Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, МУИС, АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургууль хамтран “Статистикийн долоо хоног” аяныг зохион байгууллаа. Энэ хүрээнд хэд хэдэн сургалт зохион байгуулсан юм.
Дунд сургуулийн математикийн багш нарт зориулан “Ахлах ангийн математикийн хичээлийн хөтөлбөрт статистикийн сэдвийг оруулах нь” гэсэн сургалт явуулжээ. Нийслэлийн дунд сургуулиудын математикийн 100 гаруй багш сургалтад хамрагдсан байна. Тэд математикийн хичээлийг магадлал, статистиктэй хэрхэн уялдуулах, уламжлалт болон цахим заах аргыг харьцуулан суралцжээ. Ирэх хичээлийн жилээс ахлах ангийнхны математикийн хичээлийн хөтөлбөрт статистикийн үндсэн ойлголтуудыг заах юм.
Их сургуулийн багш нарт зориулан
- “Статистикийн шугаман програмчлал”
- “Стохастик/магадлалын загвар сургалт явуулсан аж. Эдгээр сургалтыг Алабама, Йель, Пенсилвани мужийн их сургуулийн багш нар удирдан явуулсан юм.
Тэд Эксэлд суурилсан Queueing TookPak програм дээр жишээ болгон автобуснаас хоцорсон бол хүлээлгийн хугацааг хэрхэн бууруулах, яагаад чиний найзууд чамаас илүү олон найзтай байгаа, хорих ангийн удирдлагын систем, хорь хавдрын даамжралт, кибер терроризм, цусны нөөц, илрээгүй зүйлийг (жишээ нь ДОХ-ын халдвар, алан хядах ажиллагааны далд төлөвлөгөө) урьдчилан тооцоолох, ажиллах хүчний үйлчилгээний тогтолцоо зэрэг сонирхолтой жишээн дээр ажиллажээ.
Мөн “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурлыг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна. Энэ хурал “Статистикийн долоо хоног” аяны сүүлчийн үйл ажиллагаа юм.