймээс энэ чиглэлийн мэргэжлийн боловсрол эзэмшихээр гурав дахь хүүтэйгээ зэрэгцэн оюутан болж 2013 онд Боловсролын Их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын багшаар суралцжээ. Энэ үед ч монголчууд Тусгай олимпод оролцож эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спорт, уран сайхан, дуу хөгжмөөр хөгжүүлэх боломжтой. Мөн Батчулуун хүний тархины талаар ч судлах дуртай болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, шантарсан нэг ээж "Миний хүүхдийг үрчлээд аваач" хэмээн тэвэрсээр холбоонд ирж байв. Б.Батчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээсээ болоод яах учраа олохгүй байгаа эцэг эхчүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх тохиолдол олон. Тэдэнд "Танай гэр бүл л энэ хүүхдийг хайрлаж, асарч, халамжилж чадна хэмээн бурхан итгээд танд илгээжээ. Тиймээс энэ хүүхэд бол бурхны бэлэг юм шүү" хэмээн хэлдэг. Яахаа мэдэхгүй итгэл найдвар нь бөхсөн нэгэнтэй сайхан ярилцаад, өөрийн туршлагаас хуваалцахад зарим нь уйлна, хандлага нь өөрчлөгдөж, хайраар бялхдаг. Тэд хамт олонтой болж, хийж байгаа зүйлдээ урамшиж, ойлголттой болж эхлэхээрээ хандлага нь өөрчлөгддөг байна.
Аргагүй шүү дээ, хүүхдээ тэврээд гэртээ ганцаараа суугаад л байх юм бол юу ч хэцүү санагдана. Ээж аавдаа хайрлагдсан хүүхдийн нүд нь хүртэл сэргээд л ирдэг гэв. Нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрт нь очиход аав ээж нь архины хамааралтай болчихсон, умгархан гэрт аж төрдөг байжээ. Хамт олны урам зоригоор тэд архинаас гарч, хүүхдээ тусгай сургуульд явуулж, умгар гэрийнхээ оронд хашаандаа байшин барьсан түүхийг урамшин хуучилж байлаа. Тэр айл нүдэн дээр өнгө орж, хүүхдийнх нь царайд баяр баясгалан гэрэлтэх болжээ. Тэд хааяа олон хүүхэдтэй нэгэндээ дотроосоо хандив цуглуулж тусална.

Өөрийн машинаараа хүүхдүүдийг гэр гэрээс нь очиж аван бөөгнүүлсээр бэлтгэл, дугуйланд нь хамруулчхаад буцаагаад л гэр гэрт нь хүргэж өгнө. Энэ нь түүний хийх дуртай ажлуудын нэг. Учир нь тэднийг бэлтгэлээс нь хоцроохгүй бас хүүхдүүд замдаа хэрхэн хөгжил хөөртэй явж, хөөрхөн зүйлс ярихыг нь сонсох дуртай. Анх жижигхэн фит машинаараа гурван тэргэнцэр, 4-5 хүүхэд багтаагаад зөөдөг байсан бол өдгөө альфардаар илүү олон хүүхдийг Баянхошуунаас ч төвөггүй зөөх болжээ. Одоо Тусгай олимпод оролцуулахаар дасгалжуулж буй хөлбөмбөгийн багийн гишүүдээ зөөх илүү том Тоёота хайс маркын автомашинаа Японоос захисан гэв.
Энгийн сургуульд сурдаг Б.Ариунбэлэгийн нэг хэлсэн зүйл ухаантай охин өсгөж буйг Батчулуун гуайд батлах шиг санагджээ. Охин “Аав аа, би энгийн хүүхдүүдэд тусалж байгаа. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүний талаарх энгийн ойлголт, мэдлэгийг би тэдэнд өөрийн оршихуйгаар харуулж байгаа юм шүү дээ” гэжээ. Нээрээ л тийм. Хүүхдийг тусгай сургуульд, эсвэл гэрт нь тусгаарлахгүй энгийн хүүхдүүдийн хамт сургаснаар нийгмийн эерэг хандлага, ойлголтын суурийг тавьж байдаг.
Б.Ариунбэлэг “Хүүхдүүд надад тусалдаг ч би хүүхдүүдэд хэрхэн тусалж болох тухай нойр хулжин нэг шөнөжин эргэцүүлсэн юм. Гэтэл би тэдэнд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг өгснөөрөө тусалж байгааг анзаарсан. Ангийн нэг найз минь ирээдүйд авто замын инженер болох шалтгаан нь намайг гэж хэлсэн. Учир нь манайд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан налуу зам, авто замын чанар хүртээмж хангалтгүй байгааг өөрчилмөөр байна гэв. Найз минь ирээдүйн мэргэжлээ сонгох сэдлээ надаас авсныг сонсох сайхан санагдсан” гэсэн юм.
Охин хааяа хичээлээсээ ирээд санаашран суух үе бий. Нэг удаа аав нь “Юу болов, миний охин” гэхэд “Намайг сандлын бөглөөс гэсэн...” хэмээхэд нь “Тэр хүн чиний найз юм байна. Найз чинь биш байсан бол тэгж хэлж чадахгүй. Дотны хүн л нэгнээ шоглох зоригтой байдаг” хэмээн аав шулуухан хэлжээ.
“Юм гэдэг тохиолдлынх биш, цаанаасаа л зурагдсан хувь тавилан. Үйл хэрэг, сэтгэл зүрх минь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө байх үүргийг надад бурхан өгсөн. Үүргээ би жаргалтайгаар биелүүлж байна” гэсэн нь Б.Батчулуун ах хийж буй зүйлдээ хэчнээн их сэтгэл хангалуун байдгийг илтгэнэ.
Тэр “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай. "Хүн бүрд чадахгүй юм бий. Тэр бол тухайн хүний бэрхшээл. Түүнийгээ хүлээн зөвшөөрөөд хэрхэн засан сайжруулахдаа л анхаарах хэрэгтэй" гэсэн юм. Мөн Батчулуун гуай АЗ хэмээх товчлолыг амьдралынхаа зарчим болгожээ. Энэ нь АЯДУУ ЗӨӨЛӨН гэсэн утгатай. Хүнтэй ярьсан ч, эхнэр нөхөр харилцсан ч, хүүхэдтэйгээ ярилцахдаа ч аядуу зөөлөн, ер нь хүн хаана ч АЗ байх хэрэгтэй гэв.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамж хүртэгсэд юм шиг нийтээрээ хардаг. Цаашлаад өөрсдөө ч тийм сэтгэхүйтэй болчихдог. Тэд бусдын төлсөн татвараас авдаг биш өөрсдөө боломжийнхоо хэрээр татвар төлдөг болж болно. Энэ мэдээж холын асуудал, хэрэгжүүлэхэд хэцүү ч боломжтой. Тэд бие дааж амьдрах хэрэгтэй” гэсэн юм. Бодох л асуудал. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ирээдүйд ямар мэргэжил эзэмшүүлэхийг эртнээс тодорхойлж түүнд нь хэрэг болох чадварыг эртнээс суулгаж, хөдөлмөрт бэлддэг жишгээр тогтолцоогоор нь хөгжүүлэх боломжтойг хэлж байлаа.

“БИ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ Ч МИНИЙ СЭТГЭЛ ЭРҮҮЛ”

Б.Ариунбэлэг охин “Би мангас биш, би хүн. Тиймээс бусад руу яаж хардаг тэр л энгийн харцаараа биднийг хардаг байгаасай” гэж хэлснийг түмэнд түгээмээр санагдав.
Яриасаг охины ухаан ундарна. Магадгүй түүний энэхүү чанар аавын үлгэрлэл, хандлага, захиасаас улбаатай байх. “Энгийнээр хэлэхэд миний аав супермэн. Аавтай хамт байхад тухтай, сэтгэл амар, тайван байдаг. Би аав, ээжийн хайранд умбан өсөж байна. Аав намайг ямар ч аюултай зүйлээс аврах юм шиг санагддаг. Хөтлөөд явахад маш том, дулаахан гоё гартай. Яг мэдрэмжээ би ямар ч үгээр тайлбарлах боломжгүй байна” хэмээн аавын хайр, аавыгаа гэх хайраа тодорхойлохдоо сэтгэл нь хөдөлж, аньсага нь чийгтэж байв.
Өнгөрсөн зун аав охин хоёр хамт хоёулхнаа аялжээ. Байгалийн үзэсгэлэнт газруудыг дурсамж болгон үлдээхдээ аав хүний чин сэтгэлийн сайхан үгс, захиас хэлж байсан нь аяллыг улам утга учиртай, гайхалтай болгосныг охин хэлсэн юм. “Ааваас ундрах нандин хайр, аавыг гэх миний хайр хоёр холбогдохоороо яг ид шидийн юм шиг санагддаг. Миний аав их гэнэн, хүүхдээрээ. Бас их тайван хүн. Харин би хааяа их онгироо талдаа хүн. Гэхдээ аавын дэргэд байхаараа тайван болчихдог” гэв.

Б.Ариунбэлэг энэ жил дунд сургуулиа төгсөөд сэтгэлзүйч мэргэжлээр сурахаар төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэтгэл зүй энгийн хүнийхээс өөр. Өсвөр насандаа сэтгэл гутралтай нүүр тулж байсан тэрээр сэтгэл судлалын сэдэвт ихэд дурлан бие даан судалсан байна. Хүн бие махбодьдоо анхаарал хандуулдаг ч сэтгэл хэмээх чухал зүйлээ мартдаг гэв.
Охин "Би хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч миний сэтгэл эрүүл. Хүний сэтгэл нь эмчлэгдээд эрүүл болсон цагт ямар ч асуудлыг даваад л гарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг нь ойлгодог сэтгэлзүйч хэрэгтэй байгааг анзаарсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүмүүст ч сэтгэлзүйн зөвлөгөө өгч, цаашлаад тэднийг холбох гүүр нь болмоор байна" гэсэн юм.
Эрүүл саруул хүүхдээ ч эхтэй нь хаяад явдаг аав олон бий. Харин ямар ч үр минь бурхны бэлэг хэмээн хайрлан асарч, мөрөөдлийг нь биелүүлэхээр хамтдаа зүтгэх аав нарын нэг бол Б.Батчулуун юм. Тэр өнөөдөр охиноо араас түрээд явж байгаа шигээ амьдралд ч мөн чанх ард нь бат зогсоод, бартаа саад давахад нь тулж дэмжин, бяцхан охины гар нь цуцахад аавын том хүчтэй гар ар нуруунаас нь дэмнэж буй дүр зурагтай агаар нэг байлаа.
2023 оны зургаадугаар сарын 17-25-ны хооронд Герман Улсын Берлин хотноо болох Тусгай олимпод боче спортын төрөлд оролцохоор аав, охин хоёр бэлтгэлээ шаргуу хийж байна.
Багшийнх нь хэлснээр тэд нэг ч удаа бэлтгэлээ хойшлуулж эсвэл тасдаж байсангүй, Б.Батчулуун гуай хуваарь ёсоор охиноо дагуулаад л ирнэ. Тэр өөрөө хамт хичээллэнэ, сургуулилтаа хийнэ, заримдаа дасгалжуулна. Түүнээс гадна тэрбээр Тусгай олимпод орох хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг, үсэгтэй ном болон сургалтын хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх нь түүний ойрын хугацааны зорилго юм.
Аав охин хоёрт спортын их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.