УИХ-ын 25-р тойргоос 2008 оны сонгуулиар сонгогдсон С.Эрдэнийн нэрийг СЕХ-ноос УИХ-д өргөн бариад байгаа билээ. УИХ-ын намрын чуулганы нээлтэн дээр С.Эрдэнийг тангараг өргүүлнэ хэмээн Ардчилсан намын гишүүд үзэж байсан ч тангараг өргүүлээгүй.
Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал С.Эрдэнийн тангараг өргүүлэх, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудал байлаа.
Гэвч энэ асуудалд МАХН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байна гэж УИХ-ын хуралдаанаас завсарлага авлаа. Мөн Ардчилсан намын бүлэг ч өнөөдрийн хэлэлцэх хоёр дахь асуудал болох Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийг хэлэлцэх дээр завсарлага авсан юм. Ингэснээр хоёр намын бүлэг УИХ-ын хуралдаанаас хоёулаа завсарлага авлаа. Тангарагаа өргөж чадаагүй С.Эрдэнийн байр суурийг сонирхлоо.
-Таны тангарагийг дахиад өргүүлсэнгүй. Энэ явдалд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Нэг нэгнийхээ сонгогдсон асуудлыг УИХ шийднэ гэдэг асуудал байх ёсгүй. Д.Лүндээжанцагийн ч юм уу, Ц.Нямдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх талаар би яриад байх нь утгагүй зүйл. Тэгэхээр минийхийг тэд нар ярих бас утгагүй шүү дээ.
-Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт МАХН-ынхан эргэлзэж байгаа юм биш үү?
-Эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. Угаасаа сонгогдсон нь үнэн. СЕХ хамтын зарчмаар ажилладаг. Бие даасан хараат бус байгууллага.
-МАХН-ын бүлэг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж үзэж байгаа юм болов уу?
-Энэ бол асуудал биш. Шүүхээр гэмт буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэж болохгүй.
-Таныг өчигдрийн чуулганы нээлтэд оролцох тухай Тамгын газраас эсвэл СЕХ-ноос таны асуудлыг оруулна гэж дуудсан уу?
-Дуудах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Анхны хуралдаанд сонгогдсон гишүүн суух ёстой. Суусан өдрөө тангарагаа өргөх ёстой байсан.
-УИХ дэгээ зөрчиж байгаа болохоор одоо хуулийн ямар гаргалгаа байгаа вэ?
-Өнөөдөр энэ асуудал хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж байна.
Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn