Францад болж буй Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний B хэсгийн ОХУ, Уэльсийн шигшээ багуудын хооронд тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Оросын хөлбөмбөгчид Уэльсийн шигшээ багт 0:3 хожигдсоноор хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлөлөө. Тус хоёр багийн аль хожсон нь хэсгээс гарч, хожигдсон нь тэмцээнээс хасагдах ёстой байсан юм.
Тоглолтын 11 дэх минутад Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси, 20 дахь минутад Нил Тейлор, 67 дахь минутад Гарет Бэйл нар Оросын хаалганд бөмбөг оруулж, багаа хожилд хүргэж чадлаа.
Оросын шигшээ багийн хувьд эхний тоглолтоо хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч Англитай хийж, 1:1-ээр тэнцсэн. Харин хоёр дахь тоглолтод Словакт 2:1-ээр хожигдож ганц оноотойгоор "Евро 2016" тэмцээнийг өндөрлөж байна.
Энэ талаар ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко "Би маш их бухимдаж байна. Бидэнд итгэл найдвар байсан. Гэвч 30 минутын дараа тоглолт ойлгомжтой болсон. Бидэнд ямар ч боломж байхгүй байсан. Үнэнийг хэлэхэд энэ бол манай хөлбөмбөгийн хөгжлийн түвшин" гэж хэлжээ.
Орос, Уэльсийн шигшээ багуудын тоглолтын фото мэдээг хүргэж байна.