ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Германы багийг ялах боломжтой хэмээн "Комсомольская правда" сонины сэтгүүлчдийн сонирхолтой судалгаа харуулжээ. 2010 оны Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө энэ хоёр баг учраа таарах юм. Тиймээс сэтгүүлчид Оросын багийн тоглогчдын намтрыг судлаад сонин зүйл ажиглажээ.
"Зенит" багийн хагас хамгаалагч Константин Зырянов, Владимир Быстров нар жинлүүр болон хумхын ордонд төрсөн гэнэ. Эдгээр ордны хүмүүс бие биетэйгээ тун эв зүйтэй байдаг учир жинлүүрийн ордонд төрсөн хамгаалагч Александр Анюковтой ч хэл амаа ололцоход саад болохгүй гэнэ. Харин Анюков ихрийн ордны Василий Березуцкийн хамтрагч нь байхад зохицохгүй гэх шалтгаан алга.
Гэхдээ Оросын багт орд таарахгүй хүмүүс бас байгаа гэсэн. Тухайлбал түрүүн дурьдсан Березуцкий хилэнцийн ордны Сергей Игнашевичтэй "муудалцах" нь гарцаагүй аж. Харин Игнашевичид арслангийн ордны Юрий Жирковтой хэл амаа ололцоход хүндрэлтэй байх болно гэж таамаглажээ. Довтлогч нарын дотор ч бас "харш" ордуудтай хүмүүс байгаа аж. Хагас хамгаалагч Игорь Денисов үхрийн ордных учраас ихрийн ордны Андрей Аршавины хамтрагч байж чадахгүй гэнэ.
Нөгөө талаар эрхэс гаригийн эдгээр хүндрэлийг сэлгээний тамирчдаар шийдэж болно хэмээн "Комсомольская правда" сонины сэтгүүлчид тэмдэглэжээ. Тухайлбал, Аршавиныг талбайд тоглох үеэр Алан Дзагоев гэдэг тамирчныг сэлгээгээр оруулж ирэх хэрэгтэй гэнэ. Харин Игнашевичийг тоглолтоос гаргана гэдэг нь том асуудал болох аж. Бэрхшээл нь эрхэс гаригтай огт хамааралгүй. Зүгээр л түүнийг гүйцэх сайн хамгаалагч одоогоор шигшээ багт алга байна гэж сэтгүүлчид үзжээ.